Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн билээ.
Уг ажлын хүрээнд Сэлбэ, Дунд гол дагуу зургаан байршилд голын голдирлыг хааж, стандартын бус, зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчлийг арилгасан гэж мэдээлээд байсан. Тодруулбал, Гурвалжингийн гүүрний баруун урд талд тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд Дунд голын голдирлыг хааж 800-1500 диаметрийн өргөнтэй хоолойг голын дунд тэг хөндлөн байрлуулан булж, орц, гарц гаргасан, бохирын худаг барьж, шороонд булсан, цахилгааны утас татсан зэрэг зөрчил илэрсэн хэмээн ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан хэлсэн.

Мөн Сэлбэ голыг цэвэрлэх явцад ахуйн болон барилгын хог хаягдал ихээхэн гараад байгааг хэлж байлаа. Энэхүү шийдвэрийг гаргахдаа ОНӨААТҮГ-ын газар Нидерланд, Япон, Хятад зэрэг орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авчээ.
Үүний үр дүнд НОК болон нийслэлийн Байгаль орчны газраас өгсөн зөвлөмжийн дагуу голын далангийн хоёр талаар ургасан мод бургасыг үлдээж, голдирол хааж, урсац сааруулсан мод бургасыг чөлөөлж эхэлсэн байна.
Одоогоор энэхүү ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд голын доторх ургасан бургаснуудыг зөөвөрлөөд байна.
Гэвч зарим иргэний зүгээс урсцыг сайжруулах бус тогтоол ус шиг, лаг шавардаа хутгалдсан гол болчихлоо хэмээн шүүмжлээд байна.
Тэгвэл Сэлбэ, дунд голын нөхцөл байдал одоогоор ямар байгаа фото сурвалжилгыг хүргэж байна.