gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Шарав: Урлагийнхны эрэмбийг төрөөс алдагдуулах нь сөрөг үр дагавартай

Соёл урлаг
2009-09-11
0
Twitter logo

"Гэгээн алсад одох юмсан", "Сэтгэлийн эгшиг", "Сэрсэн тал", "Тэнгэрийн орон", "Наадмын дэнж", "Баярын уянга", "Үлэмжийн ертөнц", "Хэрлэнгийн домог", "Чингис хаан" дуурь гээд түүний уран бүтээл хязгааргүй үргэлжилдэг. Хөгжим хэмээх энэ яруу сайхан урлагт жинтэй хувь нэмэр оруулсан Монгол

Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравтай уулзаж, ярилцлаа.

-Сүүлийн үед та олон сайхан киноны хөгжим зохиож байна. Ер нь захиалга их ирж байна уу?
-Тийм ээ. Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд "Үхэж үл болно Чингис хаан", "Хубилай хааны зарлиг", "Мойлхон" зэрэг киноны хөгжим хийлээ. Энэ жил бас хэд хэдэн киноны захиалгатай байгаа. Энэ нь хөгжмийн зохиолч хүнийг байнга л хийж байх урсгал ажил юм даа. Ер нь ямар ч үед дуугаа хийнэ шүү дээ. Хөгжим гэдэг хүний сэтгэлийн урлаг юм. Хүний сэтгэлийн бодит байдал хөгжим, яруу найраг, уран зураг болдог. Дуу дуулдаггүй хүн Монголд лав байхгүй байх. Тэгэхээр хөгжим хүний амьдралд голлох үүрэг гүйцэтгэдэг агуу зүйл шүү дээ.

-Хөгжмийн урлагтай эргэлт буцалтгүй амьдралаа холбосон үеэ эргэн нэг дурсвал сонин байх болов уу?
-Багаасаа л хөгжимд их сонирхолтой байсан. 1970-аад оны дунд үеэс л эргэлт буцалтгүй орсон доо. Би өдрийнхөө ихэнх цагийг хөгжмийн ард л сууж өнгөрөөдөг байсан. Миний өдий дайны яваа багшийн минь хөдөлмөрийн ач юм даа. 1973 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа багштайгаа танилцаж байлаа. Багш маань хөгжмийн маш өндөр боловсролтой эрдмийн хүн. Хөгжмийг шинжлэх ухаан талаас нь ойлгосон болохоор тэр тал руу хөгжүүлэх сонирхолтой байсан. Азиас Москвагийн Хөгжмийн дээд сургуулийг төгссөн анхны Монгол хүн. Европын сонгодог урлагийг Монголд оруулж ирсэн гавьяатан.

Энэ мундаг хүний шавь байна гэдэг том үүрэг, хариуцлага, аз завшаан гэж боддог. 1974 онд багш маань Хөгжмийн зохиолчдын холбооны дарга байхдаа, "За миний хүү гурав дахь хэлийг сайн сурч ирээрэй. Би хөгжмийн зохиолчдын хорооны даргын хувьд хэлж байна шүү" гэж намайг Орос руу сургуульд явахад захисан. Тэр үед багш минь их л холыг харж байж дээ. Одоо англи хэлгүй бол хол явахгүй болж. Би багшийнхаа захиасыг биелүүлж байхгүй яав даа гэж өдийг хүртэл харамсдаг.

-С.Гончигсумлаа багш таны ямар бүтээлийг илүү үнэлж урам хайрлаж байв?
-Өөрөө их өндөр боловсролтой болохоор хэр баргийн юмыг тоохгүй ээ. Дэлхийн томоохон хөгжмийн зохиолчидтой танил. Их юм сонсч, олон газраар явсан хүн. Миний "Замбуу тивийн наран" гээд зохиол байдаг юм. Тэр бүтээлийг анх Гончигоо багш сонсоод яваад өгсөн. Орой нь надад "Би хир баргийн юм тоодоггүй. Харин энэ удаад чамд онц тавилаа" гэж билээ.

Багшийн минь хамгийн том үнэлэмж энэ байсан даа. Хожим нь уг бүтээл маань ЮНЕСКО-гийн хөгжмийн фондод орсон. Хоёрдугаар симфонийг маань ч үнэлдэг байсан. Харин миний нэгдүгээр симфонийг шүүмжилсэн.

Тэр шүүмжлэл нь хөгжмийн зохиолчдын гуравдугаар их хурлын илтгэлд байдаг юм.

-Яг юу гэж шүүмжилсэн юм?
-Эфект /гоёо/ хөөгөөд байна гэж билээ. Одоо бодоход аргагүй л үнэн дээ.

-Амьдралаас авсан хамгийн том бэлэг тань юу вэ?
-Эрүүл саруул, хүний дайтай уран бүтээлээ туурвиад яваа минь том бэлэг. Хань ижил үр хүүхэд маань ч надад бурханаас өгсөн бэлэг шүү дээ. Хөгжмийн зохиолч хүний хувьд хөгжмийн мэдрэмж гэдэг хамгийн том бэлэг юм даа.

-Урлагийн хүмүүсийг Янжинлхам бурханы "зарц боол" гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тэгдэг л юм. Олныг үг ортой л байх. Гэхдээ Янжинлхам гэж ямар бурхан байдаг юм мэдэхгүй. Хүмүүс онгод гэж ярьдаг. Энэ бол үнэхээр байдаг. Тэгэхдээ онгод хөдөлмөр хоёрыг хослуулахгүйгээр сайн бүтээл төрнө гэж байхгүй. Авьяастай онгодтой байж л сайн уран бүтээл туурвина шүү дээ.

-Таны дунд хүү мэргэжлийг тань өвлөсөн гэж сонссон?
-Тийм ээ. Одоо Москвагийн хөгжмийн их сургуульд сурдаг. Ирэх жил төгсөнө дөө. Саяхан нутагтаа ирээд амарч байгаа.

-Таны ээж 90 гарсан хөгшин байдаг гэж сонссон. Ээжтэйгээ хамт өтлөх хүний ховорхон хувь тавилан шүү?
-Тэгэлгүй яахав. Энэ чинь яахын аргагүй хувь заяа. Очоод золгох ээжтэй байна гэдэг сайхан юм аа. Амжилт гаргавал ээждээ хэлэхсэн гэж догдлох, алдаа гаргавал ээж минь сонсчихвий гэж эмээдэг дээ. Би 60 насанд ойрхон очлоо. Нас яваад ч тэр үү ээж, нутаг усаа их л санах юм байна шүү.

-Таны уран бүтээлээс Монгол ахуй нэвт ханхалдаг гэж мэргэжил нэгт нөхөд тань ярьдаг юм билээ?
-Тийм ээ. Би хөдөө өссөн. Тэр өссөн орчин маань хэзээ ч мартагдаж, санаанаас гардаггүй юм. Тэгэхээр би хотын хүн болж чадахгүй юм байна лээ. Жаахан л зав гарвал хөдөө явдаг. Тийм ч учраас миний уран бүтээлийн дийлэнх нь уул ус, аав ээжтэй холбоотой байдаг байх.

Нутаг минь миний уран бүтээлийн гол эзэн нь юм шүү дээ.

-Залуу хөгжмийн зохиолчдын ололттой хийгээд дутагдалтай талын тухай бодлоо хуваалцахгүй юу?
-Би дутагдалтай энэ тэр гэж яримааргүй байна. Залуу байхад урам их хэрэгтэй. Соронзонболд, Бямбабаяр, Т.Сэр-Од, Ш.Алтангэрэл, Эрдэнэбат гээд сайн уран бүтээлчид тодрон гарч байна.

Монголын хөгжмийн урлагт цаашид юу хэрэгтэйг энэ залуучууд хийж чадна гэж харж байгаа.

-Таны шавь нараас Төрийн шагналтан төрсөн. Ирээдүйтэй сайн хөгжмийн зохиолчид олон байна уу?
-Багшлах зав гарахгүй байна гэж хэлж болно. Соронзонболд маань миний анхны шавь. Хоёр жилийн өмнө төрийн шагнал авсан. Ш.Алтангэрэл одоо Хөгжим бүжгийн коллежид багшилж байгаа. Тэр бас миний шавь даа. Их ирээдүйтэй гэж би боддог шүү.

-Сүүлийн үед гавьяат цолны үнэ цэнэ буурлаа гэж шүүмжлэх болжээ?
-Магадгүй юм. Хүмүүс тэгж ярьж байгаа бол ортой л зүйл. Хийсэн уран бүтээлийнх нь чанар чансааг нь зөв тодорхойлох хэрэгтэй. Урлагийн дотор бичигдээгүй нэг эрэмбэ дараа гэж байгаа. Үүнийг л төрөөс зориуд алдагдуулах ихээхэн сөрөг үр дагавартай л даа.

-Монголын уран бүтээлчид дотроос төр, түүх үнэлсэн шагналтан гэж таныг үнэлдэг?
-Надаас том шагналтай хүн алийг тэр гэх вэ, 1992 онд төрийн шагнал авч байлаа. Дээрээс нь би их том шагналтай. Тэр нь Чингис хааны одон. Анхных нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай. Хоёрдахь шагналын эзэн нь би /инээв/ . Монгол уран бүтээлч хүн Чингис хааны одон авах шиг том шагнал гэж хаа байхав дээ.

Б.Анхцэцэг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан