Их Британиас импортлох металлын тарифыг 25 хувьд хэвээр үлдээлээ.
(Bloomberg) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн ган, хөнгөн цагааны татварыг 25 хувиас 50 хувь болгон нэмэгдүүлэх захирамжид гарын үсэг зурлаа. Энэхүү шийдвэр АНУ-ын цагаар лхагва гарагийн шөнийн 00.01 цагаас хэрэгжиж эхлэхээр болж байна.
Дональд Трамп энэ алхам нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэдгийг онцолж байгаа юм.
АНУ-ын ган, хөнгөн цагааны импортод ногдуулсан өмнөх тариф нь салбарын тогтвортой байдал, үндэсний батлан хамгаалахын хэрэгцээг хангахад шаардлагатай хүчин чадлыг бий болгох боломж хараахан олгоогүй гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
"Өмнө нь ногдуулсан тарифын хэмжээг нэмэгдүүлснээр дотоодын үйлдвэрүүдэд илүү их дэмжлэг үзүүлж, ган, хөнгөн цагаан, тэдгээрийн үүсмэл бүтээгдэхүүний импортоос үүдэлтэй үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй эрсдэлийг арилгах болно" гэж мэдээллээ.
Харин Их Британиас импортлох металлын тарифыг өмнөх 25 хувийн түвшинд хэвээр үлдээсэн байна. Хоёр улс долоодугаар сарын есний дотор худалдааны хэлэлцээр хийж, тарифын хэмжээ, квот зэрэг зохицуулалт дээр санал нэгдэх боломжтой болохын тулд ийнхүү хэвээр үлдээснийг тодотгов.
Өнгөрсөн сард хийсэн хоёр улсын хэлэлцээний хүрээнд гангийн худалдааны саад, хязгаарлалтуудыг бууруулах нь ярианы хамгийн гол зорилго байсан ч АНУ-ын тал Их Британийн гангийн импортын тарифыг бууруулах, хэр хэмжээний хөнгөлөлт үзүүлэх талд хараахан хэлэлцээрт хүрч чадаагүй юм.
С.Жаргалмаа