gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хот, тосгоны эрх зүйн байдлын гажиг

Судлаач Цэдэвийн Товуусүрэн
Нийтлэлчийн булан
2024-12-02
3
Twitter logo
Судлаач Цэдэвийн Товуусүрэн
3
Twitter logo
Нийтлэлчийн булан
2024-12-02
Хот, тосгоны эрх зүйн байдлын гажиг

-Уншигчаас ирсэн нийтлэлийг хүргэж байна-

Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид агсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь өөрчлөхөд баримтлах шинжлэх ухааны зарчим, харгалзах хүчин зүйлийг Үндсэн хуулийн үзэл баримтлалд тулгуурлан авч үзэх нь зүйтэй. Аливаа томоохон шийдвэр, тэгэх тусмаа хуулийн үзэл баримтлал гэдэг бол урьдчилан товлогдсон бөгөөд төсөл боловсруулж батлахад удирдлага болгосон шинжлэх ухааны гол үзэл мөн.

Тэр үзэл нь хууль шийдвэр гарсаны дараа уг хуулийг тайлбарлах, хэрэглэх онолын үндэслэл болдог. Урьдчилсан хийгээд дараачийн удирдамж болох энэ хоёр талаас нь хандвал 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад баримталсан тэр гол үзэл нь өнөөдөр түүнийг ойлгож хэрэгжүүлэх онолын үндэс, зарчим нь болох учиртай. ...Ийм байтал Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг судлахын оронд тааварлах, түүнд үнэнч хандахын оронд хуурмаглан гуйвуулж “молигдох” явцуу сонирхлын үүднээс өөрчлөхийг эрмэлзэх нь манай улс төрийн намуудын “нялхсын өвчин” болсон шиг байна” гэж 2006 онд бичиж үлдээсэн байна. 

Үүнийг нийтлэлийнхээ эхэнд оруулсны учир гэвэл 2024 оны 06 дугаар сард баталсан “Хот, тосгоны жрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Үндсэн хуулиар хот, тосгоны эрх зүйн үндсийг тогтоосон үзэл баримтлалд төдийлөн нийцэхгүй байгаатай холбоотой юм. 

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сард Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, 2025 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоов. Анх өргөн баригдсан аймшгийн төсөлтэй харьцуулбал харьцангүй дээрдэж батлагджээ гэж өнгөн талаас нь харж болох.

Гэхдээ энэ хуульд бусад улс орнуудын хуульд төдийлөн харагддаггүй зарим зохицуулалт байна.

Тухайлбал хуулийн  4.2, 4.4, 4.5-д хот, тосгоны оршин суугчдын тооны шалгуурыг тогтоосон байгаа ч “...эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн” гэснээр уг шалгуурыг бүрэн үгүйсгэх агуулгыг илэрхийлж байна. Бодвол энэ нь зарим хотыг цулгай газар байгуулах тухай урьд гаргасан шийдвэртэй холбоотой болов уу. Энэ заалтыг барьж ирээдүйд хот, тосгоныг шалгуургүйгээр байгуулах үүд хаалга нээж байгаагаараа хожмын муу үр дагавартай. 

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар бол засаг захиргааны ажлыг аж ахуйн ажлаас салгаж зааглахад оршиж байгаа. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж бүр 1992 оны эхэд томъёологдсон буй.  Энэ бол 1992 онд Үндсэн хууль батлагдахаас өмнө манай улсад  оршин байсан сум-нэгдэл, сум-сангийн аж ахуй, сум-тэжээлийн аж ахуй, бригад зэрэг засаг захиргаа, аж ахуйн үйл ажиллагаа сүлэлдсэн тогтолцоог салгаж, аж ахуйн ажил эрхэлдэг нь тусдаа, засаг захиргааны ажил эрхэлдэг нь тусдаа байх бодлогыг дэвшүүлэн тавьсан хэрэг.

Харин амьдрал баян учир зарим тохиолдолд засаг захиргааны зарим чиг үүргийг хавсран гүйцэтгүүлэх бус зөвхөн шилжүүлэх захицуулалт байж болох юм гэж агуулгаараа ойлгогдож байсныг 2019 онд нэмж тодруулсан юм. Ер нь бол нэг засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт хэд хэдэн хот байгуулагдахад бүгдийг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгож захиргааны зардлыг өсгөхгүй, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг харъяалах нэгж нь хийгээд, хот, тосгоны удирдлага нь оршин суугчдынхаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр аж ахуй зохион байгуулалтын ажил эрхэлнэ гэсэн үг. 

Үндсэн хуулийн дээр дурдсан заалтаас улбаалж хот, тосгон нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт оршино, засаг захиргааны бус өөрөөр хэлбэл оршин суугчиддаа үйлчилгээ үзүүлэх чиглэлээр аж ахуйн ажил эрхэлнэ, эдэлбэр газартай байна гэж ойлгоно. Ингэснээр шинээр үүссэн суурин бүр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон хувирч, захиргааны зардал жолоодлогогүй өсөхөөс урьдчилан сэргийлсэн бодлогыг Үндсэн хуульд суулгаж өгсөн гэсэн үг.  Манайд бүхий л түвшинд хот, тосгоныг төр байгуулна гэж ойлгож байна. Гэтэл хот, тосгон өөрийнхөө жамаар жижиг суурин хэлбэрээр үүсэн байгуулагдаж, улмаар томорч тосгон болж, аажимдаа өргөжин тэлбэл хот болон хөгждөг ч зарим тохиолдолд хот дампууран үгүй болох үзэгдэл ч байгааг нэг л дутуу ойлгоод байна уу даа.

Эхлээд хүн ам ямар нэг хүчин зүйлийн улмаас төвлөрөн суурьшиж, хамтын амьдралаа өөрсдөө зохицуулах үйл ажиллагаанаас эхэлнэ.

Өөрөөр хэлбэл хот айл үнс, хогоо нэг газар бөөгнүүлэн зайлуулдагтай адил, ундны болон хэрэглээний ус, цахилаан, дулаан, түлшээр нэгдсэн журмаар  хангагдах, бохир ус, хог хаягдлаа нэгдсэн журмаар зайлуулахаас хамтын суурин амьдралын хэв маягт шилжин аажмаар том хотууд үүссэн түүхтэй.

Ийнхүү хамтын амьдралаа цогцлооход өөрийн удирдлагыг нийтээрээ сонгож ажиллуулж ирсэн байдаг. Энэ мэтчилэн хүн ам төвлөрөн суурьшсан хот, тосгоны өнөөгийн удирдлагын тогтолцоо үүсчээ. Манайх шиг Улсын Их Хурлын тогтоолоор хот, тосгоныг байгуулдаггүй, харин жам ёсоороо үүссэн суурин газрыг хуульд заасан хүн амын тоо, дэд бүтцийн хөгжил, зонхилох үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл зэрэг хуулиар тогтоосон шалгуурыг хэрхэн хангасныг харгалзан хот байх уу, тосгон байх уу гэдгийг нь шийдвэрлэдэг учиртай. 

Бид хот, тосгоны оршин суугчиддаа үзүүлдэг аж ахуй /цахилгаан, ус, дулаан түгээх, бохир ус, хог хаягдлыг зайлуулах гэх мэт/-н үйлчилгээг, иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээ/иргэний бүртгэл, гэмт хэрэгтэй тэмцэх, татвар хураах гэх мэт/-тэй хутгаж, холилдуулж ирснээ нэг л зааглаж чадахгүй өнөөг хүрлээ. Үүнийгээ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу зааглаж ялгаж чадахгүй будилсаар л байх уу. 

Үндсэн хуулийн (Тавин долдугаар зүйлийн 2) “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох” тухай заалтын дагуу одоогийн хуулийг хянан үзэж баг, сумтай давхцах заалтыг хасаж, төвлөрөл сааруулахтай холбон нарийсгах нь зүйтэй гэж Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид агсан Үндсэн хуулийн үзэл баримтлал бүтээлдээ бичсэн байна. Энэ бол хот, тосгон нь баг, сум зэрэг засаг захиргааны нэгжийн хийдэг ажлыг хийхгүй гэсэн хэрэг. 

Манай улсын тухайд хот, тосгоны удирдлага оршин суугчиддаа аж ахуйн үйлчилгээ үзүүлэх, харин хот оршин буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь хот, тосгоны оршин суугчдад иргэнийх нь хувьд төрийн үйлчилгээ үзүүлэх ийм л Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу зохицуулалттай байх учиртай. Зарим тохиолдолд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага энэхүү үүргийнхээ заримыг хот, тосгоны удирдлагад шилжүүлж болох юм. Харин нэгжийн болоод хот, тосгоны удирдлагаас хэрэгжүүлдэг бүрэн эрхийн давхардал үүсгэхгүй байх нь оршин суугчдад чирэгдэл учруулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Үүний тулд хот тосгоны удирдлагад засаг захиргааны нэгжийн удирдлагаас чиг үүргээ шилжүүлэхийг урьтал болгохгүйгээр аль болох нэгжийн харъяа нэг цэгийн үйлчилгээний төвийг хот, тосгонд байгуулж төрийн үйлчилгээг хот тосгоны оршин суугч-иргэдэд хүргэх нь илүү оновчтой хэмээн үзнэ. 

Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхойлохын тулд эхлээд Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргээс хот, тосгонд хамаарах чиг үүрэг, мөн нэгжийн болоод хот, тосгоны удирдлагынх нь бүрэн эрхийг ялгаж салгахаас эхлэх хэрэгтэй. 

Нэг. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг тойрсон зарим асуудал 
Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор бол хот, тосгон оршин буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харъяалагдана. Гэтэл Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тосгон нь хуульд өөрөөр заагаагүй бол...хотод харъяалагдана” бас 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...улсын зэрэглэлтэй хотын Захирагч батламжилна.” гэсэн байна. Үүнийг Үндсэн хуульд харшилсан гэж үзэх үндэстэй. Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 2-т засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгон гэснээс бус хотын эдэлбэр газар дахь хот, тосгон гэж заагаагүй гэдгийг тайлбарлах нь илүүц биз дээ.  

Хот, тосгоны Зөвлөлийн сонгуулийн зарчмын үндсийг энэ хуулиар тогтоогоогүй нь хойшид маргаан дагуулах магадлалтай. Хот, тосгоны зөвлөлийн сонгууль бол улс төрчдийг тодруулдаг сонгууль биш гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. 

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт улсын зэрэглэлтэйгээс бусад хот, түүнчлэн тосгоны төсөв аль төсвийн бүрэлдэхүүн хэсэг болохыг зааж өгсөн атлаа улсын зэрэглэлтэй хотын төсөв улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх заалтыг орхигдуулсан байна. 

Нийслэл, Улсын зэрэглэлтэй хот дагуул хоттой байж болно.

Дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй байна гэжээ. Энд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох нийслэл, бас улсын зэрэглэлтэй хот дагуул хоттой байх юм байна гэж ойлгогдоно. Гэтэл дагуул хот нэрнээс нь бодсон ч нийслэл биш Улаанбаатар хот дагуул хоттой байж болох тухай ойлголт болов уу гэж бодогдох.

Цаашилбал дагуул хотын эрх зүйн байдал “Дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй байна” гэснийг эс тооцвол хуульд бараг тусгагдаагүй байна. Дагуул хот байгуулах шалгуурууд, зөвлөлтэй байх эсэхийг энэ хуулиар тогтоогоогүй бөгөөд, хотын удирдлагын чиг үүрэг, бүрэн эрх бүгд орон нутгийн зэрэглэлтэй хотынхтой адил байх юм бол дагуул хот гэхгүйгээр зүгээр л орон нутгийн зэрэглэлтэй хот болж таараад байна. 

Дээр дурдсанаас гадна хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 29-д заасан хотын өөрийн өмч, оршин суугчдын бүртгэл хотын чиг үүрэгт байж болох хэдий ч хуулийн этгээдийн бүртгэл бол төрийн өөрөөр хэлбэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэгт хамаарах  учиртай. 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж төлөөлөн хэрэгжүүлэхээр  хуулиар шилжүүлж авсан төрийн чиг үүргийг цааш нь дахиад энэ хуулийн 12.3, 13.3 дахь хэсэгт зааснаар хот, тосгонд шилжүүлж байгааг ойлгоход бэрх. Хот, тосгон төрийн чиг үүрэг дэр дундаа дамжуулан шилжүүлж авч хэрэгжүүлэхгүй байх нь дээр. 

Хот байгуулагдах дараалал, зүй тогтлын талаар дээр дурдсан. Одоо урьд өмнө байгуулагдсан хотууд ямар дарааллаар байгуулагдсныг авч үзье. Бидний сайн мэдэх Дархан хот анх 1952 байгуулагдсан төмөр замын Дархан өртөөнөөс эхлэлтэй. Дархан хотын суурийг 1961 онд тавьсан. Тухайн үед эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнуудын хөрөнгө, хүчээр богино хугацаанд барилга, барилгын материал, хөнгөн, хүнсний салбарын 10 гаруй том үйлдвэрүүд, эрүүл мэнд, боловсрол, урлаг, спорт, соёлын салбарын цогцолборууд байгуулагдаж, хотын дэд бүтцийг цогцлоож тэдгээрийн ажиллах хүчнийг төлөвлөгөөтэй бэлтгэж суурьшуулснаар 1960-аад оны сүүлчээр орчин үеийн хотын шинж төрхийг бүрдүүлсэн гэдэг. Энэ хотын суурийг тавьснаас 30 жилийн дараа хүн амын тоо нь 50-60 мянгад хүрсэн бол дараагийн 30 жилд 100 мянгад дөхсөн байх юм 

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог эхлэж байгуулаад тэнд монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж эхэлснээр хөнгөн, хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын салбарын цогцолборууд буй болж, хүн амын тоо богино хугацаанд нэмэгдсэн учраас 1976 онд Эрдэнэт хот болгон өөрчлөн байгуулж байсан байна. Эрдэнэт хот байгуулагдсанаас хойш 50 жилийн дараа хүн амын тоо нь 100 мянгад хүрсэн байна. 

Эндээс харах юм бол Улсын Их Хурлын тогтоолоор байгуулаад байгаа хотууд тийм ч амархан хотод тавигдаж буй энэ хуулийн шаардлагыг хангах нь юу л бол. 50 жил биш юмаа гэхэд 20-30 жил лав болох биз. 

Өнгөрсөн түүхээ сөхөх аваас хоосон газар дээр хот байгуулж байсангүй ээ. Эхлээд хүн ам төвлөрөн суурьшиж, тэдгээрийн тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх дэд бүтцийг буй болгосны дараа хотоо байгуулж байсан байна. Дэлхийн улс орнуудад ч ийм л жишигтэй. 

Хүн ам төвлөрөн суурьшаагүй, хагас дутуу босгосон нэг хөшөө, ганц нисэх онгоцны буудал байгуулаад ашиглаж байгаа  газарт Хот байгуулах тухай Улсын Их Хурлаас тогтоол гаргаж, бүр Шинэ зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль батлаад мөрдөж эхлэх шатандаа орсон байх юм. Удахгүй оршин суугчгүй, дэд бүтцийн байгууламжгүй хотын Захирагч, Зөвлөл ажиллаж эхлэх биз. Ядахдаа эхлээд тосгон байгуулж болоогүй л юм байх даа. Дээр үед бол ашиглалтын өмнөх захиргааг цомхон бүтэцтэй байгуулдаг байлаа. 

Энэ мэтчилэн цахилгаан шугам сүлжээнээс өөр дэд бүтцийн байгууламжгүй, ундны усаа зөөж хэрэглэдэг, энэ хуулиар тогтоосон шалгуурыг хангаагүй, оршин суугчдын хэрэглээний дулаан, цэвэр, бохир усны нэгдсэн хангамжийн байгууламжгүй  хот хэдийг ч байгуулчихав даа. 

Хоёр. Дагалдуулж баталсан хууль, шийдвэртэй холбоо бүхий зарим асуудал 

a/ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 
Энэ хуулиар улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 35, дагуул 4 хотын өөрийн удирдлагыг хуулийн дагуу сонгох хүртэл ямар субъект хэрэгжүүлж байхыг зохицуулсан байна. Түүнчлэн зарим хотын захирагчийг хуулийн дагуу сонгогдох хүртэл түр томилох эрхийг Нийслэлийн Засаг даргад олгожээ. Нийслэлд харъяалагдах 14 хотын чухам хэд нь энэ хуулиар тогтоосон ялангуяа дулаан, цэвэр, бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсоныг таах боломжгүй, тэр тухай мэдээлэл яригдаагүй. Миний таамаглаж байгаагаар зарим нь хуулиар тогтоосон шалгуурыг хангаагүй байх өндөр магадлалтай. 

Бас Дархан уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын Хурал, Засаг дарга Дархан, Эрдэнэт хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдсоны дараа татан буугдах агуулга бүхий заалт орсон байна. Эндээс сумууд нь бүгд татан буугдвал аймаг нь ч бас татан буугдана гэж уншигдаж байна. Одоо тэгвэл Дархан хот, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших улсын зэрэглэлтэй хот, улсын төсөвтэй шууд харьцана. Эрдэнэт хот Булган аймгийн нутаг дэвсгэрт орших улсын зэрэглэлтэй хот, мөн улсын төсөвтэй шууд харьцана. Багахуур хот Төв аймгийн нутаг дэвсгэрт орших улсын зэрэглэлтэй хот, улсын төсөвтэй шууд харьцана. Харин Багахангай хот бол Төв аймгийн нутаг дэвсгэрт орших орон нутгийн зэрэглэлтэй хот, Төв аймгийн төсөвтэй харьцана гэж эдгээр хууль тогтоомжуудад нэг мөр зохицуулагдаагүй байна. 

Эндээс харвал улсын зэрэглэлтэй Дархан, Эрдэнэт, хотод аймгийн чиг үүрэг бүхэлдээ, тэдгээрийн удирдлагад аймгийн удирдлагын бүрэн эрх шилжээд байгаа юм шиг.

Хуулийн улсын зэрэглэлтэй хотын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийг жагсаагаад байх нь зөв үү.

Эндээс үзвэл Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод ... хуваагдана” гэж өөрчилсөнтэй зарчмын ялгаагүй болж байна.  

Харин Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан төрийн чиг үүргийг хот, тосгон төлөөлөн хэрэгжүүлэхгүй байх нь зохимжтой гэж үзнэ. Үүнийг харъяалах нэгжийн “Нэг цэгийн үйлчилгээний төв” гүйцэтгэх нь хот, засаг захиргааны нэгжийг зааглаж өгөх чухал алхам болно.  

Энэ хуульд уг хотууд шинээр байгуулагдсантай холбоотойгоор улсын төсөв болон холбогдох Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн орлого, зарлагын бүтцэд орох өөрчлөлтийн талаарх зохицуулалт үгүйлэгдэж байх шиг. 

Миний бодлоор нийслэл, аймгийн төсвийн орлого, зарлагын бүтцээс цахилгаан, дулаан, цэвэр ус түгээх, бохир ус, хог хаягдал зайлуулахтай холбоотой төлбөрийн орлого, түүнийг зарцуулах эрх хасагдаж хотод шилжих  байх гэж төсөөлж байна.  Нарийвчлан авч үзвэл өөр олон өөрчлөлт орох байхаа. 

б/Хот байгуулах тухай 2024 оны 72 дугаар тогтоолтой холбоотой зарим асуудал 
Энэ тогтоолын 2 дугаар заалтаар улсын зэрэглэлтэй Дархан, Эрдэнэт, Зуунмод, Шинэ Хархорум хотуудад аймгийн чиг үүргийг, Налайх, Багануур хотуудад нийслэлийн чиг үүргийг шилжүүлэхээр заажээ гэж ойлгогдож байна. Адил зэрэглэл бүхий хотуудад яагаад өөр өөр зэрэглэлийн чиг үүрэг шилжүүлснийг нэг л ойлгосонгүй. Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг хэрэгжүүлдэг 3 хоттой болсон ч юм шиг, 3 нийслэлтэй болсон ч юм  шиг сэтгэгдэл төрүүлэхээр байна. Багануур, Налайхтайгаа нийслэл зууралдах ямар ч шаардлагагүй. Улсын зэрэглэлтэй хот болгож байгаа л бол тэд усын төсөвтэй шууд харьцаад биеэ даана. Уламжлалын дагуу уг нь Багануур Төв аймгийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн зэрэглэлтэй хот, Налайх нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн эрэглэлтэй хот байсан бол арай оновчтой байж болох юм. 

Тогтоолын 3 дугаар заалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулагдаж байгаа  орон нутгийн зэрэглэлтэй 14 хотод дүүргийн чиг үүргийг шилжүүлжээ. Энэ бол хот байгуулсан нэрийн дор 14 дүүрэг байгуулсан гэж уншигдаж байна. 

Тогтоолын 4 дүгээр заалтаар аймгуудад байгуулсан орон нутгийн зэрэглэлтэй хотуудад сумын чиг үүргийг шилжүүлж байгаа юм байна.  

Тогтоолын 5, 6, 7, 8 дугаар заалтаар дагуул хотуудад чиг үүрэг шилжүүлэхээр заахдаа Агросити, Шарга морьт дагуул хотод дүүргийн зарим чиг үүргийг, Багахангай дагуул хотод дүүргийн чиг үүргийг, Шарын гол дагуул хотод сумын чиг үүргийг шилжүүлсэн байх юм. Зарим дагуул хотод дүүргийн чиг үүргийг бүхэлд нь шилжүүлсэн байхад заримд нь дүүргийн зарим чиг үүргийг шилжүүлсэн байна. Нөгөөд нь сумын чиг үүргийг шилжүүлжээ. Яагаад ийм чиг үүргийн ялгаа гаргаж байгаа нь ойлглгдохгүй байна. Мэдээж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд дагуул хотын чиг үүргийг тусгайлан зохицуулаагүйтэй л холбоотой байх. Зарим чиг үүрэг гэдэгт дүүргийн чухам ямар чиг үүргийг шилжүүлж байгаагаа заагаагүй байна. Уг нь Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн заалтуудаас ялгаад заахад болох юм шиг санагдах юм. 

Бас тогтоолын 6 дугаар заалтад Шарга морьт дагуул хотод Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим чиг үүргийг шилжүүлэхээр заасныг ойлгосонгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд дүүргийн чиг үүрэгт хамаарах 13 заалт байгаа. Харин Сүхбаатар, Чингэлтэй гэх мэтээр дүүрэг тус бүрээр чиг үүргийг нь зохицуулаагүй. 

Товчхон хэлбэл Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолоор Монгол Улс улсын зэрэглэлтэй 6 хотод аймгийн чиг үүргийг бүрэн шилжүүлснээр 25 аймагтай, орон нутгийн зэрэглэлтэй 43 хотод сум, дүүргийн чиг үүргийг шилжүүлснээр давхардлыг нь хасаж тооцвол нийслэл 14 дүүрэгтэй, улсын хэмжээнд нийт 340-өөд сумтай болох дүр зураг харагдаж байна лээ. Нөгөө бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Засаг захиргааны хуваарийг эргэн харж нэгжийн тоог цөөрүүлэх чиглэл юу болж байгааг нэг л ойлгохгүй болчихлоо. Хот, тосгон бол засаг захиргааны нэгж биш, засаг захиргааны ажил хийхгүй, зөвхөн тэдгээрт оршин суугчидын тав тухтай оршин амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр аж ахуйн ажил эрхлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалтай гэдгийг л манай залуус нэг л бүрэн тайлж чадахгүй байх шиг. 

Бас хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө хотуудын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх ажил аль шатандаа яваа бол. Үүнийг хийгээд эхлэхээр эдгээр хууль тогтоомжийн гажиг мэдрэгдэж эхлэх болов уу. 

Хот, тосгоны эрх зүйн байдлыг зохицуулсан эдгээр хууль тогтоомжуудад Үндсэн хуультай харшлах зарим зүйл заалт ч байна, өөр хоорондоо зөрчилтэй зүйл заалт ч байна, бусад хууль тогтоомжтой уялдуулах зүйл заалт ч байна. Эдгээр хууль тогтоомжийг мөрдөж эхлэх хүртэл бас хугацаа байна. Миний бичсэн бүгд туйлын үнэн гэж зүтгэхгүй ч үүний дагуу эдгээр хууль тогтоомжийг дахин эргэн харахад илүүдэхгүй болов уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан