Шатахуун импортлогч компаниуд зам засварын ажлыг далимдуулан ашиг олохоор улайрч байна уу. Сүүлийн хоёр сард шатахууны үнэ 80 төгрөгөөр хэд хэдэн удаа нэмэгдсэн. Импортлогчид үүнд "Роснефть" компани хилийн үнэ, экспортын татвараа нэмсэнтэй холбон тайлбарлаад өнгөрсөн. Үнэндээ газрын тосны хилийн үнэ, экспортын татварыг тонн тутамд зургаан хувиар өсгөсөн байна. Энэ нь үнэ өсгөх шалтаг биш гэдгийг холбогдох байгууллагаас мэдэгдсэн.
Гэтэл шатахууны үнийн өсөлтөөс ашиг олсон импортлогчдын шунал хязгааргүй бололтой. Үүний тод жишээ нь литр шатахууны үнийг дахин 120 төгрөгөөр нэмэхээр төлөвлөсөн явдал юм.
Энхтайваны өргөн чөлөөний зам засварын шинэчлэлтийн ажил өнгөрсөн сард эхэлж зам хаасан. Бүтэн сарын хугацаанд нийслэлийн иргэд замын түгжрэлд тэвчээр заан хүлээлттэй явсан. Энэ нь зам засварын ажилтай байгаа учраас түгжрэл гарахтай эвлэрсэнийх. Гэтэл "чоно борооноор" гэгчийн адил шатахуун импортлогчид замын түгжрэлийг далимдуулан иргэдийг шулах ээлжит "мөлжлөг"-өө хийгээд байх шиг.
ЖИП хөлөглөдөг таньдаг найз маань "Манай гэр ажил хоёрын дундах зай ердөө л 8-9 км. Гэтэл түгжрэлээс болоод өглөө хийсэн 20 литр бензин өдөртөө хүрэхгүй дуусчихаад байна. Өдөрт 20 литр бензинээр машинаа хөдөлгөнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Түгжрэлийг ойлгож болох ч энэ хүнд байдлыг далимдуулан шатахуун импортлогчид үнээ нэмж байгаа нь ашиг олох тэдний башир арга юм биш үү" хэмээн бухимдангуй ярьж байв. Өөр жишээ дурьдбал сүүлийн үеийн шатахуун бага иддэг жижиг тэрэг 100 км-т долоон литр бензин зарцуулах нормтой байдаг. Гэтэл замын түгжрэл ихэссэн тул долоон литр шатахуунаар 70-80 км замыг чүү ай туулж байгаа гэнэ.
Төв замын шинэчлэлтийн ажил ирэх сарын 10-нд бүрэн дуусна. Дууссаны дараа 100 айлын авто замын шинэчлэлтийн их ажил өрнөж жил дамнан үргэлжилнэ. Тэгэхээр төв замын ачаалал мөн л нэмэгдэж иргэд ч цас ортол замын түгжрэлд ээрүүлсээр байх юм. Жолооч нар түгжрэл арилтал гурван өдөр хэрэглэдэг байсан шатахуунаа өдрийн дотор дуусгасаар байна. Тиймээс шатахууны эрэлт ч өмнөхөөсөө ихсэх нь мэдээж. Үүнийг эртнээс тооцоолсон шатахуун импортлогчид үнээ нэмж иргэдийг гарцаагүй байдалд оруулж ашиг олох хомхой төлөвлөгөө боловсруулсан байх магадлалтай. Шатахууны үнийг бага багаар нэмж нийгмийг дасгаж байгаагийн учир үүнээс өөр юу байна гэж. Гэсэн ч тэд дахин үнэ нэмэх шалтаг хайж байхыг үгүйсгэх аргагүй.
Амташсан хэрээ 13 дахидаг гэгчээр иргэдийн орлого багасч, амьжиргаа буурсан үед ингэж ашиг сожих нь шударга биш. Ямар ч бизнест энэрэнгүй байдал, шударга өрсөлдөөн байх хэрэгтэй. Гэтэл бизнесийн энэ зарчмыг үл хайхран шатахуун импортлогч компаниуд хоорондоо үгсэн хуйвалдсан нь харамсалтай. Тэд үүнийгээ шатахуунаа өөр өөр үнэтэй тогтооход аль хямд шатахуун түгээх станцад дараалал үүсч, тоног төхөөрөмжид эвдрэл гарах эрсдэлтэй, бусад үнэтэй тогтоосон компаниудад ашиг орохгүй гэж тайлбарладаг юм билээ.
Б.Мягмансанж