Төсвийн байнгын хорооны хурлаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Нийслэлд 1.7 сая иргэн бий. Бүртгэлтэй машин нь 800 гаруй мянга. Түгжрэл бол машин хэт ихэссэнтэй холбоотой. Нийтийн тээврийн хэрэглээ 20 хувиар буурсан.
Автобусанд 1000 төгрөг төлөөд зорчиж байгаа иргэн. “Prius” автомашин худалдан аваад шатахуунаа худалдан авч хэрэглээд явж байгаа хүн. Энэ хоёрыг харьцуулбал автобусанд суусан хүн нь сард илүү мөнгө төлж байна. Автомашинтай хүн нь нийтийн тээвэр хэрэглэгчээс хямдхан зардлаар буюу жилд 20,000 төгрөгийн татвар төлж байгаа. Тэгэхээр хэн автомашинаа болиод нийтийн тээвэр сонгох юм бэ. Байгаа мөнгөн дээрээ ББСБ-д иргэний үнэмлэхээ барьж очоод л зээл гаргуулаад авна. Ингээд машин зээлээр аваад, таксинд явж байгаад зээлээ төлчихнө. Тэгээд жилд 20,000 төгрөгийн татвар төлөөд явж байна” гэв.
Хуралдана даргалагч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн түүнд хандан “УИХ-ын гишүүд хуулийн хүрээнд асуудал ярьж байхад загнаад байж болохгүй. Чи уучлалт гуйх хэрэгтэй” гэв.