УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл өглөө.
Ж.Баярмаа, "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ болон Засгийн газрын тухай хуульд, Ерөнхий сайд нь Засгийн газрыг УИХ-аас бүрдүүлнэ гэж маш тодорхой заасан. Мөн УИХ нь сонгож, баталсан хуулиудыг хэрэгжүүлээрэй гээд хүнээ явуулдаг. Ажлын хэрэгжилт нь ямар байгааг эргээд УИХ хянадаг. Харин УИХ нь ард иргэдийн дундаас сонгогддог.
Миний бие нь ард иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүний байр сууриас, УИХ-ын дэгийн тухай хуулийн хүрээнд Ерөнхий сайд буюу Засгийн газартаа хандаж, Баялгийн сантай холбогдох асуултыг өнөөдөр асуусан юм.
Ингэхдээ, 2030 он гэхэд 3 их наяд орчим төгрөг бүрдүүлнэ гэдэг мэдээлэлд нь чиглэсэн асуулт асуув. Орлого олоод, ашигтай ажиллаж байж Монгол Улс Баялгийн сандаа мөнгө төвлөрүүлдэг. Он гарсаар манай улс хасах баланстай буюу ₮353 тэрбумын алдагдалтай явж буй. Энэ мэт баримттай тоон мэдээллийг би ярьсан юм. Харин өнгөрсөн оны мөн үед ₮1.6 их наядын нэмэх баланстай байсан. Тиймээс, ийм байдалтай байхад Баялгийн сан чинь бүрдэх үү? гэж асуусан.
2022 онд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 240 ам.доллар байсан.
Мөн, Баялгийн сангаас 145 мянга орчим төгрөгийг иргэдэд хуваарилж, бүгдийг нь хөрөнгийн эзэд болгоод бүртгэчихсэн. Гурван сая хөрөнгийн эзэнтэй болсон. Үнэндээ, манай иргэд ямар юмаараа хөрөнгийн эзэн байх вэ дээ. Тараасан 100 гаруй мянган төгрөгийнх нь асуудлаар л хөрөнгө эзэмшигч болгож бүртгээд байгаа юм. Иргэдийг ингэж тохуурхаж, тоглож болохгүй гэх зүйлсийг хэлсэн.
Өдөрт маш олон мянган иргэн над руу "Бид татварын дарамтаас болж үгээ хэлж, үсээ маажиж байна. Та бүхэн энэ асуудалд арга хэмжээ авдаггүй юм уу" гэж мессеж бичиж байна. Энэ утгаараа бид иргэдийн үгийг төлөөлж, илэрхийлдэг юм. УИХ-ын индэр бол бидний улстөржих талбар биш.
Иргэд амьдрал сайн байна гэж яриад байгаа юм уу. Үнийн өсөлтөд дээрэлхүүлээгүй юм уу. Инфляцад автаагүй юу. Аз жаргалтай сайхан амьдарч байна гээд байгаа юм уу. Тийм биш бол би буруу ярьсан байна. Би худлаа ярьсан гээд хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би ийм л зүйл ярьсан.
Намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа юм байна гэж санагдлаа. Энэ УИХ-д 125 гишүүн байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газар нь УИХ буюу олон нийтийн төлөөллийн байгууллагынхаа дээр гараад суужээ. Суудлын байршлаараа ч гэсэн дээр гараад л суучихдаг. Яг үнэндээ бол УИХ-ын гишүүдийг юман чинээнд ч тоохгүй юм байна. Ерөнхий сайд бол үнэхээр вакуумд орсон байна. Энэ хүнд бол бүх эрх мэдэл бий. Л.Оюун-Эрдэнэ сүүлийн зургаан жил эрх барих байгууллагад өндөр дээд албан тушаал хашиж буй. Эхний хоёр жилдээ Засгийн газрын гал тогоог барьсан. Одоо Засгийн газрын тэргүүнээр ажиллаад тав дахь жилдээ орж байна. Таван сар биш шүү дээ. Таван жилийн турш Ерөнхий сайдаар ажилласан хүн ардчилсан улсад ер нь л ховор. Энэ хүнд бүрэн ажиллах боломж байсан.
Би залуу хүн огт биш. Хэлэх үгээ хүнээр заалгадаггүй.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсын төсөвт орлогод маш их мөнгө байсан. Тэр их мөнгө хаачсан юм бэ? 2022 онд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 240 ам.доллар байсан. Маш их мөнгө цугларсан. Энэ мөнгө ард түмний амьдралд яаж нэмэлт тус болсон юм. Энэ бол миний асуух ёстой асуулт. Гэтэл яасан гэж намайг, УИХ-ыг үл тоож байгаа юм гэдгийг гайхаж байна.
Олон нийтийн зүгээс, УИХ-ыг Засгийн газрын хуулийн хэлтэс болоод удаж байна гэдэг шүүмжлэл маш их бий. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Тиймээс би УИХ-ын бүлгийн гишүүдтэйгээ ирэх даваа гарагийн бүлгийн хурлаар УИХ-ын бүрэн эрхэд халдаж болж байгаа юм уу гэдэг асуудлаар ярилцана гэж бодож байна. Ямар шийдэл байх вэ гэдгийг АН-ын бүлгийн хуульчид гаргах байх гэж найдаж байна.
Маш энгийнээр хэлэхэд, УИХ бол Үндсэн хуулиар олгосон эрхийн хүрээнд эрх барих дээд байгууллага юм. УИХ-аас Ерөнхий сайдыг томилдог. Би энэ хүнээс ажил ямар явцтай байгааг асуух бүрэн эрхтэй. Тиймээс би бол хууль зөрчөөгүй. Харин УИХ-ын гишүүдийг дураараа доромжлох, дарамтлах эрхийг Ерөнхий сайдад хуулиар олгосон эсэхийг би мэдэхгүй байна. Хуульд ямар алдаа дутагдал гарсныг судлах арга хэмжээ авна гэж бодож байна.
-Чуулганы үеэр таны асуултад Ерөнхий сайд хариулахдаа, "С.Баярцогт даргын асуултад хариу өгье" гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг сонссон хүмүүс таныг С.Баярцогтын хүн юм байна гэдэг ойлголт авахаар байна. Үүнийг та юу гэж бодож байна?
-Ерөнхий сайд хэлэхдээ, залуу хүмүүст үгийг нь зааж өгөөд байна гэсэн. Би залуу хүн огт биш. 1990 онд намын ажил хийгээд явж байсан улс төрч хүн. С.Баярцогтоор хэлэх үгээ заалгадаггүй, Ерөнхий сайд аа. Хэлэх үгээ заалгасан гэх баримт байгаа бол тагнуулын байгууллагаа ажиллуулаад нотол л доо. Би өөрийн гэсэн үзэлтэй хүн буюу хэн нэгнээр үгээ заалгаж явж үзээгүй өнөөдрийг хүрсэн.