gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Золжаргал: Иргэний оролцоотой ардчиллыг хэрэгжүүлэх нь бидний нийтлэг эрх ашиг мөн

Улс төр
Өчигдөр
240
Twitter logo

Нийтийн Эрх Ашгийн Сангаас “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлгийг угтаж УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Ж.Золжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Судалгааны үр дүнгээс харахад Монголчууд нийтлэг эрх ашгаа эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал гэж эрэмбэлж байгаа харагдсан. Хууль тогтоогчийн хувиар нийтийн эрх ашгийг хэрхэн тодорхойлж, эрэмбэлж байгаа нь сонирхолтой санагдаж байна.
-Мэдээж хүмүүс хамгийн түрүүнд өөрт нь юу чухал вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа. Эрүүл мэнд, боловсролын асуудал хамгийн нийтлэг эрх ашиг гэдэг дээр санал нэг байна.

Үүнээс гадна Монгол Улс, тусгаар тогтносон үндэстэн болохынхоо хувьд нийтлэг эрх ашиг бий. Монгол Улсын Үндсэн хуульдаа ч тодорхой тусгасан тусгаар тогтнолыг нийтлэг эрх ашиг гэж үзнэ. Үүний дараа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж бий. Өөрөөр хэлбэл иргэний оролцоотой ардчилсан нийгэм байгуулах нь бидний бас нэг том нийтлэг эрх ашиг мөн.

Нэгд улсын эрх ашиг, хоёрт намын эрх ашиг, гуравт хувь хүний эрх ашиг гэж алдарт улс төрчийн хэлсэн үг бий. Тэгэхдээ энэ бол зүгээр нэг хэлц үг болохоос биш албан зүйл бол биш. Албан зүйл нь ганцхан улсын эрх ашиг гэж бий.

-Бодлого шийдвэр гаргахдаа Монгол Улсын эрх ашиг, хувь хүний эрх ашиг, улс төрийн намын ашиг сонирхлыг хэрхэн эрэмбэлж бас тэнцвэрийг хангаж байна вэ?
-Нэгд улсын эрх ашиг, хоёрт намын эрх ашиг, гуравт хувь хүний эрх ашиг гэж алдарт улс төрчийн хэлсэн үг бий. Тэгэхдээ энэ бол зүгээр нэг хэлц үг болохоос биш албан зүйл бол биш. Албан зүйл нь ганцхан улсын эрх ашиг гэж бий. УИХ-ын гишүүн “нийт иргэн, улсын эрх ашгийг дээдэлнэ” гэж тангараг өргөдөг.

Энэ утгаараа албан ёсны эрх ашиг бол зөвхөн улсын эрх ашиг. Нэгэнт улс төрд яваа хүнд нийтлэг үнэт зүйл, зорилгоороо нэгдсэн нам хэмээх хамт олон бий. Энэ утгаараа намын эрх ашиг бол албаны гэхээс илүү хувийн чанартай зүйл. Эрэмбэ ярьвал улсын эрх ашиг л нэгд.

-Иргэдийн улс төрийн оролцоо, төрөө байгуулах үйл явц нь шударга, ил тод байх нь Монголчуудын нийтлэг эрх ашиг мөн гэж тодорхойлох нь зөв үү? Та УИХ дахь ИЦББХ-ны даргын хувиар иргэдийн улс төрийн оролцоог бодитоор хангаж, нийтлэг эрх ашгийг хамгаалахын тулд юу хийхээр зорьж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Төрөө байгуулалцахад оролцоно гэдэг бол үндсэн суурь эрх бөгөөд нийтлэг эрх ашгаа хэрэгжүүлж байгаа явдал мөн. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн төрийн үйл хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл хоёр оролцоо байна. Нэгд шууд нөгөөх нь төлөөллийн байгууллага. Төлөөллийн байгууллага гэхээр ихэнх хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд бууж байгаа нь УИХ мэдээж мөн. Гэтэл иргэдийн хамгийн ойрын төлөөлөл болох Үндсэн хуульд заасан ИТХ гэх бүтэц бий шүү дээ.

Иргэдийн төлөөлөл болсон хүмүүс сонгогдоод, иргэдээ төлөөлж шийдвэр гаргадаг нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлдэг бүтэц. Мөн шууд оролцоо болох ИНХ гэж их гоё. Ийм тогтолцоо уг нь Монгол Улсад бий болсон.

Гэхдээ харамсалтай нь ИТХ-ыг хэтэрхий улс төрийн намын хорооны үүрийн зохион байгуулалтад оруулаад, иргэд сайн дураараа нийлээд даргаа сонгодог бүтцийг намын сонгууль болгоод завааруулчихсан учраас ИТХ ийм амьгүй улс төржсөн байгууллага болоод хувирчихаад байгаа. Тэгэхээр энийг өөрчлөх шаардлагатай болжээ гэсэн үг.

Хоёр дахь шууд оролцооны арга хэлбэр бол цахимаар оролцох. Одоо D-parliament гэж УИХ-ын тухай хуульд заасан иргэдийн оролцоог хэрэгжүүлэх цахим талбар бий. Энэ талбараар дамжуулаад хэд хэдэн асуудлууд яригдаад явж байна.

Одоо орлогын албан татварыг 1% болгох, Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэх, Автомашины татварыг нэмэхийг эсэргүүцэх зэрэг саналууд 100 мянган хүний гарын үсгийн босгыг даваад УИХ-д ажлын хэсэг байгуулагдаад байна. Иймэрхүү шууд оролцоо бол зайлшгүй зүйл.

Энэ иргэний цахим оролцооны D-parliament талбар бол нэлээн дэвшилттэй олон улсдаа ч сайн жишээнд орохоор санаачилга. Гэтэл анхан шатанд иргэддээ бүр ойр ажиллах ИТХ-уудад иймэрхүү цахим оролцооны талбар байдаггүй. Нэг жишээ дурдахад энэ автомашины татварыг нэмэх шийдвэр бол НИТХ-аас гарсан шийдвэр.

Гэтэл иргэд Нийслэл рүү хандах боломжгүй болохоор D-parliament платформоор дамжуулаад УИХ-д асуудлыг тавьсан. Ингээд харвал төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д иргэдийн дуу хоолойг сонсох талбар байгаад байдаг гэтэл иргэдтэй илүү ойрхон ажиллах ёстой ИТХ дүлий, битүү байна гэдэг зөрчилтэй бөгөөд байж болохгүй зүйл.

Тийм учраас нэгд Монгол Улсын үндсэн хуульд зааснаар олон нийт төр барих үйл хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох эрхийг нээх, хоёрт нэгжийн засаг захиргааны нэгжийн тухай хуульд одоо ИТХ-уудад иргэдийн өргөдөл саналыг хүлээж авах зохицуулалтыг нэмж оруулахаар хуулийн төслийг бол бэлдсэн. Энэ хуулийн төслийг удахгүй өргөн барихаар бэлтгэж байна.

Ингэснээр нэгдүгээрт орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн захиран зарцуулалт, дүүрэг, аймаг, сум дээрх тохижуулалтын ажлууд, хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг илрүүлж шийдвэр гаргах, орон нутгийн хэмжээнд тогтоож байгаа татварын асуудлууд дээр иргэд шууд оролцох боломж нээгдэнэ гэсэн үг юм.

Ер нь бол ИТХ ч бай УИХ ч бай иргэдээс хэтэрхий их тусгаарлагдаад вакумжих хайрцаглагдах үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас одоо иргэдийн язгуур суурь эрх ашгийг хөндсөн асуудал дээр иргэд өөрсдөө шууд нөлөөлөх суваг байх ёстой. Энэ боломжийг орчин үеийн цахим технологи бидэнд бэлхнээ олгоод байна. Харин бүрэн нь ашиглах арга замыг эрэлхийлж байна.

-Хэрвээ танд "иргэдийн оролцооны түвшинг 5 жилийн дотор 2 дахин нэмэгдүүл" гэдэг зорилт тулгавал хамгийн түрүүнд юу хийх вэ?

- Нэгдүгээрт дээр хэлсэнчлэн нийслэл, дүүрэг, аймаг, сумын түвшний ИТХ-д иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэхийн тулд цахим талбарыг хөгжүүлж засаг захиргааны нэгжийн тухай хуульд цахим оролцооны нийтийн өргөдөл гаргах болон хурлын тогтоолын санал боловсруулах боломжийг хуульд тусгаж өгнө.

Иргэдийн оролцоог технологитой хослуулах нь хамгийн үр дүнтэй, төсөр шийдэл мөн.

-Та Монгол Улсын иргэн хүний хувьд, мөн УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд иргэдийн хийж чадах, хийвэл зохих зүйлсийг чухалчлан нэрлэвэл? гэсэн асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-Ерөөсөө монгол хүн эрх чөлөөтэй, нээлттэй, оролцоотой байх нь л Монголын онцлог, үндэсний эрх ашиг. Үүнд шаардлагатай эрх зүйн орчин, бага татвар, цомхон төрийг

бүтээхийн төлөө л ажиллана. Ардчилал бол оролцоо юм. Энэ бол зүгээр нэг уриа биш, харин иргэдийн өдөр тутмын оролцоо, хариуцлага, хяналт дээр тогтдог амьд зарчим юм. Иргэд өөрсдөө төр төлөөлүүлэн илгээсэн хүмүүсээ хянаж ажиглаж, үйл хэргийг нь үнэлж, шаардлагатай бол шүүмжилж, засах механизмыг ажиллуулах үүрэгтэй. Нэг үгээр хэлбэл “сонгоод мартдаг” биш, харин “сонгоод хянадаг” иргэн л үнэхээр эрх чөлөөг хамгаалж чадна.

Энэ хяналт нь зөвхөн сонгуулийн үеэр биш, өдөр тутмын оролцоо, мэдээлэл авах, санал хэлэх, шаардах, нэгдэх хэлбэрээр илэрч байдаг. Энэ боломжийг бий болгохыг л хамгийн ихээр зорьж байна даа.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан