Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхи, шуургатай байна.
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +8…+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: -7 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Ирэх сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 29-нд Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр,
- 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй хур тунадас орно.
Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи 29-нд тал хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
27-ноос ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна.
29-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ.