Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом ерөнхийлөгч Дональд Трампын татварын бодлогын эсрэг шүүхэд ханджээ.
Калифорни муж дэлхийд тавд орох том эдийн засагтай бөгөөд Америкийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хамгийн том хувийг эзэлдэг.
Дэлхийн нийт бүйлсэн самарны ургацын 82 хувь нь Калифорниос гардаг бөгөөд артишок, инжир, чидун, хушга, үзмийг дотооддоо үйлдвэрлэж буй цор ганц муж юм.
Мужийн захирагч 40 сая америк иргэнийг төлөөлж шүүхэд хандаж буйгаа онцлов.
Калифорни нь татварын асуудлаар Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд хандсан анхны муж болж байгаа ч үүнээс өмнө жижиг бизнес эрхлэгчид ч ижил асуудлаар шүүхэд хандсан.
Трамп нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш татвартай холбоотой олон захирамжид гарын үсэг зурсан.
Түүний хувьд импортын татварыг нэмснээр Америкчуудыг дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авч, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлж, улсдаа их хэмжээний хөрөнгө оруулалт татна гэж үзэж буй.
Харин шинжээчид үйлдвэрлэлийг буцаан эх орондоо татах нь хэтэрхий төвөгтэй, олон жил шаардлагатайн сацуу эдийн засаг ихээхэн доройтох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: ВВС