Нэр дэвшигч Б.Рагчаа улс төрийн болон намын удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Яллагдагчаар татагдаж байгаагүй. Албан журмын даатгуулагчдын холбоонд Удирдах зөвлөлийн гишүүнээр мөн ажилладаг гэв.
Нэр дэвшигч Б.Рагчаа УИХ-ын гишүүдэд хариуллаа.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн болох гол үзүүлэлт бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 27.2.2 /даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн З хүн/ дах заалт юм.
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд
- Засгийн газрыг төлөөлөн гурав,
- Ажил олгогчийг төлөөлсөн гурав,
- Даатгуулагчийг /ажилчдыг/ төлөөлж гурав, нийт есөн гишүүн сонгогдох учир нийт 450.0 мянган гишүүд ажилчид, хөдөлмөрчдийг төлөөлөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл зайлшгүй орох шаардлагатай.
Үндэсний гэсэн тодотголтой зөвлөлд нэг аж ахуй нэгж, нэг худалдаа эрхлэгч нийт хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл болж чадахгүй.
Би энэ албан тушаалд томилогдвол даатгуулагчдын дийлэнх, олонхын төлөөлөл болсон Үйлдвэрчний Эвлэлийн бодлого шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох, нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг нарийвчлан тогтоож, тогтолцоо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг улсын нууцад хамааралтай зүйлээс бусдаар нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, засаглах үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, нийгэмд ил тод болгох, тайлагнадаг байх, шударга байдлыг эрхэмлэн, тэтгэвэр, тэтгэмж, хувийн нэмэлт тэтгэврийн болон олон тулгуурт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах тухайд өөрийгөө дайчлан ажиллана гэв.
Нэр дэвшигч Б.Рагчаа: Цар тахлын жилүүдэд Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг авч зарцуулсан. Үүний улмаас хэдийгээр сангийн хөрөнгө нэмэгдсэн ч эмнэлгүүд хангалттай санхүүжилт авч чадахгүй байна. Жилд 90 тэрбум төгрөг байсан нийт санхүүжилт одоо 150 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгуулагчийн төлөх мөнгийг нэмж болохгүй. Сангийн дутагдсан хөрөнгийг Засгийн газар хариуцах ёстой.
Эмнэлгүүдийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг тогтолцоо руу шилжээд дөрвөн жил боллоо. Энэ тогтолцооны сайн муу талуудыг эргэж харан, дүгнэлт хийх цаг ирсэн. Энэ тогтолцооны сул тал гэвэл эмнэлгүүд санхүүжилтээ уягдан, өвчтөний тоогоо буурууллаа.
Цаашдаа Эрүүл мэндийн даатгалын санг Сангийн эсвэл Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд корцорац хэлбэрээр ажиллуулах нь зөв. Эрүүл мэндийн яамнаас хараат бусаар ажиллах нь зөв гэж боддог.
Бид өвчин туссаныхаа дараа л эрүүл мэнддээ анхаардаг. Иймд өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна гэв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Та урьдчилан сэргийлэх тухай ярилаа. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн асуудал. Таны хийх ажил биш. Эрүүл мэндийн даатгалын сан бол эрсдэлийн сан. Эрсдэл үүссэн бол хариуцна. Сангийн хөрөнгийг зөв зарцуулахгүй байна. Зөв зарцуулбал багагүй мөнгө хэмнэнэ.
Нэг жишээ хэлэхэд зарим эхчүүд хүүхдээ төрүүлэхдээ кесарево хагалгааг их хийлгэж байна. Хэрэв эх өвчний шалтгаантай бол энэ хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах нь зөв. Гэтэл эх өөрөө хүсээд л энэ хагалааг хийлгэж байна. Үүнийг зогсоох ёстой. Эрүүл мэндийн даатгалын сан гоо сайхны мэс ажилбарт мөнгө өгөх ёсгүй. Энэ хагалгааны өртөг 400 мянган төгрөг байна. Сангаас 190 мянган төгрөгийг нь өгч, эх хүсвэл үүний зөрүүг төлөөд энэ хагалгааг хийлгэх нь зөв.
Та эмийн чанарыг хөндлөө. Зөв. Би 14 хоногийн өмнө элэгний хагалгаанд орсон юм. Өвчтөний эмийг Туркээс авчруулсан. Эм уугаад үр дүнгүй байна гэж хүмүүс хэлдэг.
Эрүүл мэндийн даатгалын сангийн дарга нар ээлжлээд л авлигын хэргээр баривчлагдлаа. Тэгэхээр та бүхэн ажлаа цахимжуулаарай. Хүний хамаарал, харилцааг бууруулах тусам авлига буурна. Та эмнэлгийн ажлыг ойлгож, мэдсэний дараа шийдвэрээ гаргаарай.
Гүйцэтгэлээр санхүүжсэнээр эмнэлгүүд аль болох цөөн хүнээр их ажил хийлгэх хэрэгтэй болсон. Хэрэв хувийн эмнэлгүүд ЭМДС-гаас мөнгө авч байгаа бол адилхан л ачааг улсын эмнэлгүүдтэй хуваалцан үүрэх ёстой. Ашиггүй болоод л хувийн эмнэлгүүд энэ рүү орохгүй байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө ихээхэн өссөн. гэвч өнөөг хүртэл сангийн удирдлага буюу энэ зөвлөлийн үйл ажиллагаа жигдэрсэнгүй.
Сангийн хөрөнгийг зөв удирдаж чадахгүй байна. Яагаад мэдлэг туршлага энэ зөвлөлд тогтохгүй, нутагшихгүй байна вэ? Улсаас эрүүл мэндийн салбарыг маш их дэмжиж, хөрөнгө гаргаж өгсөөр. Гэвч иргэдийн эмнэлгүүдтэй холбоотой гомдол санал буурахгүй байна. 1111 төв рүү холбогдсон иргэдийн дийлэнх нь адил санал хэлжээ.
Эсвэл манай улсад өвчлөл ийм их нэмэгдээд байгаа юм уу? Агаарын бохирдол их байгаа нөхцөлд бид одооноос уушгины эмнэлгүүдээ барихгүй юм уу? 10 жилийн дараахыг ярьсан Эрүүл мэндийн сайд нэг ч байхгүй. Эрт илрүүлгийн дүнд шинжилгээ хийгээд, 10 жилийн дараа хэн ямар өвчнөөр өвдөхийг мэдэх боломжтой. Эрүүл мэндийн нэг сайд шүд чухал гэдэг, дараагийн сайд нь тэмбүү хэцүүдлээ гэдэг.
Эрүүл мэндийг дэмжих сан гэж бий. Энэ сан суурь судалгаанууд хийдэг. Та тандан судалгаа авах хэрэгтэй гэв. Судалгаа хийдэг сан бий тул та бүхэн хамтран ажиллаарай. ЭМД-ын Үндэсний зөвлөлд ажил олгогчийг төлөөлөн хувийн эмнэлгийн захирлууд ч бий. Харин та даатгуулагчаа буюу 1.3 сая хүнийг төлөөлж, дуу хоолойгоо хүргэж, зөвшилцөж ажиллаарай. Эрүүл мэндийн салбарын менежерүүд, санхүүчдийг одооноос бэлдэх хэрэгтэй байна.
Эмийн агентлаг байгуулсан ч эмийн чанар сайжирсангүй. Яамтайгаа ижил шахуу эрх мэдэл, статустай байгууллага бий. Та бүхэн хуулийн хэрэгжилтийг шахаж, хянаж ажиллаарай. Ажлын хэсэг байгуулан, бүрэлдэхүүнээ өргөтгөж болно.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Сумдад байдал үнэхээр хүнд байна. Эмийн сангууд нийслэл болон аймгийн төвдөө багширсан. Хотын гурав дахь шатлалын эмнэлгүүд маш их ачаалалтай байна. Хурц өвчин архгаас бага. Гэтэл архаг өвчинтэй хүнийг ЭМДС-гаас эмнэлэгт хэвтэх зардлыг гаргахгүй болсон нь эмч нарыг хүнд байдалд орууллаа. Учир нь архаг өвчинтэй иргэд илүү олон, тэд гомдол их хэлдэг.
Сонсгол 12.40 минутад өндөрлөв. Үргэлжлүүлэн Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд сонсголын тайланг хаалттай хэлэлцэнэ.