2024 оны 12-р сард болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэргийг хянаад, түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үсгэсэн гэх хэрэгт холбогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах эрх зүйн орчин бүрдлээ гэж хэвлэлүүд бичиж байсан ч үүнтэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй өнөөг хүрлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.21/ хурлын дараах хэвлэлийн хурлын үеэр Дээд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон гишүүнд хариуцлага тооцох биш, халхавчлан байлгасаар буй асуудлыг тодруулахад АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудлыг хуульч гишүүд болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд шүүхийн шийдвэр гарсан ч өнөөгийн хууль эрхзүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.
Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудлыг хуульч гишүүд болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд шүүхийн шийдвэр гарсан ч хуулийн гарц шийдэл шаардсан, өнөөгийн хууль эрх зүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.
Шүүхийн шийдвэр эцсийнх боловч шүүхийн шийдвэр гарах хүртэлх процесст нь алдаа байна гэж үзсэн. УИХ-ын гишүүнийг халдашгүй байдалтай хэвээр нь шүүж, шүүх эцсийн шийдвэр гаргасан гэж үзэх үндэстэй. Энэ асуудлаар УИХ-ын ХЗБХ, ТББХ-ноос ажлын хэсэг гараад ажиллаж байна гэв.