МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Б.Баярмаа Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны талаарх судалгааны ажлаа товч танилцууллаа. Мөн одоо өргөн баригдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр Монголын Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн эрх зүйн орчин "аалзны тор" шиг төвөгтэй, хэт зохицуулалт давамгайлсан байдалтай байгааг онцоллоо.
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой 112 хууль Монголд үйлчилж байгаагаас ХМХ-ийн үйл ажиллагааг хязгаарласан шинжтэй 65, дэмжсэн 51 хууль байгаа аж.
Дэлхийн жишигт хэвлэлийн эрх чөлөөний хуулиудын гол агуулга нь төрийн оролцоог хязгаарлах явдал байгаа бөгөөд ХМХ нь төрөөс хараат бус, бие даасан байснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангана гэж үзэж буйгаа тэрбээр онцолсон.
Сэтгүүлчдэд зөвхөн хоёр зүйл дээр онцгой эрхийг хуульчилж өгөх хэрэгтэй гэв.
Нэгдүгээрт, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах, хоёрдугаарт, олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг гэдэг онцлогийг хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэлээ.
Тэрбээр “1998 онд батлагдсан хууль хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үнэт зүйлийг бүтээсэн. Үг хэллэг, нэр томьёо, тодорхой заалтуудыг шинэчлэх хэрэгцээ байж болох ч эрх чөлөөг хамгаалах үндсэн зарчим өөрчлөгдөх ёсгүй” гэсэн юм.
Хуулийн шинэчилсэн найруулгад ХМХ-ийг сонин, сэтгүүл, радио, телевиз, редакц бүхий цахим хуудас гэж зааж өгсөн нь дижитал орчин, шинэ хэвлэл мэдээллийн платформуудыг орхигдуулж байгааг анхаарууллаа.
Мөн “арилжааны”, “олон нийтийн”, “хамтын” гэх мэт нарийн ангиллууд нь эрх зүйн орчныг улам төвөгтэй, төрд илүү хамааралтай болгох эрсдэлтэйг хэллээ.
Түүнчлэн олон улсын туршлагаас харахад ХМХ-ийн эрх зүйн орчныг хоёр чиглэлээр зохицуулдаг байна.
Нэгдүгээрт, авторитар буюу юу хийж болох, болохгүйг заасан хязгаарлалтын тогтолцоо. Хоёрдугаарт, либерал зохицуулалт буюу зөвхөн чухал асуудлуудыг (улсын нууц, хүний эрх гэх мэт) хуульчилж, бусдыг нь салбарын өөрийн зохицуулалтын байгууллагад хариуцуулах юм.
“Бид аль замаар явах вэ гэдэг нь маш чухал. Хэрэв одоо өргөн барьсан шинэчилсэн найруулгыг баталж, энэ хуулийн үндсэн зарчим алдагдаж, өөр агуулгатай хууль батлагдвал манай салбарын эрх чөлөө улам хумигдана” гэдгийг хэллээ.