Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт үүсээд буй асуудлаар мэдээлж байна.
Тэд "Манай байгууллага нь салбарт ажиллаж буй 22 мянган ажилчдын эрх ашгийг хамгаалах хууль ёсны эрхтэй. Хэд хэдэн гайхшируулсан асуудал байгаад мэдээлж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооны дотоод асуудалд ЭХЯ хөндлөнгөөс оролцох нөхцөл байдал үүсгээд байна.
Эрчим хүчний зохицуулах хороо бол үнэ тариф тогтоох эрх бүхий байгууллага байтал төр хөндлөнгөөс оролцож мөн л хууль зөрчдөг. Засгийн газар ийм шийдвэр гаргасан гээд салбарын асуудалд хуулиас давсан эрх мэдлээр хөндлөнгөөс оролцож болохгүй.
Эрчим хүчний реформ хийх гэж байгаа бол салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалах эрх бүхий төлөөлөх байгууллагуудыг нь оролцуулаач ээ гэж шаардаж байна" гэв.
ШУУД: