gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оросын иргэд М.Горбачевыг яагаад үзэн яддаг вэ?

Дэлхийд
2013-08-13
0
Twitter logo

ХБНГУ-ын “Шпигель” сэтгүүлд ийм нийтлэл гарчээ. ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачев насан барсан тухай мэдээлэл дахин тархсан ч дахиад л худал байсан нь тодорхой болсон юм.

Гэвч энэ худал мэдээлэл Орост үзэн ядалтын давалгаа үүсгэхэд хангалттай байв. Өнгөрсөн лхагва гаригт ОХУ-ын төрийн мэдлийн “РИА Новости” агентлаг өөрийн цахим хуудсаар М.Горбачевыг өөд болсон тухай мэдээлэл цацсан билээ.

Үүнийг нягтлах гэж “Шпигель”-ийн сэтгүүлч тэр даруй түүний ойр дотны хамтран зүтгэгчтэй холбоо барихад 82 настай М.Горбачев амьд сэрүүн, даралт нь 90-150, цусан дахь чихрийн хэмжээ нь хэвийн бөгөөд түүний үхлийн тухай мэдээлэл ор үндэсгүй худал зүйл гэсэн юм.

Болсон үйл явдал “РИА Новости” агентлагийг тун эвгүй байдалд оруулжээ. Тус агентлагийн төлөөлөгчдийн мэдээлснээр, хакерууд агентлагийн цахим хуудаст нэвтрэн энэхүү худал мэдээллийг байрлуулсан аж.

Гэвч агентлагийн ажилтнууд хакеруудын байрлуулсан мэдээллийг таван минутын дотор устгасан гэнэ. ЗХУ-ын төрийн тэргүүн асан М.Горбачевын үхлийн тухай иймэрхүү мэдээлэл байсхийгээд л цацагддагийг энд тэмдэглэх хэрэгтэй. Одоо тэр мэдээллийн эх сурвалжийг “РИА Новости” төдийгүй ОХУ-ын Холбооны мөрдөх товчоо хүртэл эрэн сурвалжилж байгаа гэх. М.Горбачевын үхлийн тухай өмнө нь энэ оны зургадугаар сард ч бөөн цуу яриа тархаж байв. Үүнээс өмнө 2012 оны тавдугаар сард “Википедиа” цахим нэвтэрхий тольд хүртэл М.Горбачевын үхлийн тухай мэдээлэл дэлхий даяар тархаж байсан юм.

М.Горбачев өөрийнх нь үхлийн тухай ийм мэдээлэлд тайван ханддаг гэдэг ч үүнд итгэх аргагүй. 82 настай хөгшин хүн өөрийнх нь тухай ийм мэдээлэлд тайван хандаж чадна гэж үү. Тэгээд ч настай улстөрч энэ бүхний цаана ямар нэг улс төрийн хүчин зогсч буйд итгэлтэй байгаа аж. Мэдээж одоо М.Горбачевыг эрүүл мэндийн хувьд асуудалгүй хүн гэж үзэхийн аргагүй. Тэрээр сүүлийн гурван жилд нойр булчирхай, түрүү булчирхай болон нуруундаа дараалан хүнд мэс засал хийлгэсэн.

М.Горбачев байнга хаванд баригдаж, чихрийн шижин нь ч үе үе идэвхждэг тул байж байгаад л эмнэлэгт хэвтдэг нэгэн. Гэхдээ энэ бүх архаг өвчнөөс гадна тэрээр хамгийн илүүтэйгээр өөрийнх нь тухай төрөлх орны иргэдийн үзэл бодлоос шаналдаг.

“Шпигель” сэтгүүлийнхэн хоёр жилийн өмнө түүнээс “Оросын иргэд яагаад таныг ийм ихээр үзэн яддаг юм бэ” гэж асуухад тэрээр минут гаруй дуугүй байснаа,“Магадгүй, намайг өөд болсны л дараа хүмүүс намайг үзэн ядахаа болих биз ээ... Гэхдээ ард иргэд маань намайг тэгтлээ үзэн яддаг гэж би боддоггүй” гэж хариулсан юм.  Гэвч тэр ард иргэдийнхээ талаар алдаатай бодолтой юм шиг. Юу гэвэл, үхлийнх нь тухай хуурамч мэдээллийн дараа Орос даяар түүнийг харааж зүхсэн хүмүүсийн сэтгэгдлээр интернэт дүүрсэн юм. Түүний санаачилсан, болхи ЗХУ-ыг илүү нээлттэй, цаг үетэйгээ илүү нийцтэй болгох гэсэн өөрчлөн байгуулалтын үйл явц зургаан жил үргэлжилж, эцсийн бүлэгтээ энэ их гүрнийг 1991 оны арванхоёрдугаар сарын үйл явдлаар задрахад хүргэсэн билээ.

Маш хүчирхэг социалист гүрэн элдэв дуулиан шуугиангүйгээр ийн нэг л өдөр түүхийн хуудаснаас арчигдсанд тус улсын сая сая энгийн иргэн одоо хүртэл харамсдаг аж. Тэр хүмүүс үүнд АНУ-ын даалгаврыг үг дуугүй биелүүлж явсан гэх М.Горбачевыг буруутгадаг. Түүний “үхлийн” тухай мэдээлэл тархангуут интернэтэд түүний тухай “урвагч” гэх үг хамгийн их гарчээ. Түүнийг эх орноо худалдаж, хүүхэд, ач нар гээд хэдэн үеийнхэн нь түнтийсэн түрийвчээр нь түүртэйхгүй амьдарна гэсэн сэтгэгдэл ч дэндүү их бичигдсэн байна.

Интернэтэд М.Горбачевын “үхэл”-ийн дараагаар нэгэн хүн “Улс орон даяар үзэн яддаг урвагч ямаршуухан амьдарч байсан бол” гэсэн асуулт тавьсан нь олон уншигчдын анхаарлыг татсан байх юм. Түүнийг үхээгүйг сонсоод интернэт хэрэглэгч ОХУ-ын иргэд, “Үхээгүй нь үнэхээр харамсалтай“, “Муу еврей Горбачев”, “Түүний үхсэн өдөр бүх ард түмний баярын өдөр болно”, “Түүний оршуулганд бид авс руу нь нулимахаар л очно” гэх зэрэг сэтгэгдэл бичжээ.

Гэхдээ цөөн ч гэсэн зарим интернэт хэрэглэгч оросууд, “Таныг ЗХУ гэсэн хоосон бөмбөлгийг хагалсанд гүнээ талархаж байна, та зуу наслаарай” мэтийн сэтгэгдэл үлдээжээ. Гэвч интернэтийн энэ цонх хэдхэн цаг нээлттэй байгаад дээд албан тушаалтнуудын тушаалаар хаагдсан юм. Гэхдээ энэ хооронд оросууд М.Горбачевт хэрхэн ханддагийг мэдэрч болохоор байлаа. Оросууд М.Горбачевыг ойлгодоггүй байсан шигээ одоо хүртэл үзэн яддаг аж.

Б.Барс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан