Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь Их Британийн боловсролын байгууллага Pearson-ий “BTEC” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Монгол Улсын цорын ганц их сургууль болж, 2025 оны 5 сарын 23-ний өдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Pearson нь дэлхийн хамгийн том боловсролын үнэлгээ, шалгалтын байгууллага ба дэлхий даяар 70 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн BTEC (Business and Technology Education Council) цогц боловсролын хөтөлбөрийг 1984 оноос хойш хэрэгжүүлж байна.
BTEC хөтөлбөрийн гол давуу тал нь ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, практик ур чадварт суурилсан учраас уг хөтөлбөрийн төгсөгчид мэргэжлээрээ дэлхийн хаана ч ажилд орох боломжтой байдаг. АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудын 260 гаруй их, дээд сургуулиудын элсэлтийн шалгуурт уг дипломыг хүлээн зөвшөөрөгддөг байна.

BTEC хөтөлбөрт жил бүр дэлхий даяар 1 сая оюутнууд суралцдаг.
Тус хөтөлбөр нь англи хэл дээр явагдах ба бакалаврын үндсэн сургалттайгаа хослуулж суралцсанаар, оюутнуудад ХОС дипломтой төгсөх боломжийг Санхүү Эдийн Засгийн Их сургууль Монголдоо анхлан олгохоор болж байна.
Санхүү эдийн засгийн их сургууль нь энэ жил Бизнес удирдлага болон Дата аналитикаар мэргэшүүлэх “Олон улсын мэргэжлийн дипломтой BTEC” бакалаврын хөтөлбөртөө элсэлт авч байна.

BTEC хөтөлбөрт суралцсанаар суралцагсад дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ. Үүнд:
- Онол ба практикийг уялдуулсан системтэй мэдлэг;
- Асуудал шийдвэрлэх;
- Судалгаа, шинжилгээ хийх;
- Тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах;
- Шүүмжлэлт сэтгэлгээ;
- Багаар ажиллах ур чадваруудаа хөгжүүлнэ.
Уг бакалаврын хөтөлбөрт 3 жил суралцаад Английн нэр бүхий 30 их дээд сургуулиас сонгон 1 жилийн хугацаанд шилжин суралцах боломжтой зэрэг олон давуу талуудыг элсэгчдэдээ олгож байна.
2025-2026 оны хичээлийн жилд Математик, Англи хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 580-с дээш оноотой сурагчид уг хөтөлбөрт элсэх боломжтой.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.