Дорнод аймгийн цэвэр усны худаг руу энэ сарын 21-22-нд шилжих шөнө үл мэдэх хүмүүс халджээ. Хуулийн дагуу цагдаа, дотоодын цэргийн харуул хамгаалалтад байдаг онцгой объект руу 03.00 цагийн үед хоёр хүн дайрч, хаалгыг нь эвдэж байжээ. Энэ үеэр хамгаалалтын албаны цагдаа тэднийг зогсохыг шаардсан аж. Гэвч тэд хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаагийн ажилтан тэдний хойноос дүрэм журамд заасны дагуу агаарт хий буудсан боловч шөнийн харанхуйд алга болсон гэнэ. Энэ талаар Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Манлайбаатараас тодруулахад "Халдлага болжээ. Манай харуулын цагдаа сонор сэрэмжээ алдалгүй арга хэмжээ авсан ч тэднийг барьж чадаагүй. Бид энэ асуудлыг шалгаж байна" гэв. Эх сурвалжийн өгүүлснээр дээрх хэрэгт хоёр хятад иргэнийг саатуулан шалгаж байгаа гэсэн боловч Цагдаагийн газрын дарга энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. Цагдаагийнхан хэргийн газар болох ундны усны эх үүсвэр рүү орох хаалганы дэргэдээс пенницилиний шилтэй мөнгөн ус, хагас шуудай нунтаг бодисыг эд мөрийн баримт болгож хураан авчээ. Гэмт этгээдүүд ундны усны эх үүсвэрийг хордуулах гэж оролдсон байж болзошгүй гэж холбогдох байгууллагын ажилтнууд үзэж буй юм. Тиймээс ундны усны эх үүсвэрийг хамгаалах цагдаа, дотоодын цэргийн хүчийг нэмэгдүүлээд байгаа аж.
Г.Цолмон