“Formula-1” бол бидний сайн мэддэг юм шиг атлаа
төдийлэн нарийн ширийнийг нь ухаж ойлгоогүй спортын төрлийн нэг гэвэл манай
спорт сонирхогчдын дийлэнх нь санал нийлэх биз ээ. Чухам энэхүү үнэнийг энэ
жилээс “Formula-1”-ийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх болсон “С1”-ийнхний
буянаар мэдсэн гэж болно.
Мэргэжлийн өндөр түвшинд сайн тайлбарыг хийж, Монголд автоспорт,
“Formula-1”-ийг сонирхогчдын хүрээг тэлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй
Цэрэнноровын Сайнхүүг уншигчидтайгаа уулзуулъя.
-“С1” телевизээр “Formula-1”-ийг шууд дамжуулах болсноос хойш Монголын авто
спорт сонирхогчид Сайнхүү гэсэн нэрийг сайн мэддэг боллоо. Гэхдээ ил гардаггүй
учир яг ямар хүн тайлбарлаад байгаа нь мэдэгддэггүй. Тиймээс юуны өмнө өөрийгөө
танилцуулна уу?
-Би 1976 онд Улаанбаатарт төрсөн. Орчуулагч мэргэжилтэй. Дунд сургуулийн тухайд
45 дугаар сургуулийг дүүргэсэн. Урьд “С1” телевиздээ Гадаад мэдээний албаны
даргаар ажиллаж байсан. Одоо бол “Formula-1”-ийн мэдээний продюсер хийж байна.
-Тайлбарыг чинь сонсож байхад энэ спортын талаар өнгөц төдий мэдлэгтэй биш
гэдэг нь мэдэгддэг. Чухам хэдий үеэс автоспорт сонирхох болов?
-1990-ээд оны сүүлчээс кабелийн телевизээр том уралдаануудыг үзээд дуртай
болсон. Гэхдээ мотоциклийг төдийлэн үздэггүй. Би ер нь зөвхөн спорт гэлтгүй
авто машинд дуртай. Энэ сонирхлоо дагаад “Formula-1”, “WRC” гэх зэрэг
уралдаануудыг үзэх болсон. Шагнал, төсөв гээд энэ хүрээнд эргэлддэг мөнгө нь
хөлбөмбөгтэй дүйдэг, зарим талаараа бүр давдаг нүсэр спорт шүү дээ.
-Монголд энэ спортын төрлүүдийг шууд дамжуулах болсон нь өөртэй чинь
холбоотой юм биш биз?
-Тийм ээ. Өнгөрсөн жилээс би энэ асуудлаар холбогдох байгууллагуудад нь санал
тавьж, хөөцөлдсөөр зөвшөөрлийг нь авлаа. Одоо “С1” телевизээр “Formula-1”,
“NTV”-гээр “WRC”-ийн ДАШТ-ий шууд болон тойм нэвтрүүлэг явуулж байгаа.
-Мэдээж дамжуулах эрхийг авахад тодорхой хэмжээний төлбөр төлсөн байх.
Үүнийг яаж аргалав?
-Тусалж дэмжсэн хувь хүн, байгууллага бий. Бас өөрөөсөө ч тодорхой хувийг нь
гаргасан. Хожим болох байлгүй гээд л дуртай зүйлийнхээ төлөө хөрөнгө харамгүй
зарсан.
-Дамжуулах эрх авах нь бүтэх тийшээ хандаж байхад тайлбарыг нь өөрөө хийнэ л
гэж бодож байсан байх. Энэ үеэсээ нарийн ширийн судалгаа хийсэн үү? Эсвэл
урьдын мэдлэгээрээ үзэгчдийг баясгаж байна уу?
-Хэдийгээр тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулсан ч гэсэн тайлбарлагчийн
үүднээс илүү ихийг мэдэх ёстой нь зайлшгүй. Сүүлийн үед “Formula-1”-ийн дүрэмд
их өөрчлөлт орж байна. Үүнийг, мөн багууд энэ дүрэмд зохицуулан ямар
өөрчлөлтийг хийж байгаа зэргийг судална. Үүнээс гадна автоспортын төрлийн
тоглоом тоглодог. “Formula-1”-ийн тоглоом бодит байдалд тун дөхөж очсон байдаг.
Үүнийг тоглосноор уралдааны явцад машинд ямар өөрчлөлт гарч буй нь маш сайн
мэдрэгддэг.
-Танай телевизийг “Formula-1”-ийг дамжуулах боллоо гэж сурталчилж байх үед
олон хүн тойроод нэг л үйлдлээ давтдаг уйтгартай спорт гэж шүүмжилж байсныг би
сонссон. Харин одоо энэ хандлага эрс өөрчлөгдсөн байна лээ. Энэ магадгүй таны
тайлбарын үр дүн байх?
-Мэдээж монгол тайлбартайгаар үзэх өөр байх л даа.
-Ингэхэд аль багийг, ямар нисэгчийг дэмждэг вэ?
-“Рено”-г байгуулагдсан цагаас нь дэмжиж ирсэн. Манай баг эхний улирлаасаа л
гайгүй уралдсан. Харин өнгөрсөн жил үзүүлэлт нь тун хангалтгүй байлаа. Энэ бол
дугуйтай холбоотой. “Bridgestone”-аар уралдах болсноор жижиг сажиг маш их өөрчлөлт
хийсэн. Нисэгчийн тухайд Алонсо, Ковалайнен хоёрыг дэмждэг. Өмнөх
үеийнхнээс Сенна, Хаккинен байна. Мэдээж Шумахерт балиашиглана.
-“Formula-1”-ийг идэвхтэй үзэх болсноосоо хойш гранпри “өнжиж” байв уу?
-2000 оноос хойшхи бүх гранприг үзсэн шүү. Ажлын шаардлагаар хэдэн гарааг
өнжсөн байх. Гэхдээ тийм тохиолдолд заавал бичлэгийг нь олж үздэг.
-Олон жил шимтэж үзсэнийх тодорхой үнэлэлт, дүгнэлт өгөх байх. Энэ жилийн
ДАШТ-ий төлвийг хэрхэн харж байна вэ?
-“Феррари” л түрүүлэх байх даа. Сайн машинтай, нисэгчид нь ч тогтмол амжилттай
уралддаг. Хэмилтонд боломж бий ч англичуудыг дагаад азгүйтэл түүнд
нүүрлэх мэт санагдаад байгаа. Хэрэв тэр аваргалбал нэлээн зүдэрч байж түрүүлнэ.
-Өөрийн чинь “Formula-1” үзэж эхэлснээс хойш хамгийн дурсамжтай, сэтгэлд хоногшсон
гараа юу вэ?
-Өнгөрсөн жил Хэмилтоныг түрүүлээсэй гэж хүсч байсан. Түүхийн дээд амжилт
эвдэгдэх байсан болохоор түүнийг маш их дэмжсэн. Харамсалтай нь сүүлийн хоёр
гараанд тааруу давхиж, ганцхан оноогоор цолоо алдаж билээ.
-“Formula-1” болон “WRC”-гийн гарааг очиж үзсэн тохиолдол бий юу?
-Уул нь боломж гарч байсан ч одоог хүртэл “амьд” уралдаан үзэж амжаагүй явна.
Ирэх жилээс бүтэх төлөвтэй байгаа. Би зөвхөн уралдаанаар зогсохгүй том багуудын
баазаар зочлох бодолтой. Ихэнх багийн төв нь Англид байдаг. Энэ зорилго маань
биелбэл сонирхолтой нэвтрүүлэг хийх хүсэлтэй.
-Одоо санахад Та автомашин танилцуулдаг нэвтрүүлгийг хөтөлдөг байсан шиг
санагдах юм?
-Би Английн “TOP GEAR”-тэй төстэй нэвтрүүлэг хийхийг хүсдэг байсан. Тэр дагуу л
хийж байсан зүйл. Үүгээрээ хүмүүст машины тухай нарийн ойлголтыг өгч, сонголт
хийхэд нь дөхөм болох зорилготой юм. Ямар нэгэн сурталчилгааны нэвтрүүлгээс өөр
өнцгөөс хийхийг хичээсэн.
-Спортын өөр төрөл сонирхдог уу?
-Мэдээж хөлбөмбөгт дуртай. Багадаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. Мөн
волейбол, теннис зэргийг үзэх дуртай.
-Монголын авто уралдаануудыг үздэг үү?
-Боломжоороо үзнэ. Би өөрөө Монголын мото спортын холбоог байгуулсан. Үүгээрээ
зөвхөн “УАЗ-469”-ийн уралдаан явуулдаг хэлбэрийг эвдэж, дөрвөн дугуй мааждаг,
турбо хөдөлгүүртэй гэхчилэн нарийн ангиллын тэмцээн, арга хэмжээ явуулах
бодолтой. Одоо залуучууд маань сайн машин их унадаг болж. Тэр хэрээр тэр
машиныхаа хүчийг үзэх хүсэл нь оволзож байгаа. Тиймээс энэ чиглэлийн үйл
ажиллагааг явуулах цаг нь болсон. Энэхүү зорилго маань ажил хэрэг болохын цагт
танай сонин ч хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
-Та ямар машинд дуртай вэ?
-Сурталчилгаа болчих вий дээ. “Бенз”-ийг унах дуртай. Сайн, найдвартай унаа
шүү.
-Ярилцсанд баярлалаа. Зорьсон, сэдсэн ажил бүхэн тань бүтэхийг хүсье.
Ж.Батмөнх