gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Дорждарь: Олон нийтийн дэмжлэггүйгээр ямар ч мега төсөл амжилттай хэрэгжихгүй

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-04-20
49
Twitter logo

Эдийн засагч, судлаач Н.Дорждарь “Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд” судалгааны үр дүнг өнөөдөр танилцуулав. Тэрээр Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежерээр ажилладаг.  

“Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт” судалгааг Европын уур амьсгалын сангийн нэг санаачилга болох Олон улсын эрчим хүчний нэгдсэн сангийн дэмжлэгээр хийжээ.  

Судлаач Н.Дорждарь:
-Боловсруулах үйлдвэр барина, нэмүү өртөг бүтээнэ, ажлын байр нэмэгдүүлнэ гэж улс төрчид их ярьдаг. Олон нийт ч үүнийг дэмжин, талархан хүлээн авдаг. Гэхдээ эдийн засагчийн хувьд хэлэхэд мега төслүүдийн ТЭЗҮ-ийг эрх баригчид ил тод танилцуулдаггүй. Тэндээс хэдхэн тоог шүүрч аваад  мэдээлдэг. ТЭЗҮ-ийг эдийн засагчид, судлаачид, хэвлэлийнхэн, иргэний нийгмийн байгууллага, иргэдэд бүрэн танилцуулдаггүй. Олон нийтийн дунд маргаан, мэтгэлцээн өрнүүлэхгүй байна.

Төрийн албан хаагчид тодорхой мэдээлэлтэй боловч дарга нар нь зөвшөөрдөггүй тул тэр мэдээллээ  төдийлөн хуваалцдаггүй. Гэтэл олон нийтийн дэмжлэггүйгээр ямар ч том төсөл амжилттай хэрэгжихгүй гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харлаа. Ганц Монголд ч биш, бусад улсуудад ч байдал адилхан.  

Иргэд ойлгохгүй, мэдэхгүй, асуудлыг улс төржүүлдэг гэж шүүмжлээд, цааш түлхэн, тэднийг бүрэн мэдээллээр хангахгүй байвал уул уурхайн төслүүдийг олон нийт дэмжихгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Францын Орано  групптэй ураны баяжмалын гэрээ байгуулахаас өмнө олон нийтэд хангалттай их мэдээллийг олон сувгаар өглөө. Энэ сайн жишиг болсон. Цаашид уул уурхайн бүх төслийг хэрэгжүүлэхээс өмнө мэдээлэл харилцаанд ихээхэн анхаарах шаардлагатай.   

“Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт” судалгааг хийх явцад Эрдэнэт үйлдвэрийн нөөцийн тухай мэдээлэл компаниас өгсөн болон бусад эх сурвалжаас зөрсөн.

Тус үйлдвэрийг түшиглэн байгуулах зэс хайлуулах үйлдвэрт нийт нэг тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүний 300 мянга орчим ам.долларыг Эрдэнэт үйлдвэр гаргана. Хувийн хэвшил хөрөнгөө гаргаад хийвэл нэг хэрэг.  Төрийн өмчит компанийн санхүүжилтээр хийх төслийн эдийн засгийн үр өгөөж аль болох өндөр байх ёстой. Гэтэл энэ үйлдвэрийн маржин 4-6 хувь байна гэв. Арилжааны банкны хадгаламжийн хүү 10 хувь байна.  

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнгөрсөн хоёрдугаар сард дараах мэдээллийг өгсөн юм. 

-Үйлдвэр технологийн паркуудаас Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах паркийн ажил хамгийн их урагштай, 90 хувьд хүрсэн. Тус паркт зэс боловсруулах цогцолбор байгуулна. Цогцолборын тулгуур нь зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр.
 
Үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн, технологи нь тодорхой болсон. Хайлуулах үйлдвэр катодын зэс үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэрийг дагаад кластер хэлбэрээр бусад үйлдвэрүүд ч хөгжих боломж бүрдэнэ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог чухлаар авч үзнэ.
 
Зэсийн олборлолт дэлхийн олон оронд тархсан байдалтай байгаа ч боловсруулалтаар БНХАУ бусад улсаас хол тасарч, хөгжсөн. Хэрэв бид зэсийн баяжмалаа боловсруулна гэвэл БНХАУ-тай өрсөлдөнө. Гэтэл манай дэд бүтцийн сул хөгжил, эрчим хүчний өндөр үнэ, эрчим хүчний үйлдвэрлэл хангалтгүй, төрийн өмчит компаниудын засаглал сул, авлига их байгаа нь сул тал болно.  

Мөн АМНАТ өндөр, гадаадын хөрөнгө оруулалт бага, хайгуул зогсонги байдалд орсон.  

Би боловсруулах үйлдвэр бариад хэрэггүй гээгүй. Гэхдээ бусад улсууд зэс хайлуулах гэх мэт боловсруулах үйлдвэрээ цөөлж, БНХАУ л ганцаараа  энэ салбарт тэлсээр байна. Яагаад гэдгийг бид нарийвчлан судлах ёстой. Хэдий манай зэсийн олборлолт жилд 125 мянган тонн буюу бага боловч хятадын 1-2 үйлдвэрийг түүхий эдээр хангаж байна.

Судлаач Н.Дорждарь зэсийн салбарт БНХАУ-ын нөлөө нэмэгдсээр байгааг ч онцолсон юм. Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа урд хөршид худалддаг бөгөөд Хармагтай төслийн тодорхой хувийг БНХАУ-ын төрийн өмчит компани эзэмшдэг аж. 

Манай улс 62 сая тонн зэсийн нөөцтэй. Нөөцөөрөө дэлхийд 12-рт, үйлдвэрлэлийн хэмжээгээр 16-рт байна. Одоо арван төсөл хэрэгжиж байгаа юм.  

Ойрын үед хэрэгжих төслүүд - МАК-ийн Цагаан суварга, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду майнс” компанийн Хармагтай төсөл. Эдгээр төслийг олон жил хойшлуулсаар байна.         

Гэрэл зургийг Т.Бархас

Гэрэл зургийг Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан