Өмнөгoвь аймгийн Даланзадгад хотод долоодугаар сарын 16-22-ны өдрүүдэд “Морин хуурын Олон Улсын VII Наадам” зохион байгуулагдана.
“Дэлхийн Морин Хуурын Холбоо” ТББ нь 2008 онд Япон улсын Токио хотноо байгуулагдсан цагаас “Морин хуурын Олон Улсын Наадам”-ыг Улаанбаатар хотноо тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд наадмын хүрээнд наадам-симпозиумыг 2008, 2012 он болон 2016 онд, наадам-морин хуур сонирхогч, зэмсэг урлаачдын уралдааныг 2010 он, 2014 он болон 2018 онд тус тус зохион байгуулсан. Эдгээр наадмуудад Монголын болон ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын морин хуур суралцагсад, багш, судлаач, урлаач, хамтлаг болон чуулгууд тогтмол оролцсоор ирсэн.
Үүний үр дүнд морин хуурын эрдэм судлалын цар хүрээ улам бүр өргөжиж дэлхийн олон орны иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа төдийгүй морин хуураар дамжуулан монгол соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чухал хувь нэмэр болж байна.
Жилээс жилд оролцогчдын тоо нь өсөн нэмэгдэж, тэлсээр байгаа Морин хуурын наадам долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Монгол үндэстний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан.
Зарлиг гарсан жил Морин хуурын наадам маань анх удаа орон нутагт, тэр дундаа Хөхөө Намжилын домгийн үүсэл гаралтай холбогддог говь нутагт болж байгаа нь чөлөө учрал бүрдсэн сайхан тохиол боллооНаадмын хамтран зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Соёлын яам, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар ажиллаж байна.
Энэ удаагийн наадамд мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдаанд 39 оролцогч, морин хуур сонирхогчдын олон улсын уралдаанд 77 оролцогч, морин хуур урлаачдын олон уралдаанд 52 оролцогч нар бүртгүүлсэн ба АНУ, Канад, Япон, Солонгос, ОХУ-н Буриад, БНХАУ зэрэг улсуудын морин хуур суралцагсад, багш, судлаач, урлаач нар хуран чуулах гэж байна. Мөн наадмын үеэр Даланзадгад хотод уралдаанаас гадна нээлт, хаалтын тоглолт, олон улсын морин хуурчдын нэгдсэн тоглолт зэрэг тоглолтууд зохион байгуулагдах бөгөөд морин хуур хөгжимд дурлагч хэн бүхэн үзэж сонирхох боломжтой.