УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд гурилын импортын татварыг тэглэснийг цуцалж байгаа юм. Үүнтэй холбоотой УИХ-ын зарим гишүүд эсрэг байр суурь илэрхийллээ.
Тэдний гол хөндөж буй асуудал нь жилийн өмнө гаалийн татвараас чөлөөлсөн шийдвэр гаргачхаад жилийн дараа цуцалдаг бодлого байж болохгүй гэдгийг хэлж байв. Гурилын импортын татварыг тэглэсэн нь иргэдэд эсрэгээрээ дарамт болж буйг хэлж буй бөгөөд орон нутагт гурилын үнэ ноолуурын үнээс давсан гэдгийг хэлж байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Очирбат төрийн бодлого ийм тогтворгүй байж болохгүй гэдгийг шүүмжилсэн бөгөөд сонгууль дөхсөн элдэв бодлого, төсөл, хөтөлбөр гаргаж ирж байдлыг улам дордуулж байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Очирбат "Монгол төрийн бодлого гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм байх юм. Жилийн өмнө гаргасан шийдвэрээ өнөөдөр цуцлах гээд сууж байдаг. Бодлогын түвшинд судалгаа хийсэн юм уу. Хүнс хөдөө аж ахуйн яамныхан төрийн бодлогоо барьж явахгүй бол нэг сайд очихоор л дарга нар нь өөрчлөгдөөд, бодлогын талаар өөр өөр байр суурь илэрхийлээд байж байдаг. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын асуудал асуухаар газар тариалан гэж сэдэв өөрчлөөд байдаг. Зарим нэг сайд ах нар Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн бодлогыг өөрчилдөг байж болохгүй. Шинэ хоршоо гэж сонгуульд зориулсан зүйл чинь дахиад л асуудал болно шүү. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлого тогвортой байх ёстой. Ж.Энхбаяр сайд УИХ баталсан л гэж хэлээд байх юм. Та сайд хүн бодлого боловсруулах ёстой шүү дээ. Миний мэдэхийн 12-р сард бодлого боловсруулж хуулийн төсөл өргөн барина гэсэн одоо хүртэл алга. Хуулийн төслийг өргөн барьж батлаад алдаа оноо гарсан юм бол буруугийн хариуцлагыг хэн тооцох юм бэ. Үр дүнгээ ярья. Хууль батлаад ямар үр дүн гараад ямар алдаа гарав. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нарыг мал аж ахуйн салбарт оруулж ирэхгүй юм уу" хэмээн салбарын сайдад асуулт тавилаа.
Үүний хариуд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Шинэ хоршоо амжилттай явж байна. Шаардлагатай эх үүсвэрээр дэмжээд явж байна. Цогц явуулах гэж л оролдож байна. Хуулиудыг бэлтгээд ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна. Хөдөө аж ахуйг ойлгоод авъя, уул уурхайгаас ангид явуулахад хэрхэх вэ гэдгийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ" гэдгийг хэлсэн юм.
Тэрбээр хуралдааны үеэр мөн "Гурилын үнэ хямдхан байгаа, гол нь үнэ нь өөр газар нэмэгдэж байна. Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэр худалдаанд 30-40 хувийн нэмэгдэл нэмэгддэг. Дундаж үнэ 1500 байгаа нь боломжийн үнэ. Гурилын зах зээл шударгаар өрсөлдөж байна гэж би харж байна" гэдгийг ч хэлсэн юм.
Мөн ХХААХҮЯ-ны Газрын дарга Ц.Болорчулуун өнгөрсөн жил баталсан хууль үр дүнгээ өгсөн бөгөөд бодлого тогворгүй гэсэн үг биш гэлээ.