Шог зураач С.Цогтбаяртай "Оюу толгой" компанийн гүний уурхайд нээлтээ хийсэн, ардын зураач Ш.Чимэддоржийн "Салхины хээ" үзэсэгэлэнгийн нээлтэд оролцох үеэр ярилцав.
-2018 онд би санаачлаад шаазан урлаач Х.Хадхүүгийн Өндөр гэгээний дэг сургуулиар хийсэн, 21 дарь эхийн шаазан бүтээлээр энд үзэсгэлэн гаргаж байв. Энэ уламжлал өнөөдөр үргэлжилж байна. “Оюу толгой” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд урлаг соёлыг дэмжих үйл ажиллагаа улам өргөжжээ.
Газрын гүнд, 1256 метрийн доор үзэсгэлэн гаргасан нь Генниссийн номонд орохоор үйл явдал байна. Газар доор байдаг давсны уурхайд давсаар хөшөө баримал хийж, хүмүүст үзүүлдэг гэж би дуулсан. Харин нэг км-ын доор уран зургийн үзэсгэлэн гарлаа гэж сонсож байгаагүй.
“Оюу толгой”-н гүнээс олборлож буй баялаг монгол хүний оюун ухаанаас, авьяас билгээс ундарсан баялагтай уулзалдсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Бид өглөө МИАТ-ын онгоцоор наашаа ирсэн. Бидний аялал эхлэхдээ л үлгэр домгийн, зүүдний мэт байна.
Хоёр цагийн өмнө 10-аад мянган метрийн дээр нисэж явсан бол одоо газрын гүнд, 1256 метрийн доор үзэсгэлэн үзэж байгаа нь итгэмээргүй. Газрын баялгаа ашиглаад эргүүлээд өв соёлдоо хувь нэмэр оруулж байгааг харах сайхан байна. Гүний уурхайд үзэсгэлэн нээх нь гайхалтай сэтгэлгээ, креатив санаа.
Бүхнийг мөнгөөр хэмжиж болохгүй. Урлаг, гоо сайхны хүнд үзүүлэх нөлөөг хэмжих боломжгүй юм. “Оюу толгой” энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлээсэй. 1.2 км-ын доор, дуу чимээтэй орчинд ажилласан хүмүүс гарч ирэхэд нь уран зураг өлгөсөн байхыг хараад сайхан санагдана шүү дээ.
Ш.Чимиддорж зураачийг би их хүндэлдэг, миний дээд үеийн уран бүтээлч, цаг үетэйгээ хамт алхаж чаддаг, орчин үеийн монголын том төлөөлөгч, их хөдөлмөрч хүн. Олон оронд үзэсгэлэнгээ гаргасан зураачийн бүтээл Оюутолгойчуудын хүртээл болсонд баяртай байна.
Монголын говь тэнгис далай байсан гэдэг. Хэдий бид одоо далайд гарцгүй боловч “Оюу толгой” далай руу, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж, том гарц болсон. Манай улсын эдийн засаг, улс төрийн том гарц болсон. Мөн монгол хүний хөгжил, хувь хүний чадавхад эергээр нөлөөлж байгааг тогтоох үнэлэх, хэмжих боломжгүй.
Олон мянган хүн нэг дор швейцар цаг шиг, нарийн хуваариар, сайн зохион байгуулалттай ажилладаг юм байна.
Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна. Энд орж ирээд их том бүтээн байгуулалт өрнөснийг харлаа. Уурхайн ханыг бэхэлж, нурахаас сэргийлж, урт хадааснуудыг олон зуун ширхгээр нь суулгажээ. Уурхай зардлаа нөхөөгүй, ашгаа бүрэн авч эхлээгүй гэнэ.
Бид доошоо буухдаа Ханбогдод үйлдвэрлэв гэсэн бичигтэй бээлий, хантааз өмсөж, орон нутгийн туслан гүйцэтгэгч нарын нэрийг харлаа. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг ягштал баримталж ажилладгийг нь би энд нэг өдрийг өнгөрүүлэхдээ алхам тутамдаа мэдэрлээ. Өглөө 05.00 цагт ажилчдын автобусаар онгоцны буудал руу хөдлөхөөс “Оюу толгой”-н эмх цэгц, дэг журам үйлчилж эхэлсэн.
Олон мянган хүн нэг дор швейцар цаг шиг, нарийн хуваариар, сайн зохион байгуулалттай ажилладаг юм байна. Монголчууд ийм соёлыг бүтээж, дэлхийд томд тооцогдох уурхайг байгуулжээ. Энэ нөлөөлөл эндхийн хашаанаас ч гарч, бидэнд хүртэл нөлөөлж байна.
Энэ хүмүүсийн зөв дадал, ур чадвар хүний хөгжилд нөлөөтэй. Эдгээр залуус өөр ямар ч уурхайд очсон, гологдохооргүй ажилтнууд болжээ. Бидэнд сахилга бат л хамгийн их дутагдаж байгаа шүү дээ. Би “Оюу толгой”-н материаллаг үр нөлөөнөөс илүүтэй энэ давуу талыг олж хараад их олзуурхлаа. Монголд арван ийм уурхай байхад бид шагшаад байдаг Арабын орнууд шиг болоход ойрхон байна гэв.