Тамхины хяналтын тухай хуулийн талаар болон гаалийн татварыг тэглэж буйг эсэргүүцэн УИХ-ын гишүүн О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр "УИХ-аас өнгөрсөн болон энэ долоо хоногт байнгын хороод евразийн худалдааны түр хэлэлцээрийг хэлэлцэж байна.Одоогоор зөвшилцөх үе шатандаа явж байна. Евразийн худалдааны түр хэлэлцээрээр УИХ-ын даргын захирамжаар тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол электрон болон янжуур тамхины асуудал дээр хуулийн нэмэлт өөрчлөлт санаачлах ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа.
Бид холбогдох яамдтай нэлээдгүй хамтарч ажиллаж хуулийн төсөл бэлэн болсон цагт Евразийн худалдааны хэлэлцээрээр янжуур тамхины гаалийн албан татварыг тэглэх хэлэлцээр орж ирснийг гишүүн болон иргэнийхээ хувьд эсэргүүцэж байгаа юм.
Хэрэв гаалийн 30 хувийн татварыг бүрмөсөн тэглэвэл нэг хайрцаг янжуур тамхи зайрмагаас ч хямд үнэтэй болох эрсдэлтэй. Энэ нь төрөөс иргэд, тэр дундаа хүүхдүүд рүү чиглэсэн буруу дохио өгөх бодлого болж хувирна.
Эрүүл мэндийн салбарын судалгаагаар тамхинаас үүдэлтэй хавдрын тоо, нас баралт тогтмол нэмэгдэж байна. Жилд дунджаар 4,300 иргэн тамхитай холбоотой шалтгаанаар амиа алдаж байна. Тиймээс тамхины татварыг бууруулах биш, эсрэгээр нэмэгдүүлж, хатуу зохицуулалт хийх шаардлагатай. Эс бөгөөс нэмэгдэх зүйл нь зөвхөн оршуулгын газар байх болно” гэв.