gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсын хүүхэлдэйн театр: “Пиноккио”, “Хунт нуур” хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй тоглож байна

А.Анужин
Соёл урлаг
2025-06-02
0
Twitter logo

Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид өнөөдөр хүүхэд багачуудад зориулан хоёр сонирхолтой хүүхдийн жүжиг тайзнаа үнэ төлбөргүй тоглохоор болжээ.

Тодруулбал, өнөөдөр 11:00 цагт “Пиноккио”, 15:00, 20:00 цагт П.И.Чайковскийн “Хунт нуур” хүүхэлдэйн жүжгийг толилуулна. 

Энэ талаар, Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Н.Ариунтуяа: Энэ удаагийн тоглолт Монгол Улсын хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлч, хүүхэлдэйн урлагийн нэрт зүтгэлтэн Рагчаа овогтой Төгөлдөрийн гэгээн дурсгалд зориулан түүний хүүхэлдэйн урлаачаар ажилласан бүтээлүүдээс нь сорчлон үзэгчдэд хүргэнэ. 

Энэхүү эрхмийн хүүхэлдэйн урлагт бүтээсэн хувь нэмэр дундаршгүй. Тухайлбал, “Өнчин цагаан ботго”, “Царцаа намжил”, “Пөөдөө” зэрэг дэлгэцийн олон арван уран бүтээлд туслах болон ерөнхий зураачаар ажилласан бөгөөд “Монгол Улсын хүүхэлдэйн театрт “Үлгэрийн зүүд”, “Хуруун чинээ хаан”, “Леопольд муурын зүүд”, “Хүүхэлдэйн концерт зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог хүүхэлдэйн жүжгийн хүүхэлдэй урлаач, конструктор зураач, ерөнхий зураачаар ажиллаж байсан Монгол Улсын цорын ганц мэргэжлийн хүүхэлдэйн конструктор зураач юм.

Өнөөдөр түүний хоёр бүтээлийг (“Пиноккио”, “Хунт нуур”) онцлон хүүхэд, багачууддаа хүргэж байна.

Бяцхан модон хүүхэлдэй "Пиноккио"-г Италийн нэрт зохиолч К.Коллоди дэлхий дахинд алдартай болгосноос хойш өдгөө хоёр дахь зууныг үзэх гэж байна. Худал ярих бүрд хамар нь урт болдог сахилгагүй хүүхэлдэйн сонирхолтой түүхийг хүүхэлдэйн олон төрлийг хөгжмийн зэмсэгтэй хослуулан хүргэх болно. Хэдийгээр үлгэр боловч тухайн зохиол нь бүх насныханд зориулсан.

П.И.Чайковский "Хунт нуур" бүжгэн жүжгийн үлгэр, домгоос сэдэвлэн бүтээсэн "Хунт нуур" хүүхэлдэйн жүжиг нь таваас дээш насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон улсын хүүхэлдэйн театрын сор болсон бүтээлийн нэг юм. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зочлон ирэхийг урьж байна ” гэв.

Өнөөдөр 11:00 цагт товлогдсон “Пиноккио” хүүхдийн жүжгийг үзэхээр танхим дүүрэн бяцхан багачууд цуглажээ. Тэд хөшиг нээгдэхийг тэсэн ядан хүлээж, хөөрөн догдлох нь дэндүү илхэн. Энэ хооронд бяцхан үзэгчид сэтгэгдлээ хуваалцсан юм. 

А.Булгантамир

Бяцхан үзэгч А.Булгантамир : Намайг А.Булгантамир гэдэг, зургаан настай. Би Монгол Улсын хүүхэлдэйн театрт гурав дахь удаагаа жүжиг үзэх гэж байна.” Пиноккио” хүүхэлдэйн кинонд их дуртай. Бараг таван удаа давтан үзсэн байх аа. Модон хүүхэлдэйн дэггүй хэр нь сэргэлэн дүр нь надтай төстэй санагддаг. Өнөөдөр түүнтэй уулзаж, дэргэдээс нь үзэх болсондоо маш их баяртай байна. Үргэлжлүүлээд орой 20:00 цагаас “Хунт нуур” хүүхдийн жүжгийг ээжтэйгээ хамт үзэх төлөвлөгөөтэй.

Шинэцэцэг

Бяцхан үзэгч Шинэцэцэг: Намайг Шинэцэцэг гэдэг, дөрвөн настай. “Пиноккио” хүүхэлдэйн киног дүүтэйгээ зурагтаар үзэж байсан. Мөн цэцэрлэгийн багш минь бидэнд түүний тухай үлгэр уншиж өгсөн. Өнөөдөр ээжтэйгээ хамт жүжиг үзэхээр энд ирлээ. Жүжгээ үзэж дуусчхаад түүнтэй зургаа даруулна гэж бодож байна. Дараа нь найзууддаа ярьж өгнө” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан