Монгол-Францын хөрөнгө оруулалттай Бадрах Энержи ХХК-ийн удирдлагууд уран эсэргүүцэгч иргэдийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын төгсгөлд эсэргүүцэгчдийн нэг нь тус компанийн захирал Марк Мелеардын биед халджээ.
Тус компани Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо ордыг ашиглах гэрээг байгуулсан бөгөөд эсэргүүцэгчид уранаас болж төл мал өөрчлөлттэй төрөхөөс гадна нэг нүдтэй хүүхэд гарсан, шинээр төрж байгаа хүүхдүүд генийн өөрчлөлтөд орж буй гэдгийг уулзалтын үеэр хэлж байв.
Ингээд уулзалтын төгсгөлд Бадрах Энержи ХХК-ийн захирал Марк Мелеард гарах үеэр эсэргүүцэгчдийн нэг нь "Би чамайг алчихмаар байна" хэмээн орилж, заамдан цохисон байна.
Цагдаагийн байгууллагаас энэ талаар мэдээлэл өгөхдөө "14.40 цагийн орчимд СБД-ийн 1 хороо Ай Си центерт зодоон болоод байна гэх утгатайгаар ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна" гэлээ.