Манай улс Үндсэн хуулиндаа "Хүн амьд явах эрхтэй" гээд заачихсан. Тэгвэл энэ нь бодит байдал дээр цагаан цаасан дээр дурайгаад үлддэг бололтой. Ингэж хэлсний учир нь манайд зарагддаг эмийн бүтээгдэхүүн нууцаар, тэр ч бүү хэл эмийн сан бус Нарантуул зах дээр буюу хөнжил, бөс бараа зардаг газрын дэргэд худалдаалагддаг аж.
Энэ талаар Нарантуул зах дээр эм зардаг нэрээ нууцлахыг хүссэн эмэгтэйгээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Та
хэдэн жил эм зарж байгаа юм бэ?
-Өө
олон жил. Анх Нарантуул захыг нээгдэж
байхад л энд эм зардаг хүн олон байсан.
Эгч нь удаж байна. Яасан миний эм зарсан
хугацаа чамд их сонин байна уу (инээв).
-Танд
яг ямар өвчинд зориулагдсан эм байна
вэ?
-Янз
янз. Тариа ч байна. Трихопол, анальгин
за тэгээд яг юу чинь өвдөөд байна би
хэлээд өгье. Чи яасан жирэмсэн болчихоод
нууц эм хайгаад байгаа юм уу.
-Нууц
гэнэ ээ. Бас нууц эм гэж байдаг байх нь
ээ?
-Яагаав
охидууд их ирж авдаг үр зулбуулдаг эм.
Гэхдээ хоёр cap гарантай болж байж уудаг
шүү. Тэгэхгүй бол гардаггүй. Яг л өндөг
шиг тийм бөөгнөрсөн цус байна шүү дээ.
-Зулбуулах
эм уучихаад дараа нь ямар нэгэн хүндрэл
гарвал яах вэ. Энэ эм яг баталгаатай гэж
үү?
-Үр
зулбуулах энэ эм нь эмийн сан, хувийн
эмэгтэйчүүдийн эмнэлгээр 30-35 мянган
төгрөгөөр зарагддаг. Харин эгч нь 12
мянган төгрөгөөр зардаг шүү. (хэмээн
шивнэв). Ямар үр хөндүүлсэн биш нэг их
тариагаар яадаг юм бэ. Эмийн сангаас
юмдүүжин, мөөг аваад уучихгүй юу.
-Та
яг эм зүйч шиг зөвлөгөө өгч байна шүү.
Ямар мэргэжилтэй хүн бэ?
-Өө,
эгч нь дээр үед үйлчлэгч хийж байсан.
Одоо ажилгүй болохоор ингэж л зогсох
юм. Гэхдээ хэцүү л дээ шалгалтынханд
баригдчих гээд. Ямар сайндаа л хажуугаар
өнгөрсөн хүн бүхэнд шивнэж зогсох вэ
дээ.
-Та
сая "шивнэж зогсохов дээ" гэж
хэллээ. Тэгвэл та буруу зүйл зарж байгаа
юм биш үү?
-Чи
эм авах гэж байгаа хүн үү, үгүй юу. Эмийн
санд чинь зарим эм нь үнэтэй байдаг шүү
дээ. Бид эмийн сангийн үнээс 100 төгрөгөөр
доогуур зардаг. Жишээлбэл лаа гэхэд
бараг нэг дахин нугалсантай адил
зарагддаг. Хааяа эгчид нь байгаа ховор
эмийг зарим эмийн сангийн хүнтэй өөр
эмээр солилцчихдог юм.
-Эмийн
санд байгаа эм бол тусгай зориулалтын
газарт хадгалагддаг. Харин та эм тариагаа
хаана хадгалах уу?
-Чи
миний зарж байгаа эмийг "муу" гээд
л айгаад байх шиг байна. Эгч нь юу гэж
муу эм зарах вэ дээ. Энд бараа зардаг
хүмүүсийн тээш хадгалдаг модон хайрцаганд
хийчихдэг юм. Тэгэхээр айлтгүй ээ.
-Хадгалсан
эм чинь хүйтэнд хөлдчихмөөр юм?
-Гайгүй
ээ. Ямар их хэмжээгээр хадгалдаг биш.
Бараан дунд нь хийчихээр хөлдөхгүй.
-Таниас
голдуу ямар хүмүүс эм худалдаж авдаг
вэ?
-За
даа хувийн эмийн сангийн газар ч авдаг.
Гэр хороололд байдаг эмийн сангийн
хүмүүс ихээр худалдаж авдаг шүү дээ.
Жишээ нь Шархаданд байдаг эмийн сангийн
хүн бол худалдаж аваад их удаж байна
даа. Чи ер нь эм авах гээд байгаа юм уу
яах гээд байна.
-Энэ
эм тэгээд хаанаас орж ирдэг юм бол. Манай
ихэнх эмийн сангууд өөрсдөө үйлдвэрлэдэг
болчихсон шүү дээ?
-Энд
өглөө эрт нэг хүн ирж зардаг. Бөөнөөр
нь зарчихаад явчихдаг юм. Харин үр
зулбуулах эмийг Эрээн рүү явж байгаа
хүнд захиж авчруулдаг.
-Эрээн
рүү явдаг наймаачид бас л эмийн чиглэлээр
наймаа хийдэг юм уу?
-Үгүй
ээ. Өөр төрлийн наймаачид байдаг. Тэд
гахайндаа ч юм уу аль эсвэл цүнхэндээ
аваад ирдэг юм.
-Таны
гарт ямар ч эм алга. Эм чинь хаана байгаа
юм бэ?
-Эм
ил зараад сууж байвал шалгалтынханд
баригдвал баларна шүү дээ. Жижиг гарын
доорх эмнүүд нь халаасанд байна.
(харуулав) Харин үнэтэй том эмнүүд нь
далд нуучихсан байгаа. Мэддэг хүмүүс
нь өөрсдөө ирээд авчихдаг юм. Чи битгий
хаширлаад бай. Эгч нь олон жил эм зарж
байна.
-Эмийн
сан их байгаа учир хүмүүс таниас байнга
эм худалдаж авдаггүй байх. Зарж байгаа
эмийн чинь хугацаа нь хэтэрдэггүй юм
уу?
-Чи
ямар ядаргаатай юм бэ. Эм авах юм уу,
үгүй юм уу. Хугацаа нь гайгүй биз. "Энийг
хар л даа" гэсээр үрчийсэн цаастай
хуучирсан цаастай эм гаргаж ирсэн юм.
Эм гэдэг үнэн чанартаа өвчнийг намдаах эмчлэх зориулалттай ч "хор" гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг, сануулдаг. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй эмийг худалдан авч өөрийгөө эмчлэх биш үхлийн аюулд хүргэж байгаагаа худалдан авагчид санах нь зүйтэй болов уу.
Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын эм хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбаяраас тодруулахад "Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийдэг. Үе үе шалгалт хийж хууль бусаар эм зарагчдыг барьдаг ч тэд өнөөдрийг хүртэл дийлдэхгүй байна. Торгоод л явуулдаг. Ямар ч нэмэр алга. Тухайн эмийн хэрэглэх хугацаа нь аль хэдийн өнгөрчихсөн байдаг. Ард иргэддээ хэлэхэд энэ хүмүүсээс битгий эм худалдан авч байгаарай гэж сануулмаар байна" гэв.
Мэргэжлийн хяналтынхан шалгалт хийгээд хугацаа нь дууссан эм тариаг устгалаа л гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ өнөөг хүртэл хууль бусаар зарагдсаар байгаа. Эдгээр эм тариаг эрхэм албан тушаалтнууд салбарын мэргэжилтнүүд анхааралдаа авч яаралтай арга хэмжээ авахгүй бол хүний эрүүл мэнд цаашлаад амь насанд ч аюул учруулахад ойрхон байна.
Ц.Бямбажав http://www.niigmiintoli.mn/