Олон Улсын хүүхдийн спортын анхдугаар их наадам манай эх оронд зохион байгуулагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ сарын 6-нд "Найрамдал" төвд нээлтээ хийсэн уг наадам спортын таван төрөлд зохион байгуулагдаж байгаа юм. Үндсэн төрлүүдээс гадна үндэсний спортыг сурталчлах зорилгоор сур, шагай, бөхийн спортыг нэмсэн байна. Уг тэмцээн хэрхэн болж байгаа талаар Биеийн тамир спортын газрын хэлтсийн дарга, их наадмын зохион байгуулах хорооны гишүүн Д.Эрдэнэсүрэнтэй уулзаж ярилцсан юм.
-Олон улсын хүүхдийн спортын наадмын гол зорилго нь юунд оршиж байна вэ?
-Хүүхдийн спортын анхдугаар наадмын ерөнхий зохион байгуулагчаар Биеийн тамир спортын газар, жүдо, чөлөөт бөх болон ширээний теннисний холбоо ажиллаж байна. Тэмцээний маань зорилго гэвэл хүүхэд залуучуудын дунд олимпийн төрөлд багтдаг спортын төрлийг хөгжүүлэх, монголын үндэсний спортыг хүүхэд залуучуудын дунд сурталчлах, олон улсын спортын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байгаа юм.
-Өсвөр үеийнхний дунд зохион явуулж байгаа дээрх наадмын онцлог нь юу вэ?
-Анх удаа манай оронд зохион байгуулж байна. Цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд 2010 онд болох хоёр дахь удаагийн их наадмыг Өвөр Монголд явуулхаар ярилцаж шийдвэрлэсэн. Сингапурын хүүхдийн олимп болно. Олимпийн төрлүүд ангилал, жингээр нь сонгож авснаар онцлог. Өөрөөр хэлбэл, дээрх наадамд оролцож байгаа баг тамирчдын анхны бэлтгэл болж өгч байгаа юм. Өсвөр үеийн хүүхдүүдийн дунд ийм томоохон хэмжээний тэмцээн болно гэдэг нь ирээдүйн шилдэг тамирчдын амжилт гаргах залгамж халааг бэлтгэж байна гэсэн үг л дээ.
-Наадамд оролцож улсууд хэр өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн бэ?
-ОХУ-ын Буриадаас 66, БНХАУ-ын ӨМӨЗ Орон 87 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Эдгээр тамирчид дээр манай улсаас 120 тамирчин оролцож байгаа. Нийт өсвөрийн 277 тамирчин болон албаны хүмүүс оролцож байна.
-Олон улсын хүүхдийн спортын анхдугаар наадамд оролцож байгаа тамирчдад насны зааг тогтоосон болох уу?
-Спортын төрөл болгонд өөр өөр байгаа. Ер нь бол 1992-1994 оны хүүхдүүд бий. Олон улсын хүүхдийн спортын анхдугаар наадам өчигдөр үргэлжиллээ. "Аса" циркт болж байгаа жүдо бөхийн аваргууд эхнээсээ тодорчээ. Тэмцээнд 16-гаас доош насны 52 тамирчин оролцож байгаа аж. Тэр бүр тэмцээний төрөлд багтаад байдаггүй холимог багийн барилдаан өчигдөр болсон. Эмэгтэйчүүдийн 52, 63 кг-ын жинд эгч дүү А.Батзул, Саранзул нар аваргаллаа. Тэгвэл "Спортын төв ордонд болж байгаа боксын тэмцээн дөрвөн өдөр үргэлжлэх юм. Долоон жинд 52 тамирчин рингнээ тулалдаж байгаа. Нутгийнхаа рингэнд 28 өсвөрийн тамирчин дөрвөн жинд тулалдаж байна.
М.Оюунжаргал