Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн, агаарын бохирдол өндөр хотуудын нэгт тооцогддог.
Жилийн хамгийн хүйтэн сарууд болох 12 дугаар сар болон нэгдүгээр сард PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байгааг НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлж байлаа.
Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч буйг онцолж байна
Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоожээ. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол нь хүүхдийн эрхийг зөрчиж байгааг НҮБ-ын Хүүхдийн сан анхаарууллаа.
Үндэсний хэмжээнд тав хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байгааг судалгаагаар тогтоосон байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байгааг НҮБ-ын Хүүхдийн сан тодотголоо. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч буйг онцолж байна.
Үүний зэрэгцээ агаарын бохирдолд жирэмсэн эмэгтэйчүүд өртөж, хэвлий дэх хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсвэл мэс ажилбар хийлгэж авхуулахад хүрч байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдацтай нэмэгдэж, 10 мянган хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгджээ. Түүнчлэн өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5 дахин нэмэгдсэнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд онцолсон байна.
П.Түмэнзаяа