“Инвескор ББСБ” ХК-ийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2025 оны 4-р сарын 28-ны өдөр Ай Си Тауэр оффисын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид 90.11% ирцтэй оролцож, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 03-р сарын 18-ны өдрийн 25/14 тоот тогтоолд заасны дагуу дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, хуралд оролцсон саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 99.98 хувийн саналаар баталлаа. Үүнд:
- Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төсвийг батлах;
- 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын А/04 дугаар Хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаа гаргах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга батлах тухай шийдвэрт өөрчлөлт оруулах;
Хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдэдээ Инвескор санхүүгийн байгууллагын зүгээс компанийн Тогтвортой хөгжлийн бодлогын зарчмуудад нийцүүлэн модны үрсэлгээ авах эрх бэлэглэдэг уламжлалтай билээ. Энэ жилийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар 100 гацуур мод шинээр тарих боломжийг бүрдүүлж байна. Энэ нь 2 тн хэмжээний хүчилтөрөгч байгальд үйлдвэрлэх ач тустайгаас гадна агаарт байх тоосонцор, хорт хий зэргийг шүүж цаг агаарын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, цөлжилтийг сааруулах гэх мэт олон сайн үр дагавартай юм.
Ногоон хөгжилд хөрөнгө оруулагч
Хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлье!