ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар /2025.05.21/ сэтгүүлчдийн асуултад хариулт, тайлбар өглөө.
ХҮН намын дарга Т.Доржханд, ХҮН нам болон АН-ыг хамтарсан Засгийн газарт орлоо гэж шүүмжилдэг хэсэг бий. Хэрэв ХҮН нам Засгийн газарт ороогүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт илүү олон суудал авах байсан. Гэхдээ энэ бол ХҮН намын эрх ашиг. Харин Монгол Улсын эрх ашиг биш байсан.
ХҮН нам, хувь улстөрчийнхөө нэр төр биш Монгол Улсын эрх ашиг энэ тэргүүнийх гэсэн С.Зориг агсны үзэл баримтлал дээр бид нар хатуу байр сууриа нэгтгэж, хамтарсан засагт орсон.
Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд өнөөдрийнх шиг тодорхойгүй байдал байгаагүй. Трампын тариф дэлхий ертөнцийг донсолгож байгаа. 3.5 сая хүн амтай Монгол байтугай 300 сая хүнтэй Арабын улсууд нэгдэж байна. Нэгдэж байж энэ хүнд сорилтыг давна гэж байна. Азиуд нэгдэж байна. Европчууд ч, тухайлбал Дэлхийн банкны уулзалт дээр Францын Ерөнхий сайд манай улс гэж ярихгүй байна. Итали ч мөн адил бид үүний эсрэг нэгдэж байна гэж байна. Дэлхий ертөнц нэгдэж байж, сорилтыг даван туулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Хамгийн олон суудал авсан гурван нам нэгдэж, хамтарсан Засгийн газар байгуулсан нь маш зөв шийдвэр байсан гэдэгт бид хатуу итгэл үнэмшилтэй байна. Одоо миний хэлэх зүйл бол, “Ардын намынхаан, хариуцлагатай байцгаа. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархдаг. Асуулт байна. Та нарын өмнө Монгол Улсын эрх ашиг байна уу, эсвэл танай намын эрх ашиг байна уу?” Монгол эдийн засаг дампуурах 60-80 хувийн эрсдэлтэй, ийм хүнд нөхцөлд байгаа үед эдийн засгийн хямрал та нар дангаараа давж чадах уу? Би чадахгүй гэж бодож байна. Танай намын 68 гишүүн бүгд суугаад нэг дуугаар асуудлаа шийдээд байж чадах уу? би чадахгүй гэж бодож байна” гэв.
Ингээд 1996-2000 оны Ардчилсан нам олонх болсон үеийн зургаан сар болоод засаг солигддог нөхцөл байдал үүснэ. Ийм байдал хэнд хэрэгтэй юм. Эцэст нь нуугаад байх юмгүй, Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэсэн тоглоом руу орно.