Санхүүч, эдийн засагч Алтансүхийн Мандахнарантай ярилцлаа. Түүний хувьд инженерийн гэр бүлээс гаралтай нэгэн. Төр, хувийн хэвшил болон дипломат албанд ажилласан туршлагатай. Тодруулбал, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд Худалдаа, эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдон ажиллаад эх орондоо ирсэн юм.
-Швед улсын Шинжлэх ухаан, технологийн паркийн талаар тантай ярилцмаар байна. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Швед улсад шинжлэх ухаан, мэдээллийн технологид тулгуурласан долоон парк үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн дотроос Европын холбооны Цахиурын хөндий буюу Wireless хөндий гэгддэг Kista Science City хамгийн том нь гэж ойлгож болно. Тухайн цахиурын хөндийд нийт 1,000 гаруй компани, 24,000 гаруй ажилтан ажиллахаас гадна Erikson, IBM, Huawai, Tele2, TietoEvryTietoEvry, Microsoft зэрэг дэлхийн томоохон компаниуд үйл ажиллагаа явуулж байна.
Гол судалгааны ажил нь 5G дээр тулгуурласан технологийг зах зээлд нэвтрүүлэх бөгөөд үүний нэг жишээ нь авто тээврийн хэрэгслийг жолоочгүй болон алсын зайнаас удирдахад чиглэсэн. Мөн дээрх шинжлэх ухаан, технологийн паркуудад жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бойжуулах, дэмжихэд Шведийн Засгийн газраас голлон анхаарч ажилладаг.
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс дэмждэг гэлээ. Хэрхэн дэмжиж, яаж ажилладаг вэ?
-Төрөөс жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг олон талаар дэмжин ажилладаг. Тэр бүгдийг энд яривал Та бид хоёрын ярилцлагын цаг хүрэхгүй байх. Тиймээс тодорхой хэдэн зүйлийг онцлон ярья. Нэгдүгээрт, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүү болон бусад зөвлөх үйлчилгээгээр төрөөс дэмжлэг үзүүлнэ.
Тодруулбал, татвар, санхүүгийн тайлан балансыг нь боловсруулах, санхүүгийн эх үүсвэр татах тал дээр бичиг баримтыг боловсруулж өгөх гэх мэт дэмжлэг үүнд хамаардаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дийлэнхдээ санхүүгийн алба болон бусад үйл ажиллагаатай холбоотой алба, бүтэц зохион байгуулалт байдаггүй учир татварын алба болон санхүүгийн байгууллагатай харилцахад хүндрэлтэй байдаг. Энэ нь зөвхөн Швед улсад гэлтгүй бүх улс орны гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг бөгөөд манай улсын ЖДҮ эрхлэгчдийн томоохон асуудлын нэг.
Швед улсын шинжлэх ухаан, технологийн паркаас бойжиж, гарааны бизнес эрхлэгчээс дэлхийн хэмжээний компани болсон олон жишээ бий.
Монгол Улсын тухайд, ЖДҮ эрхлэгчдийг төр засгаас дэмжих гэхээсээ илүү татвар, мэргэжлийн хяналтаас торгох, акт тавих зэргээр дарамт учруулах тохиолдол олонтоо байдгийг бид хэвлэл мэдээллээр зөндөө үзэж байна. Хоёрдугаарт, гарааны бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэр болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар дурдаж болно. Санхүүгийн зах зээл дээрх зээлийн хүүгийн дунджаас доогуур хүү буюу санхүүгийн хямд эх үүсвэрийг жижиг, дунд бизнес эрхлэгчид санал болгодог. Мөн татварын таатай, урт хугацааны, тогтвортой орчныг төрөөс санал болгодог.
Эцэст нь, дэд бүтэц болон бусад төрийн институттэй харилцах харилцааны асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажилладаг. Ингэхдээ үнэгүй, таатай, орчин үеийн оффисоор хангахаас гадна, их дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллагатай харилцах харилцааны гүүр болж өгдөг. Түүнчлэн тухайн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын зах зээлд сурталчлан таниулах арга хэмжээ авдгийг бас дурдаж болно.
Дээрх дэмжлэг үндсэндээ инновац буюу шинэ санааг бодитой дэмжихэд л голлон анхаарч байгаагийн илрэл. Швед улсын шинжлэх ухаан, технологийн паркаас бойжиж, гарааны бизнес эрхлэгчээс дэлхийн хэмжээний компани болсон олон жишээ бий. Үүний нэг нь Spotify буюу бараг хүн болгоны гар утсандаа суулгадаг дуу хөгжмийг албан ёсны эрхтэйгээр сонсох апп-ыг дурдаж болно. Мөн дээрх паркуудын тухайд төр, шинжлэх ухааны байгууллага (их, дээд сургууль) болон хувийн хэвшил хоорондын нягт түншлэлийг илэрхийлдэг.
-Швед улсын шинжлэх ухааны парк нь зөвхөн дотоодын зах зээл гэхээсээ илүүтэйгээр Европын холбооны Цахиурын хөндий болтлоо өргөжин хөгжсөн байна. Үүний гол нууц буюу амжилтад хүрсэн хүчин зүйлийг Та юу гэж харж байна вэ?
-Энэ тухай олон жишээ, бодлого бий л дээ. Товчхондоо бол боловсрол, шинжлэх ухаанд төрөөс зөв бодлого явуулж, санхүү, мөнгөний бодлого нь жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн бөгөөд оновчтой байсны илрэл юм. Манай улс шиг төрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тусгай сан гэж байгуулаад зөвхөн улс төрд хамаарал бүхий этгээдүүд тухайн зээлээ хүртээд, ашиглаад байхыг хэлэхгүй байх.
-Боловсрол, шинжлэх ухааны салбар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд чухал гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Гарааны бизнес эрхлэгчдийн тухайд олон саад бэрхшээлтэй туулдаг гэдгийг бид мэднэ. Мөнгө санхүү, харилцаа холбооноос эхлээд гэр бүлийн асуудлын нэг буюу хүүхдийн сургуулийн болон сургуулийн өмнөх боловсрол их хүндээр тусдаг. Судалгаагаар гарааны бизнес эрхлэгчид, тогтсон бизнес эрхлэгчдээс даруй хоёр дахин ажиллах шаардлага гардаг. Энэ нь гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс гэсэн үг.
Тиймээс гарааны бизнес эрхлэгчдийн хүүхдийн боловсролыг төрөөс зөв бодлогоор дэмжих нь чухал байгаа юм. Швед болон Скандинавын хойгийн бусад улс сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролд үзүүлэх төрийн бодлогоороо дэлхийд тэргүүлдэг. Мөн нэмж хэлэхэд зөвхөн хүүхдийн боловсролоос гадна ахмад настнуудын амрах, сувилах, хөгжүүлэх буюу асрамжийн газрын асуудлыг ч Швед улс цогцоор нь шийдсэн байдаг.
-Швед улсын талаар багагүй мэдээллийг өглөө. Ер нь Швед улсын бодлогоос бид юуг суралцах ёстой гэж Та бодож байна вэ?
-Зөвхөн Швед гэлтгүй Скандинавын бусад улсаас суралцах зүйл маш их байна. Болдог бол шууд хуулсан ч болно шүү дээ. Яагаад гэвэл нэгдүгээрт, цаг агаарын хувьд төстэй гэж хэлж болно. Монголтой адилхан хүйтэн өвөл болдог учраас дэд бүтэц болох зам гүүр, барилга, байгууламжийг ижил төстэй зохион байгуулалтаар барих боломжтой. Мөн хүн ам цөөтэй, тодорхой хэмжээний ашигт малтмалын нөөцтэй, түүнд тохирсон баялгийн сантай. Дэлхий дээрх ашигт малтмалын сан, түүний бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх сайн жишээ тэнд байгаа шүү дээ. Эцэст нь, шинжлэх ухаан болон боловсролын орчин үеийн сайн жишээг хуулбарлаж болж байна.
-Монгол Улсын боловсролын талаар Та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ үнэхээр хүнд асуулт байна. Боловсрол гэж ярихаас өмнө хүүхдийн эрх, түүний аюулгүй байдлын талаар ярих нь зүйтэй болов уу. Нэг статистик тоо үзчихээд үнэхээр эмзэглэх сэтгэл төрлөө. Жилд дунджаар 1000 шахам хүний алаг үрс хичээлдээ ирж, очихдоо авто ослын улмаас амь насаа алдаж, эндэж байна шүү дээ. Энэ бол цэвэр төрийн анхаарах ёстой арга хэмжээний нэг. Гэтэл өнөөдрийг хүртэл бид болон тэд юу ч ярихгүй, дуугарахгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчинд сурч боловсрох эрхээ алаг үрс минь эдэлж чадахгүй байна.
Эсвэл, манай намын гишүүн бол, тэгвэл хүүхдийн болон таны нийгмийн асуудлыг бүгдийг шийднэ, халамж олгоно гэж хороо болон дүүргээс дарамталдаг.
Хүүхдийн хүчирхийллийн асуудал бол хэрээс хэтэрсэн. Энэ бол аймшиг, гамшиг. Дараагийн нэг асуудал нь боловсролын хүртээмж. Гарааны бизнес эрхлэгчид болон өрх толгойлсон эхчүүдийн хүүхдийн боловсролын хүртээмж хангалттай бус байна. Тусгайлан авч үзвэл, сургуулийн өмнөх боловсрол буюу ясли, цэцэрлэгийн хүртээмж хангалттай бус байгааг ганц би хэлж байгаа юм биш, олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагын судалгаагаар бэлээхэн харагдаж байна.
Энд нэг жишээ хэлье. Миний бага нас хуучны угсармал есөн давхрын нэгд өнгөрсөн. Тэр ч утгаараа надад хуучны цагаан есөн давхар их дотно санагддаг. Үүдний нэг давхрын жижүүр болох өрх толгойлсон эгчийг би таньдаг. Түүний охин өнөөдөр нэгдүгээр ангид бараг гурав дахь жилдээ суралцах гэж байна.
Яагаад гээч? Ерөөсөө л шилжих хөдөлгөөнтэй холбоотой. Тэр охиныг нэг улирал сургаад л сургууль нь манай харьяаллын хүүхэд биш гээд гаргачихдаг. Одоо тэгээд тухайн хүүхэд сургуульд сурахын тулд өдөрт хэр хол зам туулах вэ? Эсвэл, манай намын гишүүн бол, тэгвэл хүүхдийн болон таны нийгмийн асуудлыг бүгдийг шийднэ, халамж олгоно гэж хороо болон дүүргээс дарамталдаг. Ингэж хүүхдийн боловсролын асуудалд шударга бус хандаж болохгүй биз дээ!!! Ийм нөхцөл байдалтай улс яаж боловсролын чанарын талаар ярих вэ.
-Боловсролын асуудал шууд улс төртэй холбоотой гэж та ойлгож байна, тийм үү?
-Төрийн бодлого гэхээсээ илүүтэй намын бодлого нэгд тавигдаж байна. Гарааны бизнес болон өрх толгойлсон эхчүүд өнөөдөр аливаа нэгэн нам эвсэл, улс төртэй холбогдож байж сая нэг юм төрийн үйлчилгээг авч байгаа шүү дээ !!! Энэ далд биш, ил байгаа зүйл. Гарааны бизнес эрхлэгчдийн нэг томоохон хүндрэл нь зах зээлд нэр хүндээ олчихсон томоохон бизнес эрхлэгчдэд бизнесээ булаалгах явдал.
Тодорхой жишээ хэлэхэд, гаднын болон дотоодын санхүүжилтийн эх үүсвэр дээр гарааны бизнес эрхлэгчид өөрийн санаагаа танилцуулдаг боловч зээлээ авч чаддаггүй. Хачирхалтай нь, хагас жилийн дараа нөгөө бизнес нь зах зээлд Монголын томоохон бизнес эрхлэгчдийн охин компанийн нэр дээр үйл ажиллагаа болон хэрэгжээд эхэлчихсэн байвал яах вэ? Бүр санхүүгийн эх үүсвэр буюу зээл авчихсан. Үүнийг бодох хэрэгтэй.
-Таны хэлж байгаачлан зах зээлд томоохон бизнес эрхлэгчид гарааны бизнес эрхлэгчдийн хийж болох бизнесийг хийж байгааг бид мэднэ. Жижиг бизнес эрхлэгчдээ хэрхэн хамгаалах ёстой вэ?
-Шууд хэлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтаар л шийднэ. Үүнд зөвхөн оюуны өмчийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн баталсан эрх зүйн бичиг баримтаас гадна улс төрийн намын санхүүжилтийн асуудал холбоотой. Улсын Их Хурал болон Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын хүрээг ажиглаад байхад зөвхөн том бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар ярьдаг. Харин жижиг, дунд бизнес эрхлэгчид төрийн дэмжлэгийн байнга гадна талд байна. Мөн шаардлагатай, шаардлагагүй бичиг баримт бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл гэх мэт төрийн хүнд суртал, дарамт их байна. Үүний тод жишээ бол Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангийн луйвар гээд шууд хэлж болно.
-Ярилцсанд баярлалаа.