gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Батцэцэг: Б.Хурцын Тайваньд консулаар суух тухайд бид айлаас асуусан, хариу ирээгүй байна

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-05-15
112
Twitter logo

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр,

-Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, гэрээ байгуулсан. Нам бүр өөрийн хүний нөөцтэй. Бүгд л өөрийн гишүүнийг ажилтай, орлоготой байлгахыг бодно. Дипломат алба өөрийн хуультай, хүний нөөцөд тавих шалгууртай, тусгай алба юм.

Тодорхой шалгуур хангасан, туршлага хуримтлуулсан хүнийг гадаад улсад томилдог. Энэ албыг эмх цэгцтэй, журмынх нь дагуу, олон улсын жишгээр ажиллуулах гэж  хичээж байна. Намуудын саналыг үзээд, болно, болохгүй, шаардлага хангахгүй гэж ихэнхийг нь буцаасан.

АН, ХҮН-ээс манайд хүмүүсээ санал болгосон л доо. АТГ мөн эдгээр хүмүүсээс урьдчилсан мэдүүлэг авч танилцдаг. Би санал болгосон бүх хүнтэй уулзах боломжгүй, хуулийн дагуу шийдэхийг оролдож байна.  

АН-ын гишүүн, Б.Хурцын Тайваньд консулаар суух тухайд бид айлаас асуусан байна, хариу ирээгүй. Энэ хүн өмнө нь гадаад улсад ажиллаж байсан юм билээ.
 
Энэ жилийн томилгоонууд хийгдсэн. Дипломатууд болон ар гэр нь хүртэл сургалтад хамрагддаг. АН-ын гишүүн Ц.Уянгыг томилох боломжгүй. Иймд бид түүнийг дуудаж уулзаагүй, шалгалт аваагүй. Хэл ам гарахаар томилогдсон мэтээр хүмүүс буруу ойлгожээ. Бид мэргэжлийн хүнээ энэ албан тушаалд томилсон.

Хоёр хөрш улсад бид улс төрчдийг элчин сайдаар томилсон юм. Зарим тохиолдолд л улс төрч томилдог. Н.Энхболд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан тул БНХАУ-д ажиллаж байна. Урд хөршийн удирдагчид биднээс насаар ахимаг хүмүүс байдгийг мөн харгалзав.

Элчин зөвлөх нь элчин сайдыг эзгүйд түр орлодог, түр хамаарагч юм. Ер нь мэргэжлийн дипломат хүн байдаг. Гадаад харилцааны салбарт ажилласан, тухайн орноор мэргэшсэн хүмүүс томилогддог жишигтэй гэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс зөгий.мн, ubn.mn сайтын сэтгүүлчид томилгооны талаар тодруулжээ.                          

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан