Дээр дурдаад буй эмийг энгийн жороор олгодог. Монгол Улс эмийн 3 төрлийн жортой.
- Мансууруулах эмийн жор
- Сэтгэцэд нөлөөт эмийн жор
- Энгийн эмийн жор.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг худалдах нөхцөл харьцангуй чанга. Эмчийн жор болон үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэх буюу регистрийн дугаар бүхий баримт бичгийг үндэслэн заасан хэмжээгээр олгож, жорыг хураан авч, бүртгэл хөтөлнө. Мөн орлого, зарлага, устгалын бүртгэл хөтөлж тайлагнах ёстой. Монголд мансууруулах төрлийн 12, сэтгэцэд нөлөөт 29 эмийг дээрх байдлаар худалдаалдаг.
Эдгээрээс гадна нурууны өвдөлт намдаадаг, уналт таталтын үед хэрэглэдэг ... эмийг хүүхэд, залуус урвуулан ашиглаж донтох, улмаар хуруу, гараа тайруулах, амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Энэ эмийг энгийн жороор олгож буй нь анхаарах асуудал болоод буй юм. Тэр эмийг тогтмол хэрэглэдэг, олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон донтогч хүүхдүүд ч байна.
Энэ бол бодит үйл явдал бөгөөд тун саяхан шүүхээр шийдвэрлэсэн хэрэг. Энгийн жорыг ингэж урвуулан ашиглаж ...эмийг олж авдаг. Ингээд судсандаа тарьж, тунг хэтрүүлснээс болж хүүхэд, залуусын хуруу, гар нь үхжиж, харлах, цаашлаад тайруулах тохиолдол олон аж.
Монголд 2021 оноос хүүхдүүд энэ эмийг урвуугаар хэрэглэж эхэлжээ. Энэ эмийг хоногт 1 ширхгийг амаар, ходоодоор уусгаж хэрэглэх зориулалттай. Гэтэл хүүхдүүд 10 ширхгийг нэг дор тарианы устай найруулж судсаар тарьж хэрэглэх зэргээр амь нас, эрүүл мэнддээ маш аюултай нөхцөл үүсгэж буй юм байна.
Улмаар сүүлийн 4 жилийн байдлаар ... эмийг урвуулан хэрэглэсний улмаас 18-25 насны 8 хүн нас барсан. Энэ онд гэхэд хөлийнхөө судсанд тарьсны улмаас нэг хүүхэд нас баржээ. Мөн судасны гадуур тарих, судас бөглөрсний улмаас гараа тайруулах тохиолдол ихэссэн байна.
"ЭМИЙН САНЧ НАР ТОО, ШИРХГИЙГ АРД НЬ ҮСГЭЭР ДАВХАР БИЧИЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ"
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн 91 хувийг 13-35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлж байна.
Сүүлийн үед өсвөр үеийн хүүхэд, залуусын дунд эмчийн энгийн жороор олгодог эмийг зориулалтын бусаар урвуулан ашигласны улмаас амь насаа алдах болон гар, хуруугаа тайруулах зэргээр эрхтэн дутуу болох тохиолдол нэмэгдэж байгаа.
Эм, тариур, зүү зэргийг эмийн сангаар олгодог, үүнийг цэгцлэх, зарим эмийг хяналттай худалдах, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад оруулах талаар бид холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ эмийг Монгол Улсад бүртгэгдсэн эмийн жагсаалтаас хасах саналыг ч хүргүүлээд байгаа.
Тухайлбал хүн амын эмчилгээнд ашигладаг ...эмийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад авах, ер нь энэ эмийг Монгол Улсад бүртгэгдсэн эмийн жагсаалтаас хасах саналыг ч хүргүүлээд байгаа. Энэ эмийг энгийн жороор олгодог. Гэтэл энэ жорыг хуурамчаар дуурайлгаж бичих, жор хулгайлах тохиолдол байна.
Жишээ нь эмчийн бичсэн эмийн тоог өөрчлөх боломжтой. Тэгэхээр бид эмийн санч, эмнэлгийн байгууллагынханд жордоо эмийн тоо, ширхгийг заавал үсгээр давхар бичиж байхыг зөвлөдөг. Энэ тохиолдолд эмчийн гар бичмэлийг дуурайж чадахгүй, дуурайлаа гэхэд үүнийг эмийн санч хараад л төвөггүй мэдэх боломжтой юм.
Энэ мэтчилэн хүүхэд эмийг урвуулан ашиглах явдлаас урьдчилан сэргийлж болно. Ер нь эмийн санч нар аливаа эмийн жорыг маш сайн нягталж байх ёстой. Бид нэг эм, нэг амь гэж ярьдаг, эм бол маш аюултай зүйл. Насанд хүрэгсэд өөрсдөө эмийн зохистой хэрэглээтэй байснаар хүүхдүүд эмийг урвуулан хэрэглэхээс урьдчилан сэргийлэх гол асуудал болоод байна” гэлээ.
..эмийг дээрх байдлаар олж авч хэрэглэх тохиолдол ганц, нэгээр тогтохгүй болоод буй нь эмч, цагдаа нарын санааг зовоох болжээ. ГССҮТ-ийн гар, сарвууны эмч сүүлийн жилүүдэд хуруу нь харласан гэх хүүхдүүд ирэх болсон. Шалтгааныг нь асуухаар унтаад сэрсэн чинь л ийм болчихсон байсан, дараад унтчихсан юм, эсвэл ямар ч шалтгаангүй гэж хэлдэг.
Ээж, ааваас нь тусдаа уулзаад юу хэрэглэснийг нь мэдэхгүй бол буруу эмчилгээ хийх эрсдэлтэйг ойлгуулж, лавлаж асуухаар ...эмийг судсандаа тарьсан, ингэх явцдаа судасны гадуур алдсан гэх зэрэг зүйлсийг хэлдэг. Зарим нь олон жил хэрэглэснээ хүлээн зөвшөөрдөг тухай ярьсан байна.
Мөн эхэлж хэрэглэх явцад гар хөхрөх, бадайрах, хүйт даах зэрэг мэдрэмж төрдөг. Дараа нь хурууны үзүүрийн өнгө өөрчлөгдөж эхэлсэн гэх өгүүлэмж хэлдэг. Бадайрах, хүйт даах мэдрэмж төрөх үед л арга хэмжээ авбал эмчилгээ үр дүнтэй, хурууны өнгө өөрчлөгдөөд эхэлж буй нь байдал хэцүүдэж байгаагийн шинж тэмдэг гэдгийг тайлбарлажээ.
Энгийн жороор олгодог энэ эмийг урвуулан ашигласны улмаас энэ он гарснаас хойш 2, жилд дунджаар 5-6 хүүхэд гар, хуруугаа тайруулсан статистикийг Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсээс танилцуулж байна. Энэ эмийг судсаар тарьдаг, гэтэл энэ нь бүрэн гүйцэд найрагддаггүй бөгөөд судсанд бөглөрөл үүсгэж гар, хурууны үхжил үүсгэдэг. Улмаар нэг гараа тайруулсан боловч дахин хэрэглээд үлдсэн гараа тайруулж, цаашлаад нас барсан тохиолдол ч бүртгэгджээ.
Тиймээс эцэг, эх асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийнхээ, сурагчдынхаа гар, хурууг үргэлж шалгаж байхыг хуулийн болоод эмнэлгийн байгууллагынхан зөвлөж байна.
ӨНӨӨДӨР ХАРИАД ХҮҮХЭДТЭЙГЭЭ ГАР БАРИЛДААРАЙ
Цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг “Хүүхдийнхээ гарыг шалгах чухал. Аавууд хүүхэдтэйгээ гар барилдъя гэдэг ч юм уу, ээж нь гараа цохих тоглоом тоглоё гэх энгийн л байдлаар харилцаж биеийнх нь аль нэг хэсэгт зүү, тариурын ором, мөр байгаа эсэхийг шалгачих боломжтой. Дараа нь цүнх, өрөө тасалгаанд нь зүү, тариур, дуслын систем, үүсмэл зүйлийн үлдэгдэл байгаа эсэхийг нягтлах нь зөв.
Энэ мэтчилэн эцэг, эхчүүд өөрсдөөс шалтгаалсан шалгах, урьдчилсан сэргийлэх арга, хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ер нь хүүхдээ хорт зуршлаас хол байлгахын тулд тэдэнд цаг гаргах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг спортоор хичээллүүлж, дугуйланд хамруулж хоббиг нь хөгжүүлж өв тэгш хүмүүжлийг бий болгоход эцэг, эхчүүд анхаарах ёстой.
Мөн миний хүүхэд ямар бодол, зорилготой байна вэ, сэтгэл санааны байдал нь ямар байна вэ, биеэ хэрхэн авч явж байна, анги, найз нөхдийн хүрээлэл нь хэн болох, ямар хүмүүстэй ихэнх цагийг өнгөрүүлж буйг анхаарах хэрэгтэй байна” гэж зөвлөлөө.
Эцэг эхчүүд мансууруулах төрлийн эм, бэлдмэлийн талаар мэдлэг, мэдээлэл дутмаг, мөн хүүхдээ хүмүүжүүлэхэд цаг, зав гаргахгүй хараа хяналтгүй орхидгийн улмаас цахим, найз нөхөд, хүндэлж сонсдог уран бүтээлчид гээд өөр, өөр нөлөөллөөр донтогч болж буйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эцэстээ юун хууль, ухамсар, хүнийг хайрлах сэтгэл…Энэ хүргэхгүйн тулд өнөөдөр хариад хүүхдийнхээ гарыг шалгаарай.
"Манай хүүхэд тэгэхгүй" гэх бодол хүчтэй. Гэвч мансууруулах бодис нэг хэрэглэж үзсэн хүүхэд дахин хэрэглэх зуршилтай болдог, ойр дотнын хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг. Тухайлбал, мансууруулах бодис хоёр жил хэрэглэсэн 11 дүгээр ангийн хүүхэд байрны болон үеийнхээ 21 хүүхдэд санал тавиад бүгд хэрэглэгч болсон байжээ. Гэрт нь ороод үзлэг хийхэд хэрэглүүрүүд маш их байсан, ороход үнэртэж байсан. Гэвч энэ бүхнийг ээж нь огт мэдэхгүй байсан аж.
Буруу зан үйлд уруу татагдсан, мансууруулах бодист донтсон өсвөр насны хүүхдийн эцэг, эх нь энэ талаар огт мэдэхгүй, мэдсэн ч итгэхгүй, итгэхийг хүсдэггүй нь бас нэг анхаарах асуудал болжээ. Энэ төрлийн бодис хэрэглэсээр хараат байдалд орсон 10 дугаар ангийн хүүхэд гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорлосон байна.
Тэр гэрээслэлдээ “Аав, ээж, багш та нар энэ талаар мэдлэгтэй байгаад надад анхааруулж, намайг үүнээс хол байлгахгүй яав даа” гэсэн байж. Ийм зүйлд хүрэхээс нь өмнө үр хүүхдэдээ мансууруулах төрлийн бодисын хор уршгийг ойлгуулах хэрэгтэй байгааг мэргэжлийн байгууллагынхан чухалчилж байна.
ЭЦЭСТЭЭ ЮУН ХУУЛЬ, УХАМСАР, ХҮНИЙГ ХАЙРЛАХ СЭТГЭЛ...
Удаан хугацаанд мансуурсан хүүхэд зан төрхийн өөрчлөлтөд орсоор эцэстээ хүнийг өрөвдөх хайрлах ямар ч сэтгэлгүй болж, тухайн зүйлээ хэрэглэхийн тулд эцэг эх ер хэнийг ч яахаас ч буцахгүй, ёс суртахуун, ухамсар гэдэг зүйлийг бүр мөсөн мартана.
Эцэстээ юун хууль, ухамсар, хүнийг хайрлах сэтгэл…Жишээ нь, 2021 онд Баянзүрх дүүрэгт газ, цавуу хэрэглэдэг 13 настай хүүхэд 12, 15 настай хоёр хүүхдийг 45-54 удаа мэсээр гэмтээж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байв. Энэ хүргэхгүйн тулд өнөөдөр хариад хүүхдийнхээ гарыг шалгаарай, дараа нь түүнтэй ярилцаж, юу бодож, хэнтэй нөхөрлөж буйг нь асуугаарай.
Цаашид таны хүүхдэд зан ааш хувирах, гарных нь хурууны өнгө харлаж өөрчлөгдөх, царай нь цайраад хувхай цагаан болох, нүд улайх, хамраа байнга үрэх гараараа оролдох, турах, нойргүйдэх, хэвийн байдлаасаа удаан хөдөлгөөн яриатай болох, хөлсөрхөг болох, заримдаа хэт догь, сэргэлэн чадалтай мэт нэг л сэжигтэй байх, хүүхэн хараа томроостой байх гэх мэт шинж тэмдэг илэрч буй эсэхийг ажиглаарай.
Төгсгөлд нь, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн биед тарих нь, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгах нь гэмт хэрэг гэдгийг сануулъя.