“Манай улсын эмчийн цалин бусад оронтой харьцуулахад хамаагүй доогуур байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын өдрийн цалин бидний сарын цалинтай тэнцэх хэмжээний ялгаатай байна. Илүү цаг хийгээд цалингаа харахаар боломжийн мэт харагдавч татвар татаасанд хорогдсоор, гар дээр авч буй цалин хаанаа ч хүрдэггүй. Гэвч тангараг өргөсөн эмч нар тэсээд л ажиллаад байдаг. Үүнийг л эсэргүүцэж өнөөдөр энд ирлээ” хэмээн ЗӨСҮТ-ийн тархвар судлаач эмч Л.Роломжав хэллээ.
Өнөөдөр Сүхбаатарын талбайд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо иргэд, хөдөлмөрчдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор “Шударга хөдөлмөр - Шударга нийгмийн төлөө” тайван жагсаал, цуглааныг зохион байгууллаа.
Энэ үеэр иргэдийн төлөөлөл өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байв.
Иргэдийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн багш С.Анхбаяр “Бид ажилласан хөлсөө асуудалгүй авах ёстой. Гэтэл ажил олгогч талаас хууль зөрчсөн тохиолдол их бий. Энэ тал дээр эрхээ мэддэг тулдаа цаг тухайд нь хэлж асуудлаа шийдүүлдэг байсан. Боловсролын салбар улс даяар доройтолтой байгаа нь үнэн. Эрх олгогч байгууллагууд ажиллаад байгаа мэт боловч бодит байдал дээр иргэдийн амьдралд эергээр нөлөөлсөн шийдвэр гаргаж чадахгүй байна гэж дүгнэж байна” гэсэн юм.
Жагсаалд оролцогсод “өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хурдацтай өсөлт нь иргэдийн бодит орлогод сөргөөр нөлөөлж байна” гэж дуу хоолойгоо хүргэлээ.
Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг 2025 оны нэгдүгээр улиралд 7 хувиар өссөн ч инфляцын түвшин 9.1 хувиар нэмэгдсэн байна.
Жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” болгон дэлхийн нийтээр тэмдэглэдэг. Манай орны хувьд эл өдрийг Майн нэгний өдөр гэж нэрийддэг.
Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болон ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэсээр ирсэн уламжлалтай.