Германы Магдебург хотод өчигдөр буюу 2024 оны 12-р сарын 20-нд болж, Зул сарын зах дээр нэгэн автомашин олон хүнийг дайрч, үүний улмаас бага насны хүүхэд багтсан хоёр хүн амиа алдаж, 68 хүн гэмтсэнээс 15 хүний биеийн байдал маш хүнд байна.
Хэрэгт холбогдсон жолооч нь 50 настай, Саудын Араб гаралтай эмч бөгөөд 2006 оноос хойш Германд оршин сууж байсан байна. Тэрбээр хэрэг үйлдсэн даруйдаа баривчлагджээ. Энэ явдлыг терроризмын халдлага гэж үзэж байгаа ч яг ямар зорилгоор үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Гэрчүүдийн мэдээлснээр, хэрэг гарсан газар эмх замбараагүй байдал үүсч, олон хүн хүнд гэмтэл авсан. Яаралтай тусламжийн багууд хурдан ажиллаж, асрууд барьж, орон нутгийн эмнэлгүүд олон хохирогчдод тусламж үзүүлэхээр бэлдсэн байна.
Германы канцлер Олаф Шольц болон бусад албаны хүмүүс хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, аврах багийнханд талархал илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан Германы бусад Зул сарын зах болон олон нийтийн газруудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж эхэлсэн байна.
Энэ хэрэг 2016 онд болсон Берлиний Зул сарын захын халдлагыг санагдуулж, баярын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар дахин хэлэлцэхэд хүргээд байна.
Эх сурвалж: The Sun