Манай улсад иргэний нисэхийн салбарын суурь 1925 оны тавдугаар сарын 23-нд тавигджээ. "Ю-13" хэмээх онгоц Монголын тэнгэрт анх хөөрснөөр иргэний нисэхийн түүх эхэлсэн байна. Түүнээс хойш 100 жил өнгөрч, нисэхийн салбарынхан тэгш их ойн баяраа өнөөдөр тэмдэглэв.
Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Агаарын тээврийг либералчлах бодлого амжилттай хэрэгжиж байна. 1990-ээд оны эхэн үеэс энэ тухай ярьж, тодорхой алхмуудыг хийсэн. 2018 оноос эрчимтэйгээр, зоригтой эхлүүллээ.
Энэ бодлого нь агаарын оон зайд чөлөөт өрсөлдөөн бий болгох, үүгээр дамжуулж агаарын тээврийн үйлчилгээг сайжруулах зорилготой. Бид одоогоор 48 улстай агаарын тээврийн гэрээ байгуулж, 25 улс нислэг үйлдэж байна. Сүүлийн үед манай улс руу нислэг үйлдэх сонирхол нэмэгдсэн. Энэ онд Кувейт, Италитай агаарын харилцааны гэрээг байгууллаа. Ирэх сард Нидерланд, Болгартай хэлэлцээ байгуулна.
Нээлттэй бодлого баримталснаар манай улс дээгүүр дамжин нисэх нь нэмэгдлээ. Навигацын хураамжаа нэмсэн. Агаарын зайг богиносгож, Монгол дээгүүр аль болох хурдан гарах сонирхлыг төрүүлсэн.
Бүсийн хөдөлгөөн удирдлагын төв удахгүй ашиглалтад орно. Барилгын ажил нь Буянт-Ухаа нисэх буудлын хажууд үргэлжилж байна. Зүүн Хойд Азийн бүс нутгийн навигацын нөөц удирдлагын төвийг мөн байгуулна. ТЭЗҮ хийж байна. Энэ онд Өндөрхаан, Дадал сумын нисэх буудлыг барьж дуусгана. Өмнөговийн нисэх буудлын хөөрч буурах зурвасыг шинэчилнэ".
Б.Ганчимэг, "Би 20 дахь жилдээ ажиллаж байна. Киев хотын иргэний нисэхийн сургуулийг аэродромын гэрэл суултын системийн инженерээр 2005 онд төгссөн. Онгоц хөөрөх, буух системийн инженер гэсэн үг юм. ИНЕГ-ын нисэхийн аэдром, аюулгүй хамгаалалтын газарт хяналтын байцаагчаар дөрөв дэх жилдээ ажиллаж байна".
Иргэний нисэхийн үндэсний төвийн дэд захирал Ганболд, "Иргэний нисэхийн үндэсний төвийг байгуулаад удаагүй байна. Бид агаарын навигацын үйлчилгээ үзүүлж байна. Мөн нисэх буудлуудын үйлчилгээ, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг хариуцдаг. Өмнө нь ИНЕГ эдгээр үйлчилгээг үзүүлдэг байв. Манай улсын нэгдэн орсон гэрээ конвенцын дагуу үйл ажиллагааг салгах шаардлагатай гэж үзсэн. Одоо өдөрт 200-250 нислэг манай улс дээгүүр өнгөрдөг.
Чингис хаан олон улсын нисэх буудлаас бусад бүх буудал манай төвд харьяалагдана. Нийт 2100 ажилтантай гэв.