gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орхоны хөндийг зорихуй

Нийгэм
2007-06-13
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-06-13

Зуны эхэн сарын аагим халуун өдрүүд цувж, дээр тэнгэр бүртийх ч үүлгүй цэн­хэр­тэнэ. Хур бороо горилсон газар дэлхий нарны халууныг гүндээ тээж зэрэглээтнэ.
Шинэ ногооны шим шүүс урьтаж амталсан адуу мал машин зам дээр сэрүү­нийг хүсэмжлэн гарч зогсоно. Идэр зунаар баруун зүг Их хаадын нутаг, Орхоны хөн­дийг зорьж нүүдэлчдийн амьд­ралын ул мөр, сонин ахуйг үзэхийг хүсэгч гадна, дотны хүмүүн эс тасарна. Тийм бөгөөс энэ зуны аяллын зураг бага ч үгүй бартаа саадыг давахад хүрнэ. Өрх дэвсэн салхитай өдөр сөн бол хотоос гарч давхиад Атрын сангийн аж ахуй хүрүүт л өмнөөс улаан тоос босон манарч юу болов гэмээр газар орон угтах авай.
Энд зам засч байгаа тул шороон замд орж давхин Лүн сум сая хүрч эргэн засмал замтайгаа зол­го­но. Цааш шулуун явах гэвэл бас л өмнө тотгор бий. Хэдэн жилийн хүлээлт болсон, зам гэхээсээ илүүтэй онгорхой цоорхой, овгор товгор хад чулуу гэмээр болсон Эрдэнэсант чиг­лэ­лийн замыг засч буй. Лүн­гийн гүүрний цаахнаас Булга­ны Дашинчилэн сум руу Мян­га­ны замд нийлж хэсэг яваад урагш мөн л шороон замаар тоос татуулж Эрдэнэсантын наад талд хүрч сая амралтыг эдэлнэ. Толь шиг замаар давхисаар яах ийхийн зуур­гүй Хөгнө ханы барааг харж, Элсэн тасархайг гайхширна. Говь хангай нийлсэн байга­лийн уран тогтоц энэ газрын торгон элсэн дээр сууж үдийн цай бариваас хэн хүнд нэн таатай байх ажгуу. Цааш явах замын өмнөөс Эрдэнэзуу хийдийн цагаан суваргад өдрийн наранд цайвалзан тосно. Зуун найман сувар­ганы хормойгоор алхаж Эрдэ­нэзуу хийдийг сонирхон үзэж түүхийн мананг саравчилна. 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амлажээ. Энэ дагуу 1585 онд Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь Эрдэнэзуу хийдийн гол сүм болжээ. Эрдэнэзуугийн гу­рав­ду­гаар ширээт лам Лувса­нод­сор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгос­ноор одоогийн хэрмэн хашаа­ны эх суурь босчээ. 1796 оноос Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа хэмээх лам ерөнхийлөн удир­даж Хятадын нэгэн пүүстэй тохиролцон засуулж эхэлсэн байна. Уйгарын үед хамаарах Тахай балгасны суурин дээр аймаг, хошууд, буян үйлдэгс­дийн хөрөнгөөр суварга барьж эхэлсэн түүх энэ юм. Мон­голчуудын уламжлалт ертөн­цийн зүг чигийг бэлгэдэх бэлгэдлийн дагуу барьсан энэхүү хийдийн зохиомж нь Монголын уран барилгын нэг үнэт дурсгалд яах аргагүй тооцогддог аж. Халх Ойрадын хямралаас үүдэж Ойрадын Галдан бошигтын халдлагад өртөж цагийн хатууг давж үлдсэн Эрдэнэзуу хийд үг шивнэж, үлгэр домог хүүрнэх шиг болном.
Эндхийн музейд өндөр гэгээн Занабазарын үеэс эхлэлт бурхны шашны олон үнэт дурсгалууд буй нь хэн хүнд улам гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж урлагийн үнэ цэнийг амьдруулна. Энэ үес өд­рийн нар Хангай овооны ба­руун шилд тунарч, Орхоны зүгээс сэ­рүүн салхи сэвэл­зэж дуудна. Тийш зүглэвээс Орхон гол эргээ даган мэл­тэлзэх биш сайраа даган мөлхөж байна уу гэлтэй туниа муутай урсаж байна. Газрын элэг гандуухан ч дэлгэр баян энэ хангайд удахгүй хур ус элбэгших биз ээ. Хоноглох газар хайж дав­хих хэрэггүй. Голын баруун, зүүн талыг дагаад бууж бууд­лах цагаан гэрүүд, жижиг хийцийн модон байшингууд ирж амраач гэх шиг дуудах нь харагдана.
Хархорин сумын төвөөс хойш холгүй Архангай айм­гийн Хашаат сумын нутаг болох Цайдам нуурын баруун урд Түрэгийн их хаан Билгэ, мөн Түрэгийн үеийн цэргийн нэрт зүтгэлтэн Культегин на­рын гэрэлт хөшөөд сүндэрлэн бий. Түрэгийн нэрт жанжин Культегинийг оршуулсан га­зар нь 3,33 метр өндөр гэрэлт хөшөө өмнөөс тольдон харж зогсоно. Хөшөөний гурван талд Орхоны, нэг талд нь хятад бичээс буй. Манай археологичид энэ газраас тө­рөл бүрийн хэмжээтэй тоосго, дээврийн ваар, гоёл чимэг­лэлийн зүйлс, чулуун урла­лууд илрүүлсэн. Тэдгээрээс хамгийн сонирхол татахуйц нь дундуураа хагарсан титэм бүхий хүн чулууны толгой байсан гэдэг. Титэм нь дөр­вөн талтай, бөмбөгөр оройтой бөгөөд цохон дээр нь далав­чаа элэн нисэхийг завдах бүргэдийг сийлсэн байдаг. Культегиний хөшөөнөөс зүүн урд талд нэг км газарт Билгэ хааны бунхант булш оршино. Энэхүү гэрэлт хөшөөний өндөр нь 3,45 метр агаад Культегиний хөшөөтэй иж­лэв­тэр юм. Энэхэн ахуйд Монгол нутагт төр улсаа байгуулж 200 гаруй жил ор­шин тогтносон Түрэгийн цаг үе эргэн дэргэд зэрэгцэн оршиж байх шиг. Энд бас л Орхон гол эцэж цуцашгүй хүчээр давхих хүлэг шиг хойд зүгт урсан одно. Урсгал тун­галаг Орхоны баруун эрэг газарт нэгэн сод дурсгал бийг бас энд мартаж болохгүй. Уйгарын хаант улсын нийслэл Ордубалык буюу Хар балга­санд хүрч очвоос тэртээ холхи МЭ 8-9 дүгээр зууны үеийн амьдралын зураг тосч угтана. Эртний судлалын мэдээгээр Хар балгас нь 25 км хэмжээ бүхий Уйгарын хааны төрийн ордон, гар үйлд­­вэр, худалдааны хороод, шашны сүм, бэхлэлт цайз­наас бүрдсэн их хот байсан аж. Эдүгээ Хар балгасны цайзат хэрэм их хэмжээгээр нуран унажээ. Гэсэн хэдий ч өдгөө 40 гаруй метр орчмын өндөр цайз энд цагийн хатууг туулан давах адил чимээгүй үүрэг­лэнэ.
Эргэн Хархориноос баруун тийш Орхоны хүр­хрээ, Улаанцут­галан, Төвхө­ний хийдийг зо­рих гийчдийн зам нэгэнт бий болжээ. Өнд­рөөс тээр дор унах усны хүрхрэхийг үзэж сонирхох нь бас нэгэн сэтгэ­лийн цэнгэл, амралтыг хү­мүүнд өгдөг. Цутгалангийн орчимд жуулч­ны баазууд, гэр буудлууд цөөнгүй төвхнөж байгалийн сүр хүчийг ха­руулс­­­ныхаа шанг хүртдэг гэлтэй. Хойш эргэж Бат-Өл­зийт су­мын төвөөс хойш 20 гаруй кило­метрт орших Төв­хөн ширээт хэмээх уул өвч биеэ ногоон өнгөөр дуниар­туулан хараг­дана. Энэ уулын орой дахь байц хадны багавтар тавцан дээр Төвхөн хийд өөрийн буй төрхөө нууц­лан бий. Өндөр гэгээн Зана­базар арав гаруй насандаа байгалийн өвөрмөц энэхүү газрыг сонирхон үзээд 1651 оны үеэс жижиг номын бай­шин бариулаад бясалгал хийж, гар урлалын сонгодог бүтээлүүдээ урлаж байсан байна. Галданбошигтын дайн эхэлснээр 1688-1700 оны сүүл хүртэл өндөр гэгээний увдис шингэсэн энэ газар бараг мартагдсан аж. 1773 оноос Өндөр гэгээнийг хүн­дэт­гэл оршсон энэ газрыг дахин сэргээж эхэлжээ. Хий­дийн ар талд “Эхийн умай” гэх гулсаж ороод буцаж гардаг жижиг мухар агуйд хүмүүс орж гарна. Тэрхүү байц хадыг нэвтлэн гарсан сонин тогтоц мөн бий. Тэр замаар явж нэвт гарвал хойш ногоон хөндий цэлийж, өмнөөс цэц­гийн үнэрт салхи сэвэлзэн үлээх нь гай­хамшиг. Өндөр гэгээ­ний ум­далж байсан хоёр ч худаг Хийдийн ар талд бас бий. Модон дундуур гаргасан жи­мээр өгсч Өндөр гэгээн Зана­базарын онгод увдис шингэж, халуун амьсгал, бүлээн мөрөө үлдээсэн Төв­хөн ширээ уулын чинад нуу­цад ийн хүрч нэв­тэрнэм. Бу­цах замын өмнө Орхоны цэлгэр уужим хөндий тосч, атираат цэнхэр усан урссаар л бай­нам. Үе үеийн халхын гэрэлт хөвгүүдийн төр улсаа бай­гуулж, мандаж буурч яв­сан түүхийн шастир униар манан дунд зүүдлэгдэнэ. Нэг хара­хул цагаан суварга, ца­гаан байшингууд талаас нисэх гэж буй олон цагаан шувууд шиг үзэгдэнэ. Үлгэр домгийн буу­рал хөндий сая л дотроос минь эхэлж, нүднээс минь гэрэлтэж буй нь тэр биз ээ.
Л.МОЛОМЖАМЦ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан