Өнөөдрийн байдлаар манай улс эрчим хүчний дутагдалд орж, нийт эрчим хүчнийхээ 22%-ийг хөрш орнуудаас авч байна. Цаашид эрчим хүчний системийг шинэчлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ эх үүсвэрүүдийг нэмж барих асуудал хурцаар тавигдаж байна.
Дэлхий дахинаа улс орнууд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд цөмийн эрчим хүчийг ашиглах сонирхол нэмэгдэж байна. Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн мэдээллээр сүүлийн жилүүдэд 27 орон цөмийн эрчим хүч шинээр ашиглах сонирхлоо илэрхийлж, үүнээс 11 орон цөмийн эрчим хүч ашиглах Засгийн газрын шийдвэрээ гаргаад байна.
Монгол Улс эрчим хүчний хангамжаа олон төрлийн эх үүсвэрээс хангах, ялангуяа эрчим хүчний дутагдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ногоон эрчим хүч ашиглах зэрэгт цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийн талаар хэлэлцэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “...цөмийн эрчим хүч ашиглах бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ” гэж тусгаад байгаа.
Цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг судлах Ажлын хэсгийг 2022 онд байгуулж, Эрчим хүчний яамаар ахлуулан ажиллуулсан. Засгийн газраас Ажлын хэсгийн тайланг энэ оны 5 дугаар сард авч хэлэлцэн, холбогдох судалгааг хийж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, танилцуулахыг Цөмийн энергийн комиссын даргад үүрэг болгосон.
Цөмийн энергийн комиссоос ОУАЭА-тай энэ талаар нягт хамтран ажиллаж, холбогдох суурь судалгааг гүйцэтгэх ажлыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд “Цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийг судлах болон цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг бэхжүүлэх” сэдэвт төслийг энэ оноос эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ОУАЭА-ийн экспертүүд хүрэлцэн ирж, Цөмийн энергийн комисс, МУИС-аас хамтран зохион байгуулж буй “Цөмийн эрчим хүчний дэд бүтцийн асуудлууд: "Үндэсний байр суурь ба эрчим хүчний төлөвлөлт" сэдэвт үндэсний семинарт оролцон мэдээлэл хуваалцав.
Тус семинарын зорилго нь цөмийн эрчим хүчний хөтөлбөр гэж юу вэ, цөмийн эрчим хүчийг ашиглахад улс орнууд дэд бүтцийн 19 асуудлыг (эрчим хүчний төлөвлөлт, газрын сонголт, цахилгаан сүлжээ, хууль эрх зүй, хүний нөөц, цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, хаягдлын менежмент гэх мэт) хэрхэн хангах, ялангуяа Засгийн газрын үүрэг, хариуцлага, санхүүжилт, эрчим хүчний төлөвлөлт, стратегийг хэрхэн боловсруулах, оролцогч талуудын үүрэг хариуцлага, урьдчилсан ТЭЗҮ бэлтгэхэд анхаарах асуудал зэрэг олон асуудлыг Эстони, Пакистан улсын туршлагад тулгуурлан манай улсын мэргэжлийн албан хаагчид, байгууллага, шийдвэр гаргагчдад мэдээлэл өгөхөд оршиж байна.
Энэ арга хэмжээ МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд 10 дугаар сарын 14-18- ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа ба семинарт Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цөмийн энергийн комисс, Эрчим хүчний зохицуулах хороо, МУИС, ШУТИС, ШУА-ийн хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус 25 байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож байна.
НҮҮРСИЙГ ОРЛУУЛЖ БОЛОХ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР НЬ
АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙХ БОЛОМЖТОЙ
Энэ үеэр Цөмийн энергийн комиссын Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабалтай ярилцлаа.
-Монгол Улс цөмийн энергийг ашиглах цаг нь болсон уу?
-Бид цөмийн энергийг ашиглахын тулд манайд ямар нөөц байна, цөмийн эрчим хүчийг ашигласнаар ямар давуу тал үүсэхийг хамгийн түрүүнд судлах ёстой.
Өнөөдөр манай нөхцөл байдал эрчим хүчний хомстолд орчихсон, хөрөнгө оруулалт үндсэндээ зогсчихсон, шинэ эх үүсвэр дутагдалтай.
Эрчим хүчний системд шинэчлэл шаардлагатай.
Гадаад орчиндоо нүүрснээс татгалзах уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэр рүү дэлхий нийтийн хандлага чиглэв.
Нүүрсний цахилгаан станц, хүлэмжийн хий их ялгаруулдаг эх үүсвэрүүд зогсоод эхлэхээр бусад эрчим хүч рүү шилжиж байна. Тэр нь сэргээгдэх эрчим хүч, усан болон атомын цахилгаан станц юм.
Монгол ойрын хэдэн жилдээ нүүрсээр орлуулж болох ч алсдаа нүүрсний станцууд, технологи, хөрөнгө оруулалт зогсвол хүнд байдалд орно. Бид нийт эрчим хүчнийхээ 80 орчим хувийг нүүрсээр хангадаг. Цаашид яах вэ гэж бодох ёстой.
Нүүрсийг орлуулж болох хамгийн боломжтой эрчим хүчний эх үүсвэр нь атомын цахилгаан станц байх боломжтой. Үүнийг судалгаа шинжилгээгээр батлах ёстой юм.
Өнөөдрийн болж байгаа арга хэмжээ атомын цахилгаан станцыг улс орнууд яаж хэрэглэдэг, тулгамдаж байгаа асуудлыг яаж шийддэг, дэд бүтцээ яаж хөгжүүлдэг, ямар хэмжээний санхүүжилт ордог, хүний нөөц яаж бүрддэг, станцаас гардаг ашигласан түлшээ яаж аюулгүй хадгалдаг, хэчнээн ажлын байр бий болгох, орон нутгийг яаж хөгжүүлэх, манай улсын макро эдийн засагт ямар дэмжлэг болох, бусад эрчим хүчтэй харьцуулахад ямар давуу тал байгаа юм гэдгийг судлах зорилготой.
Судалгаа хийхэд юунд анхаарах, хэн хийх, ямар төсөв хөрөнгөөр хийхийг ч хөндөж байна.
-Энэ асуудалд төрийн бодлого, олон нийтийн хандлага ямар байна вэ?
-Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станцыг ашиглах бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ гэж тусгасан. Судалгаанд манай улсын бүх салбарын гол мэргэжлийн байгууллагууд, томоохон аж ахуйн нэгж, ялангуяа эрчим хүчний байгууллагууд оролцох шаардлагатай.
Ингэхдээ олон нийттэй байнга мэдээлэл солилцох ёстой. Учир нь манай иргэд цөмийн эрчим хүчний тухай ойлголт мэдлэг харьцангуй багатай.
Манайд ийм төрлийн туршлага, технологи байхгүй, зөвхөн гаднын орнуудаас туршлага судалж байна. Манай улсад бодитоор байх боломжтой эсэх, хэрэгтэй бол ямар хүчин чадалтай атомын цахилгаан станцыг хаана барих, тэр нь хортой, хоргүй юу гэдэг судалгаануудыг зайлшгүй хийх шаардлагатай.
Монгол Улс урантай. Уран цөмийн цахилгаан станцад түлш болдог гол түүхий эд. Бид ийм давуу талтай.
-Цөмийн эрчим хүчээр хамгийн туршлагатай ямар улс байдаг вэ?
-30 гаруй орон атомын цахилгаан станц ашиглаж байна. Хамгийн анхны орон нь ОХУ. Гол орнуудаас дурдвал АНУ, БНХАУ гэх мэт. Техник технологийн хувьд хамгийн сайн улс гэвэл цөмийн зэвсэгтэй таван орон, Европын холбоо, мөн Зүүн Өмнөд Азийн орнууд шинээр гарч ирж байна.
-Цөмийн эрчим хүч ашигласнаар бид эрчим хүчний дутагдлаас бүрэн гарах уу?
-Бүрэн гарна гэж хэлэхгүй. Бид аль болох дотоодоосоо, 100 хувь эрчим хүчээ өөрсдөө хангах нь зүйтэй. Үүний тулд дотоод нөөц бололцоогоо ашиглана. Монгол урантай. Уран цөмийн цахилгаан станцад түлш болдог гол түүхий эд. Бид ийм давуу талтай.
-Хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлын талаар та юу хэлэх вэ?
-Бид хаана хадгалах, ямар хүчин чармайлт гаргах, хэдий хэмжээний төсөв хэрэгтэй, хэдэн хүн ажиллах, яаж аюулгүй хадгалах талаар олон улсын туршлагуудыг судална. Олон улсад ямар стандарт байна, түүнийг Монгол Улсад ашиглана.
Олон улсын хамгийн сайн туршлагыг л Монгол Улсад нэвтрүүлбэл эдийн засгийн хувьд дарамтгүй байх ёстой. Үүнийг судлах хэрэгтэй.
-Ойролцоогоор хэдэн жилийн хугацаа шаардах бол?
-Олон улсын туршлагаас харахад атомын цахилгаан станцын төсөл 100 жилийн хугацаатай. Үүнээс 10-15 жил судлаад барих хугацаа шаардагддаг. Барьснаас хойш 60-80 жил ашиглана. Бид 1-3 жил судалгаагаа хийнэ. Үүний дараа тайлангаа танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлээд олон нийтийн санал асуулга авна.
Энэ сарын 6-нд Казахстанд бүх нийтийн санал асуулга болсон. Үүн шиг үйл ажиллагаа явуулах ёстой. Үүний үндсэн дээр Засгийн Газар шийдээд албан ёсны төрийн шийдвэр гарсны дараа хүний нөөцөө бэлдэнэ, олон улсад нээлттэй тендер зарлаж, техникийн материалуудыг хоёрдугаар үе шатанд бэлдэх ёстой юм.
-Цөмийн энергийн давуу болон сул талыг нэрлээч.
-Давуу тал нь найдвартай эх үүсвэр. Цаг агаарын нөхцөлөөс үл хамааран 24/7 хугацаанд эрчим хүч үйлдвэрлэнэ, асар бага түлшээр их хэмжээний эрчим хүч, дулаан үйлдвэрлэх боломжтой. Сул тал нь ашигласан түлш, хаягдлын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байна.
-Танд баярлалаа.
МОНГОЛ ДЭЛХИЙН УРАНЫ НӨӨЦИЙН НЭГ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ
ШУ-ны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Молортой ярилцлаа.
-Цөмийн цахилгаан станц хэчнээн улсад байдаг вэ?
-Нийт 35 орчим улс эрчим хүчний хэрэглээндээ зориулж цөмийн цахилгаан станц ашиглаж байна. Үүнд 440 орчим цөмийн реактор ажиллаж байна. Түүнээс гадна судалгааны зориулалттай цахилгаан станц гэж бас бий. 50 гаруй улсад 200 гаруй судалгааны реактор ажиллаж байна.
-Манай улсад цөмийн ямар цахилгаан станц тохиромжтой вэ?
-Цөмийн эрчим хүчний хувьд технологио дагаад үндсэн хоёр төрлийн загвар байдаг. Нийтлэг биш төрлүүд бол байдаг. Нийтлэг ашиглаж байгаа төрөл нь даралтат усан болон буцалсан уст реакторууд гэж байдаг. Эдгээр нь дэлхий дээр ашиглагдаж байгаа нийт эрчим хүчний реакторуудын 50-иас илүү хувь нь даралтат усан реакторын төрлийг ашиглаж байгаа.
-Нэг квт цагийг үйлдвэрлэх өртөг нь хэд байдаг юм бол?
-Нэг квт цаг эрчим хүч үйлдвэрлэхдээ маш олон төрлийн дата мэдээллүүдийг оруулж үзэж байж тооцдог. Бидний тооцоон дээр ойролцоогоор 7 орчим центээр үйлдвэрлэх боломжтой байна гэсэн урьдчилсан судалгаа гарсан. Энэхүү судалгаа нь одоо яг манай эрчим хүчний эх үүсвэрүүд болон бусад бүс нутгийн хэмжээний орнуудтай харьцуулахад ерөнхийдөө ойролцоо мөн бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийн яг үндсэн үнэтэй харьцуулахад өрсөлдөхүйц байгаа.
-Ураны нөөцийн талаар та юу хэлэх вэ?
-Монгол улс дэлхийн ураны нөөцийн нэг хувийг эзэлдэг.
АШИГЛАХААСАА ИЛҮҮ СУДЛАХ ЦАГ НЬ БОЛСОН
Семинарын оролцогч Ж.Сараадамба:
-Өнөөдрийн үйл ажиллагааны ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Мега төслүүд хэрэгжих гэж байгаа болон Засгийн газрын алсын хараа 2050-г хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудын нэг. Цагаа олсон үйл ажиллагаа гэж бодож байна. Цөмийн эрчим хүч ашиглах тухайд тодорхой хэлж мэдэхгүй байна. Ашиглахаасаа илүү судлах цаг нь болсон гэж бодож байна. Суурь судалгаануудыг хийгээсэй.
Эрсдэлийг хүн болгон адилхан бодож байгаа байх. Уран аюултай бодис. Мөн цөмийн станцын хог хаягдал аюултай гэдэг утгаараа энэ эрсдэлүүдийг давах технологи гарчихвал аюулгүй гэж бодож байна. Сүүлд Фүкүшима гээд дэлбэрэлт болсноос хойш технологи нь эрс сайжраад явж байгаа гэж яригдаж байна.