Улсын начин цолтой бөх төрийн баяр наадамдаа түрүүлсэн ховорхон амжилтыг арвижуулсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, "Алдар" спорт хороо, "АПУ" компанийн бөх, Монгол Улсын отгон арслан Доржпаламын Ганхуягтай уулзаж ярилцлаа.
2000 онд улсын начин болсноосоо хойш энэ цолоо гурвантаа баталж, бусад наадмуудад ч гэсэн шөвгөрөхөд ойрхон хүч үзсэн түүнийг бөхийн хорхойтон олон цолоо ахиулах эрэмбэтэй хүчтэн хэмээн үнэлж, тэр ч хэрээр дор бүрнээ дээшээ барилдахыг нь хүсч хүлээж байсан билээ.
Наадамчдын, дэмжигчдийнхээ олон жилийн хүлээлтийг тэр эцэс болгон харцага, заан, гарьд цолыг алгасан арслан болоод байгаа билээ.
-Наадам
өндөрлөөд яг долоо хонож байна. Баяр хүргэсэн хүмүүсийн дуудлага, урилга
тасрахгүй байна уу?
-Тийм ээ, хүмүүс үнэхээр ийм сайхан наадмыг хүлээж байсныг мэдэрч байна.
Өрсөлдөөнтэй шударга наадам болсонд бөхчүүд ч, наадамчин олон ч сэтгэл
хангалуун байгаа. Миний хувьд эхний ээлжинд харьяа байгууллагынхантайгаа очиж
уулзлаа. Би "АПУ" компанид ороод зургаан жилийн нүүрийг үзэж байна.
Мөн өнгөрсөн жилээс "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р ангид
данстай болсон.
-Шинэ
арсланд Зэвсэгт хүчнээс ямар цол олгов?
-Би
дэслэгч цолтой байсан. Сая түрүүлсэн амжилтаараа хошууч болсон.
-Энэ
жилийн наадмыг ярихаасаа өмнө таны урьд өмнөх жилүүдийн барилдааны тухай
хуучилъя. Улсын наадамдаа хэдэн оноос эхлэн гарсан бэ?
-Бүр хүүхэд байхдаа л хүч үздэг байсан. 1991, 1992 онд өсвөр бөхийн барилдаанд
зодоглоод шалиагүй. Тэгээд л дараа жилээс нь томчуудтай барилдаж эхэлсэн. 16,
17 настай хүүхэд юу шалих вэ, нэг, хоёрын даваанд л үсрээд өгдөг байлаа.
-Таны
хувьд нэлээн залуудаа аймгийн арслан болсон байх аа?
-Тийм ээ. 19 насандаа аймагтаа түрүүлж, арслан болсон. Өмнөх жил нь очоод
дөрвийн даваанд унаж байлаа. Харин 1995 онд аймгийн арслан К.Батболдтой түрүү
булаацалдаж, аймгийн арслан болсон. Өнгөрсөн жил улсын наадмын дараа
Өвөрхангайдаа барилдаж үзүүрлэсэн. Аймгийн наадамд барилдсан тохиолдлууд энэ л
байна даа.
-Залуу
аймгийн арслан улсын начин болтлоо улсын наадамд хэр хүч үзсэн билээ?
-Гурван удаа гурав давсан санагдаж байна. Р.Гансүх заан, М.Жамьянпүрэв начин
нарт унасан.
-Одоо
бөхийн хорхойтон, энэ хүрээнийхэн таныг овгийн эхний үсэгтэй хамт хэлээд
сурчихаж. Чухам хэзээнээс До гэж дуудуулж байна. Тантай адилхан овогтой бөх
байсан бил үү?
-Улсын
цолтой Ганхуяг бол олон. Хөвсгөлийн Г.Ганхуяг харцага, Булганы С.Ганхуяг, манай
аймгийн Бүрдийн Р.Ганхуяг начин гээд дөрвөн бөх байдаг. Харин надтай адилхан
Д-гээр эхэлсэн овогтой амьдай байгаагүй. Чухам яагаад До гэж дуудах болсныг
мэдэхгүй юм. Улсын начин болсны дараачаас л бөхийн оноолт, дансанд тэгж
тэмдэглэх болсон.
-"Хөдөлмөр"-т
хэзээ орсон бэ? Урьд нь өөр газарт бөхөөр хичээллэж байсан уу?
-Анх
бөхөөр хичээллэхдээ л "Хөдөлмөр"-ийн секцэнд орж байлаа. Анхны багш
минь гэвэл гавьяат дасгалжуулагч Х.Намшир. Тэр үеийн олон сайн бөх энэ
нийгэмлэгт данстай байсан. 1994 онд БТДС-д ортлоо "Хөдөлмөр"-өөр
овоглон барилдаж байлаа. Манай секцний хүүхдүүд зуны амралт болохоор хөдөө,
гадаа яваад алга болчихдог, Г.Элбэг бид хоёр л үлдээд ах нартай наадмын галд
гарч бэлтгэл хийдэг байсан.
-Ингэхэд
та хотын унаган хүн үү?
-Тийм ээ. Гэхдээ аав Зүүнбаян-Улаан, ээж Гучин-Ус сумынх. Тэгэхээр яалт ч үгүй
Өвөрхангайнх байгаа биз.
-Танай
нутгийн аварга аавынхаа нутгийг дуудуулахын зэрэгцээ Улаанбаатар хотын харьяат
гэж зарлуулдаг. Та ингэж төрсөн нутгаараа овоглон барилдах уу?
-Хааяа тайлбарлагчид тэгж зарладаг шүү дээ. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан
сумын уугуул, Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат бөх гэж зарладаг юм. Хэлэхэд
урт болохоор нь орхичихоод байх шиг байгаа юм.
-Өвөрхангайн
бөхчүүд хэзээнээс Бугын САА-д наадмын бэлтгэлээ базаадаг болсон юм бэ?
-1998 онд "Их Монгол" дэвжээ гэж байгуулагдсанаас хойш энэ үр өгөөжөө
өгсөн сайхан газарт наадмын галд гарч байна. Манай галаас Д.Сумьяабазар аварга
нэг түрүүлж, дөрөв үзүүрлэсэн.
-Энэ
жил бэлтгэлд хэзээ гарч, хэзээ бууж ирсэн бэ?
-Манайхан
зургадугаар сарын 20-нд цугларсан. Тэнд Өвөрхангайн 50 орчим бөх, дээрээс нь
"Хилчин" спорт хороо, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн галынхан нэгдээд
80-аад бөх бэлтгэлээ базаалаа. Миний хувьд наадмын үеэр ч тэндээ байсан. 11-ний
орой барилдаж дуусаад Бугын САА руу явж, 12-ны өглөө хотод орж ирсэн.
-Энэ
жил гуравт өөртэйгөө чац ойролцоо бөхийг амласан?
-Төв аймгийн заан Ч.Батчулуун гэж Багануурын залууг амласан. Нэлээн өндөр бөх.
Түүнтэй барилдаан удааширч барьц сонгоод хаясан.
-Дөрвийн
давааны оноолтын талаар ямар бодолтой байна вэ? Улсын цол авна гэж байсан сайн
аймгийн арслангуудын нэгтэй таарсан.
-Ер нь дөрвийн давааны оноолт тэр чигтээ л хатуу байсан гэж болно. Миний хувьд
дотроо цолд хүрчих болов уу гэж харж явсан залуучуудын нэгтэй таарч давлаа.
Ерөнхийдөө туршлагаараа давсан гэж хэлж болно.
-Тавын
даваанд өмнөх оны начин, өнгөрсөн жилийн хугацаанд барилдаанаараа цолоо батлах,
ахиулах чансаатай гэдгээ харуулсан Ж.Бат-Эрдэнийг амласан. Ам авсан байдлыг
зарлах үеэр цэнгэлдэхэд цугласан хүмүүс хатуу ам авсанд тань гайхаж, бас түгшиж
байлаа…
-Үлдсэн хүмүүсээс барилдаан арай илүү таарна гэж бодоод л амласан хэрэг.
Сугадаж мушгиад давсан. Урьд нь Ж.Бат-Эрдэнийг амлаж байгаагүй, тунах юм уу,
оноолтод хэд таарсан байх.
-Улсын
цолгүй бөхчүүд төрийн их баяр наадамдаа, ялангуяа начны даваанд босоход хүч
гаргаж чаддаггүй гэж ярьдаг. Үүн шиг олон удаа зургаагийн даваанд унасан хүн
нөгөө хэцүү даваандаа дахиад тулаад ирэхэд ямар байв?
-Анх начин болсны дараа бол нэг их юм боддоггүй байлаа. Харин хэд хэд унаад
ирэхээр үнэхээр шатаж эхэлдэг юм билээ. Дээр нь найз нөхөд, бөх сонирхдог
хүмүүс начингаас дээш цолд очих ёстой хүн гэж надад хэлнэ, өөр хоорондоо
ярилцаж байх нь ч сонсогдоно. Тэгэхээр тэр хүмүүсийн итгэлийг дааж, өөрөө ч
цолоо ахиулах юм сан гэсэн хүсэл төрж, биеэ барьдаг болдог юм байна.
И.Доржсамбуу гарьд намайг амласныг сонсоод гартлаа маш их сандарсан. Дахиад л
зургаагийн даваанд уначих юм биш байгаа гэж бодогдоод. Тэгээд барилдахаар
гараад өрөнгүүт бүх бодол мартагдсан.
-Гарьдыг
давсны дараа юу бодогдож байв?
-Зургаа давсны дараа дотор уужирч, бие хөнгөрөөд сайхан болсон. Үнэндээ
давдаггүй даваагаа гэтэлсний дараа бодох санах юмгүй, биеэ барилгүй барилдсан.
-Түрүүлнэ
гэж бодож байв уу?
-Үгүй ээ. Зөвхөн тухайн барилдаанаа бодоод л анхаарлаа төвлөрүүлж барилдсан.
-Долоо,
наймын даваанд шинэ цол авсан залуу аймгийн арслангуудтай барилдсан. Ө.Даваабаатарын
хувьд наадмын өмнөхөн сорилго барилдаанд таныг үзүүр, түрүүний барилдаанд өвдөг
шороодуулсан. Тэдэнтэй яаж барилдъя гэж төлөвлөж байв?
-Залуу хүмүүс түрүүлж хөдлөх нь тодорхой, тэгэхээр барьцанд лав хүрч даацтай
мэх хийнэ гэж тооцоолсон. Ө.Даваабаатартай наадмын өмнө хоёр удаа таарч
барилдаад нэг, нэг хаялцсан. Өмнө нь барилдаад үзчихсэн болохоор ерөнхийдөө
ямар мэх хийдэг, яаж барилддагийг нь гадарладаг болсон. Тэр ч үүднээс давсан
гэж бодож байна.
-2001
оноос хойш харуй бүрийд наадам өндөрлөж байсангүй. Харин энэ жил Н.Ганбаатар
гарьд та хоёр цэнгэлдэхийн гэрэлтүүлэг дор барилдлаа. Гэхдээ энэ нь наадам
сунжруу биш, сонирхолтой болсных гэж наадамчин олон сэтгэл хангалуун өгүүлж
байсан?
-Тийм
ээ. Өмнөх жилүүдэд тавын даваанд начингууд дуу дуугаа авалцаад л төрдөг байсан
шүү дээ. Одоо тийм байхаа больж. Хүн бүр л өөрт боломж байгааг ухамсарлан,
чадлынхаа хэрээр дээш барилдахыг хүсч тэмүүлдэг болсон. Үүнийг энэ жилийн
наадмаар тун цөөхөн цолтон төрснөөс харж болох байх аа. Миний хувьд нэг цаг
гаруй зогсож байж барилдсан.
-Үнэхээр
ч 2005 оныг хүртэл онжавууд болон дараагийн оны начингуудаас танаас өөр
чимэгтэй бөх байгаагүй. Амжилтаар эрэмбэлснээр наадам сонирхолтой болсны нэг
жишээ нь сүүлийн жилүүдэд начингууд олноороо цолоо баталж байгаа. Энэ талаар
ямар бодолтой явдаг вэ?
-Намайг цолоо батлах үед Ж.Чулуун, М.Жамьянпүрэв ах нар гээд цөөхөн хүн
чимэгтэй байсан. Амжилтаар эрэмбэлэх болсноор бөхчүүдийн цолоо батлах, ахиулах
эрмэлзэл хүчтэй болсон нь илэрхий мэдэгдэж байгаа. Зургаа давдаггүй юм гэхэд
цолоо баталсан байхад эрэмбээр 60-70 хүний өмнө гарна шүү дээ. Сүүлийн
жилүүдийн начингуудад эрэмбийн өсөлт сайн мэдрэгдэх байх. Улсын наадмын
барилдаан шударга явагдах болсонд баяртай байлгүй яах вэ.
-Үзүүр,
түрүүнд барилдахаар гарахад хэр их догдолж байв?
-Би
өмнө нь хэлсэн, зургаа давчихаад дотор уужирсан гэж. Үзүүр, түрүүний барилдаанд
тэгж хөөрч догдлоод байгаагүй. Түрүүлнэ, арслан болно гэхээсээ барилдаж буй
бөхөө давна гэсэн бодолтой байлаа. Давна гэдэгтээ ч итгэлтэй байсан.
-2005
онд та тавын даваанд сая үзүүр, түрүү булаацалдсан Н.Ганбаатар гарьдыг аймгийн
арслан цолтойд хаяж байсан. Түүнээс хойш хэр олон таарсан бэ?
-Олон
барилдсан. Ихэвчлэн давж байсан.
-Начин
цолтой бөх түрүүлсэн нь 23 жилийн дараа гарсан амжилт. Өмнөх энэ амжилтыг мөн л
танай аймгийн бөх, бас "Алдар"-ын харьяат Б.Ганбаатар арслан гаргаж
байлаа. Энэ тухай хэр мэдэж байсан бэ?
-Дуулсан. Манай галын ахлагч, дасгалжуулагч Б.Ганбаатар арслангийн амжилтыг
давтсандаа бэлгэшээж байгаа. Сониноос энэ жил манай гал "Их Монгол
хүчтэн" гэдэг нэртэйгээр гарсан. "Их Монгол" гэдэг нь Шаравжамц
аваргыг бэлгэдэн 1998 онд байгуулсан дэвжээний нэр. Харин "Хүчтэн" нь
Д.Сумьяабазар аваргын клуб юм.
-Танай
галын залуу бөхчүүд аймгуудад хэр наадав?
-Өвөрхангайн
шөвгийн дөрвөн бөх бүгд манай галынх. Бас Төв аймагт нэг харцага, Дундговьд нэг
начин төрсөн. Нийт шинээр зургаан аймгийн цолтонтой боллоо. Бугын САА-д гарсан
гал гэж яривал энэ тоо бүр нэмэгдэх байх.
-Та
энэ наадмын өнгийг хэрхэн таамаглаж байв?
-Аваргуудыг дээгүүр барилдах болов уу гэж бодож байсан. Бас нэг оны Б.Ганбат,
Д.Рагчаа заан нарыгаа сайн барилдана гэж харж байлаа.
-Та
сумынхаа хэд дэх цолтон нь вэ?
-1930, 40-өөд оны үед Л.Нинж, Ч.Хайдав гэсэн хоёр начин байсан гэдэг.
-Харин
Өвөрхангайн хэд дэх арслан болов?
-Зургаа дахь нь. С.Самданжигмэд, О.Аюур, Ц.Банди, Гя.Цоодол, Б.Ганбаатар арслан
нарын дараа энэ цолд хүрлээ.
-Шинэ
арслан малгайны тэмдгээ хийлгэж амжсан уу?
-Хараахан хийлгээгүй байна. Энэ долоо хоногийн сүүлчээр нутагтаа очно. Үүнээс
өмнө л амжуулах санаатай байна даа.
-Өвөрхангайд
одоо ямар нэг наадам байгаа юу?
-Есдүгээр
сард миний арслан цол хүртсэний баярыг аймгийн төвд хийнэ. Түүнээс өөр наадам
болохгүй байх.
-Хэзээнээс
бэлтгэлдээ орох вэ?
-Одоо боломжоороо хөлс гаргаж л байна. Ерөнхийдөө амралтын байдалтай. Саяхан
Нүхтэд олимпод бэлтгэж байгаа жүдогийн баг дээр очиж, Н.Түвшинбаяртай барилдаан
хийлээ.
-Та
өнгөрсөн жилийн хугацаанд заалны барилдаан бараг өнжөөгүй байх аа?
-Өөр тэмцээн, уралдаан давхцаагүй бол аль болох барилдахыг хичээж байсан.
Самбын ДАШТ-д яваад ганц, нэг барилдааныг алгассан байж магадгүй.
-Самбо
гэснээс танд барилдаж үзээгүй бөхийн төрөл бий юу?
-Байдаг байлгүй дээ. Лав л Монголд хөгжсөн бүх төрлөөр оролдлоо. Сонгомол
бөхийг хөгжүүлэх гэж нэг, хоёр жил барилдсан. Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль
авч байлаа. Чөлөөт бөхөөр УАШТ, "Монгол говь" ОУТ-д түрүүлж байсан.
Энэ жил жүдогийн УАШТ-ээс хүрэл медаль зүүсэн. Өнгөрсөн жил курашийн дэлхийн
аварга болж, самбын ДАШТ-ээс хүрэл медаль авсан. Сүмогоор ч барилдаж явсан.
-Таны
самбо, жүдогоор барилдах болсон нь чөлөөт бөхийн 120 кг-д багтахаа больсонтой
холбоотой юу?
-Тэгэлгүй яах вэ. Хамгийн сүүлд 2004 онд нэг их жин хасч орсноосоо хойш чөлөөт
бөхөөр барилдаагүй. Тэгэхэд 14 кг хасч жиндээ ороод улсын аварга болсон.
-Одоо
жин хэдтэй байна вэ?
-Тэр үеэс хойш бараг нэмээгүй. 137 кг орчим байна.
-Чөлөөтөөс
жүдо, самбо руу ороход ямар байна?
-Ер нь миний барилдааны арга барил, мэхийн хийц жүдогоор хүч үзэхэд дөхөм.
Чөлөөтөөр хичээллэж байхдаа би тэр бүр хөл авдаггүй, барьцнаас голдуу барилддаг
байсан.
-Та
бөхийн төрлүүд төдийгүй спорт тоглоомд авьяастай. Сагсан бөмбөгийн лигт хэдэн
жил тоглож байсныг тань хүмүүс сайн мэднэ. Сүүлийн жилүүдэд регбигээр бас олон
улсын тэмцээнд ч оролцоод үзсэн. Өөр төрлөөр хичээллэж байв уу? Жишээ нь
волейбол, хөлбөмбөг…
-Волейболыг ёстой барахгүй юм билээ. Харин хөлбөмбөгөөр хүүхэд байхдаа Спорт
сургалтын төвд Сандагаа багшийн удирдлагад хичээллэж байсан. Уул нь их
сонирхолтой, секцэндээ идэвхтэй явдаг байлаа. Багш намайг өндөр нуруутай гээд
бүтэн жил хаалгачаар тоглуулаад болиулсан.
-Болиулсан
гэнэ ээ?
-Тийм
ээ. Ямар ч тоглох сонирхолгүй болохоор секцнээсээ гаргачихсан. Хэрэв намайг
хамгаалагч ч юм уу, талбайн аль нэг байрлалд тавьсан бол хөлбөмбөгөөр илүү
удаан хичээллэх байсан болов уу. Сагсан бөмбөгийн лигт тоглож байсны тухайд бол
ёстой л дур сонирхлоороо л явж байлаа. Манай "Генералууд" баг миний
тоглосон хоёр жилд плей-оффт шалгарсан. Одоо бол заваараа лигийг үздэг.
-Багадаа
ямар баг, тоглогчийг дэмждэг байв?
-Тэр
үед ид байсан Майкл Жордан, "Чикаго Буллз"-ыг дэмжиж, тоглолтыг нь
үздэг байлаа.
-Одоо
ямар багийг дэмжиж байна вэ?
-Энэ жил миний дэмжсэн баг аварга болсон. "Бостон Селтикс"-ийн
дэмжигч болоод байгаа.
-Удахгүй
эхлэх олимпоос ямар төрлийг илүү шимтэн үзэх вэ?
-Мэдээж бөхийн төрлүүдийг харна. Тэгээд сагсаа үзэх байх. "Мөрөөдлийн
баг"-ийг түрүүлээсэй л гэж бодож байна даа. Бүрэлдэхүүнийг нь харахад
аварга болоход ойрхон л юм шиг санагдсан.
-Ярилцлагаа
ингээд өндөрлөе. Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээж байна?
-Юуны өмнө намайг сэтгэл санаа болон бодит байдлаар дэмжиж ирсэн бүх хүн,
"АПУ" ХК, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р ангийн
хамт олондоо талархал илэрхийлье. Тэгээд өнгөрсөн ч гэсэн баяр наадмын мэндийг
Монголын ард түмэндээ дэвшүүлж байна.
Ярилцсан Ж.Батмөнх, А.Түмэнбаяр Фотог Ц.Батбаатар