Хэрэв та 10 биш 1 хувиар албан татвар төлөхийг хүсэж байгаа бол хялбаршуулсан горим ашиглаарай. Хялбаршуулсан горим ашигласнаар та 1 хувиар албан татвар төлөхөөс гадна жилдээ нэг удаа тайлан гаргах мөн таныг зардлын баримт заавал бүрдүүлсэн байхыг шаарддаггүй. Хялбаршуулсан горимыг хуулийн тодорхойлолт нь татвар төлөгчийн бүртгэл, ноогдуулалт, татварын хувь хэмжээ, татварын тайлан гаргах болон төлөхтэй холбоотой тусгайлсан үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл татвар төлөгч та татварын тайлангаа гаргах төлөхтэй холбоотой үйл ажиллагааг хялбаршуулж байгаа нэг хэрэг юм.
Хэн хүсэлт гаргах боломжтой вэ:
- Жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрээгүй байх
- Хориглосон 4 салбарын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх. /Ашигт малтмал, газрын тос, архи, тамхи/
- НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдээгүй байх
Хялбаршуулсан горим гэж юу вэ?
Жилийн 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч нь жилд 1 удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо 1 хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горим сонгох боломжтой болсон.
Энэхүү горимыг ашиглах хүсэлтээ ААН-үүд тухайн татварын жилийн 3-р /2024.09.30/ улиралд, хувь хүн тухайн татварын жилд багтаан “Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлт”-ийг цахимаар гаргана.