gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Урсах ч нулимсгүй улаан цутгалан буюу өврийн сайхан хангай нутгаар аялсан нь

Нийгэм
2013-07-15
1
Twitter logo

Улсын баяр наадмын өмнөхөн манай сонины хамт олон Өвөрхангай нутгаар аяллаа.

Бидний аяллын маршрут нийслэл хотоос Хархорин, Улаан цутгалан, Төвхөн хийд байсан юм.

Уг нь би Өвөрхангай нутгийн унаган хүү. Аав, ээжийн тал хоёулаа, эмээ өвөө, элэнц хуланц гээд хэдэн үеэрээ энэ нутагт малаа маллан амьдарч, аж төрж байсан юм.

Миний багад гэр бүл маань хот бараадсан учраас энэ нутгийн тухай Арвайхээр, Хархориноос өөрийг төдийлөн мэдэхгүй. Тийм учраас энэ аялал миний хувьд зүгээр нэг аялал төдий зүйл биш байсан юм. Бид долоодугаар сарын 5-ны өдрийг өглөө эртлэн Улаанбаатар хотоос гарлаа. Их хотын нүргээнт амьдрал, ажлын ачааллыг түр ч гэсэн ардаа орхиж эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялна гэдэг бидэнд сайхан амралт, дурсамж болсон юм.

Өглөөний сэрүүнд хотоос гарсан бид дуу хөөр болон давхисаар нэг л мэдэхэд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Элсэн тасархайд ирэв. Хангай нутгийг элсээр тасалсан байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ газар бид буудаллан түр амс хийх зуур зураг хөргөө татуулан, тэмээ, морь унав. Тэмээ, морь ялгаагүй нэг удаа унахад хоёр мянган төгрөгийн хөлс төлдөг бөгөөд морьд нь олон хүний гарын аясаар эдлэгдсээр турж эцсэн харагдана. Тэндээс бид Элсэн тасархайн хойхно орших Хөгнө хаан уулын бэлдэх амралтын баазад буудаллав. Элсэн тасархай Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан 80 гаруй километр сунаж тогтсон бөгөөд Батхаан Уулын баруун талаас эхэлж Хөгнөхаан уулын хажуугаар үргэлжлэн тогтсон байдаг юм.

Аяллын хоёр дахь өдөр бид Элсэн тасархайгаас Бат-Өлзий сумын нутагт орших Улаан цутгаланг зорилоо. Хангай нутгаар бороо хур бага байсан учир нэлэнхүйдээ гандаж, шарлан харагдана. Уг нь жилийн ийм үед нар хур нь тэгширч байгаль дэлхий ногоон өнгөө гайхуулан хүн малын зоог тэнийлгэдэг. Гэтэл энэ жил хур ус дутмаг байгаа аж.

Бид явсаар Монголын эртний нийслэл Хархоринд ирлээ. Найман зууны тэртээ энэ хот Монголын төдийгүй дэлхийн нийслэл хэмээн нэрлэгдэж гайхамшигт байгууламжуудаараа хол ойрын хүмүүсийн нүдийг хужирлаж байсан бол одоо эртний энэ хотоос үлдсэн юм алга. Хархорин хотын туурь Эрдэнэзуу хийдийн дор байгаа тухай эрдэмтэд ярьж байгаа бөгөөд малтлага хийхээр төлөвлөж байгаа аж. Байгалийн өвөрмөц тогтоц, түүхийн дурсгал гээд аль ч талаасаа Хархорин манай улсын нийслэл биш юм гэхэд ядаж Дархан, Эрдэнэтийн хэмжээний хот болон хөгжихөд болохгүй гэх газаргүй. Гэтэл арав гаруй жилийн өмнө ямар байсан яг тэр байдлаараа биднийг угтав. Үнэндээ энд Эрдэнэ зуугаас өөр хүний нүдэнд торохоор зүйл ганц ч байгаагүй. Одоо ч энэ хэвээрээ байна.

Бидний аялал Хархорин хотыг орхин Улаан цутгаланг чиглэв. Замд Хужирт сумын наадам болж байсан бөгөөд Соёолон морьд барианд орохтой зэрэгцэн энд ирсэн юм. Соёолонгийн тоосонд даруулж хур бороо дагуулж явсан бид аян зам ээлтэй байх нь хэмээн билэгшээж байв.

Урьд Улаан гол, Улаан цутгалан ч усгүй зөвхөн хайрга байсан гэдэг. Хувьсгалын үед Монголын цэргүүд гамингуудад хөөгдөж амь дүйж яваад энэ хайрган дээгүүр гарсан байна. Тэр монгол цэргүүд дунд нэг номтой цэрэг явсан бөгөөд “Улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход улаан голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг урсгажээ.

Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн энэ хүрхрээ 20 гаруй метрийн өндрөөс буудаг бөгөөд 10 метр өргөнтэй. Байгалийн үзэсгэлэнт сайхан бүхэн цогцолсон энэ хүрхрээг үзэж сонирхох гэсэн гадна дотны олон жуулчин жил бүр энэ нутгийг зорьдог. Гэтэл амьтны нүд хужирлаж, хараа булаадаг байсан энэ хүрхрээ ойрын жилүүдэд тасрах болж заримдаа удаан хугацаанд ирэхгүй болжээ. Биднийг очиход ч хүрхрээ мөн л ирээгүй байсан бөгөөд Улаан цутгалан урсах дусал ч нулимсгүй болж өвгөрсөн хөгшин мэт хатаж бараантан харагдана. Энд голын ус, хүрхрээний шуугиан үгүй болж амьдрал зогссон мэт чимээгүй, дүнсгэр болжээ. Бидний төсөөлж байснаас огт өөр нэг л нам гүм байдал орчныг эзлэн энэ чимээгүй байдал ойр хавийн хүмүүст ч нөлөөлж байх шиг санагдав. Үнэхээр хүрхрээг үзэхээр ирсэн хүн бүр сэтгэлдээ харуусал гуниг тээн зогсож буй нь тэдний нүднээс илт байв.

Ийнхүү Улаан цутгалангийн ирэх нь жилээс жилд ховордох боллоо. Магадгүй гол ус, байгаль дэлхийтэйгээ харгис бүдүүлэг хандаж байгаа хүмүүст гомдсон ч байж болох юм. Хүн байгаль хоёр хүйн холбоотой учраас харилцан шүтэлцээтэй орших ёстой. Хүн байгалиа хайрлаж хамгаалахаа больсноос байгалийн тогтолцоо алдагдаж буй илрэл нь энэ. Нутгийн иргэдээс Улаан цутгалан яагаад тасарсан талаар тодруулахад Орхон голыг тэтгэдэг таван голын зарим нь ширгэснээс ийм байдалд хүрсэн хэмээн тайлбарлалаа. Энэ мэтчлэн хүний буруутай хувиа хичээсэн үйлдлээс болж олон гол мөрөн ширгэсээр үзэж харах нь бүү хэл уух ч усгүй болоход ойрхон байна. Гол мөрөн гэдэг хүнээр бол дэлхийн цус нь гэлтэй. Цус урсаж зүрх цохилохоо байсан цагт дэлхий дээр амьдрал бүр мөсөн зогсоно. Тиймээс хожимдоогүй дээр нь энэ нутаг усаа хамгаалж, Улаан цутгалангаа сэргээхэд анхаарал тавимаар байна.

Зорьсон газартаа хүрсэн ч Хүрхрээний шуугианыг сонсож, урсгалыг харж чадаагүй бид Төвхөний хийдийг маршрутын дагуу Төвхөн хийдийг зорилоо.  Энэ хийд Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн зааг, Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх ой модоор хүрээлэгдсэн, асга хадтай аглаг буйд, өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл гурав орчим километр өгсөж хүрнэ байна. Анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар Төвхөн болсон аж.

Бид Өндөр-Овоот уулын бэлд машинаа тавьж дээш гурван километр замыг мориор туулав. Нутгийн иргэд уулын бэлд жуулчдад зориулан уналагын морь бэлдсэн байх бөгөөд Төвхөн хийд хүрээд буцахад монгол хүнээс 10 мянган төгрөг, гадны жуулчдаас 20 мянган төгрөгийн төлбөр авдаг гэнэ. Энэ нь арай л хэтийдсэн үнэ юм. Учир нь дэлхийн аль ч оронд ийм өндөр үнэтэй үйлчилгээ байдаггүй. Египет, Автсрали гээд ер дэлхийн хаана ч энэ төрлийн үйлчилгээ нь таван доллараас хэтэрдэггүй аж. Ямартай ч бид гурван киломтер замын мориор туулан Төвхөн хийдэд ирлээ.

Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиосон бөгөөд мөн хосгүй нандин бүтээлүүдээ ч энд урлажээ. Төвхөн Хийдийн дэргэд хоёр худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус хэмээн нэрлэдэг аж. Анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа эндээс авч байсан тухай  хөтөч лам нар тайлбарласан юм. Баруун хойд талын хаданд Өндөр гэгээний ажлын, түүний зүүн талд номын сангийн агуй байдаг юм байна.

Халх Ойрадын дайн самуунаас хойш тус хийд бараг эзгүйрэн орхигдож байгаад 1773 оноос хурал номын ажлыг тогтмол болгон сэргээжээ. Хожим Эрдэнэзуугийн цорж лам Балганшадбидоржоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ болох Уянгын хүрээний лам нар ээлжлэн ирж хурал хурдаг байжээ. Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв.

Хийдийн арын өндөр хаданд Эхийн хэвлий нэртэй гулсаж ордог жижиг агуй байдаг.  Энэ агуйд мөлхөж ороод эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргээд мөлхөн гарахад эхээс төрсөн мэт болдог гэж үздэг аж. Мөн баруун талд нь  Өлгий хэмээх хүн зогсоогоороо таардаг ухмал хад байдаг байна. Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлогтой аж. Ийнхүү Төвхөний хийдэд бидний аялал өндөрлөж хотын зүг жолоо залсан юм.

Зургийн тайлбар: 2011 оны зун Улаан цутгалан

Н.Санжаасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан