"А үсэг заалгасан багш сургуульдаа эргээд очно гэдэг сайхан бүхний дундаас хамгийн сайхан нь байдаг юм билээ" хэмээн ярих энэ багшийг Ц.Дуламсүрэн гэдэг.
Тэрбээр Сүхбаатар дүүргийн 50 дугаар сургуулийн бага ангийн багш. Монголын ирээдүй хойч үеийнхнийг сурган хүмүүжүүлэх, тэднийг мэдлэг боловсролтой хүн болгохын төлөөх ээлж халаагүй их хөдөлмөрт зүтгэж яваа түүнтэй уулзаж ярилцлаа.
-Та багш мэргэжил эзэмшээд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Цаг хугацаа гэдэг ямар ч хурдан өнгөрдөг юм дээ. 26 жил болчхож.
-26 жилийн тэртээх Ц.Дуламсүрэн багшийн тухай цухас дурьдахгүй юу?
-Би тэр үеийн Партизаны сангийн аж ахуйн сургууль, одоогийн 74 дүгээр сургуульд хуваарилагдан очиж байсан юм. Миний төгссөн сургууль л даа. Анх А үсэг заалгасан багш, сургуульдаа эргэж очно гэдэг миний амьдралд тохиолдсон сайхан бүхний дундаас хамгийн сайхан нь гэж одоо ч боддог.
-Олон сайхан мэргэжил байдаг. Гэтэл яагаад заавал багш, тэр тусмаа бага ангийн багш болохоор шийдсэн юм бэ?
-Тийм ээ. Үнэхээр олон сайхан мэргэжил байдаг ч багшийн мэргэжилтэй дүйх тийм сайхан мэргэжил алга гэж одоо ч би хэлдэг. Хүүхэд байхаасаа л бага ангийн багш болно гэж мөрөөддөг, тоглодог байж билээ. Тэр мөрөөдөлдөө хүрсэн.
-Бага ангийн багш гэдэг аливаа бүхний эхлэл суурийг тавьдаг адармаатай, бас бахархууштай хөдөл мөр. Энэ хугацаанд хэчнээн анги төгсгөсөн вэ?
-Одоо найм дахь ангиа төгсгөх гэж байгаа. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг ямагт эерэг энерги, эрч хүч авч байдаг юм. Шинэ сонин, соргог мэдлэгээр хүүхдүүдээ цэнэглэж байхын тулд байнга эрэлхийлэх ёстой тэгэхгүй бол багш хоцрогдоно.
-Мэдээж анх багш болж байсан, өнөө үе хоёрыг харьцуулахад ялгаатай байх. Гэхдээ одоогийн хүүхдүүдийн сурах чадварыг маруухан гэж ярих хүн цөөнгүй байдаг. Гэтэл үгүй юм шиг санагддаг?
-Өнгөрсөн, одоо үе хоёр ялгаатай байлгүй яахав. Жишээлбэл, тэр үеийн хүүхдүүдэд эрээн мяраан зураг үзүүлсэн ч нүдээ бүлтийтэл хардаг байсан. Одоогийн хүүхдүүд хэрийн юмыг тоохгүй шүү дээ. Тэр үеийнхний хүмүүжил нь ч өөр байсан. Гэхдээ одоогийн хүүхдүүд сурах чадвар сайтай. Харин хүмүүжлийн хувьд л жаахан тийм байгаа нь ажиглагддаг. Нэг гэр бүл 1-2 л хүүхэдтэй байдаг болсон нь жаахан эрх танхи зөрүүд хүүхдүүдийг, олшруулаад байгаа.
-Яах гэж багш болов доо гэж бодож байв уу?
-Үгүй дээ. Ердөө ч тэгж бодож байсангүй. Харин нэг удаа их айсан маань ер санаанаас гардаггүй юм. 1987 онд манай том сургуулийн дөрөвдүгээр ангийнхан надтай уулзалт хийв ээ. Нэг их хэлэмгий Гунгааноров гэж охин байсан юм. Тэгтэл тэр "Багшаа та биднийг хэр сургасан гэж бодож байна вэ" гэж асууж билээ. Би тэгэхэд их айсан, бас удаан бодсон. Тэгээд "Заах ёстой юмаа бүгдийг нь заасан. Харин та нарын хэр сурсан нь одоо л харагдана даа" гэж хэлсэн. Түүнээс хойш их ч бодолтой болж улам хичээн хоцорч байгаа хүүхдийг ч гэсэн сургаж байж сая санаа амардаг болсон. Энэ хугацаанд тухайн байгууллагынхаа ямар л шагнал байна бүгдээр нь шагнагдсан.
-Хэцүү хүүхэд хэр их таарч байсан бол?
-Дөрөв дэх жилдээ ажиллаж байхдаа Гантулга гэж нэг хүүтэй таарсан. Аав нь шорон орон дамжчихсан, ээж нь нэг их олон хүүхэдтэй тийм айлын хүү. Хичээл дээр зүгээр сууж байснаа босч очоод хүүхэд зоддог. "Яав, яагаад найзыгаа зодоод байгаа юм" гэхээр "Энэ надруу муухай хараад байна" гэдэг байж билээ. Намайг өвдөөд ч юм уу жирэмсний амралт аваад явахаар хичээлээ таслаад алга болчихно. Намайг ирэхээр хүрээд ирнэ. Түүнтэй нэлээд үзсэн дээ. Тэгж байж ямар ч байсан ном уншиж дөрвөн аргын тоо боддог болгосон. Дунд ангид ороод мөн л бүтэлгүйтэж явсаар долдугаар ангиасаа сургуулиас гарсан. Одоо хөөрхий хаана юу хийж явдаг юм бол доо. Энэ олон жилд түүн шиг миний сэтгэлийг чилээж байсан хүүхэд байхгүй.
-Таны багшийн цалин хүрэлцээтэй, та хангалуун амьдарч байсан үе бий юу?
-Хангалуун ч юу байхав. Эхний хэдэн жил болдог л амжилт байлаа. Харин одоо цалин маань хаанаа ч хүрэхээ байж. Би залуу багш нарыг хараад боддог юм. Авч байгаа цалингийнхаа хэдээр нь өмсч зүүж, гоёж гангалж, хэдээр нь унаа унашинд сууж, хэдийг нь идэж, юугаар нь мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх билээ дээ гэж.
-Багшийн цалин бага байгаагаас багшлах боловсон хүчин дутагдалтай байна гэж ойлгож болох уу?
-Үүнд янз бүрийн зүйл л нөлөөлж байгаа гэж боддог. Зарим нэг нь цалин мөнгө бага болохоор эзэмшсэн мэргэжлээ орхидог. Харин нэг хэсэг нь ямар ч сонирхолгүй, сургуульгүй үлдчихгүйн тулд багш болсон байдаг. Дадлага хийхээр ирсэн 20 хүүхдийн хоёр нь л "багшилна" гэх жишээтэй байна шүү дээ. Мэргэжилдээ үнэхээр сонирхолгүй, багш болоход бие сэтгэл оюунаа зориулаагүй хүн хүний хүүхдэд юу зааж чадах билээ. Зарим багш нарыг харж байхад хичээлээ цагт нь заасан болоод л алга болж байгаа харагддаг. Нууц биш, энэ бол аль ч сургуульд яваад ороход байж л байдаг үзэгдэл. Үүнээс үүдээд сул сурлагатай хүүхдүүдийн тоо олширч байгаа нь миний санааг их зовоодог. Нөгөөтэйгүүр үүнд буруу өгч бас боломгүй юм. Бага цалин авч байж юу гэж өдөржин сургууль дээр байж байхав дээ. Ер нь багш мэргэжилтэй болох хүн ховордож дээ. Сайн, сайн багш нар нь өөр ажил хийгээд явж байгаа тохиолдол олон бий.
-Сурсан сургуульдаа хэчнээн жил багшлаад хотод ирсэн бэ?
-Партизаныхаа сургуулиас нисэхийн сургуульд шилжиж гурван жил ажилласан. Тэгээд байдаг 1998 оноос 50 дугаар сургуульд багшилж байна.
-Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх гээд зүдэрч суугаа эцэг, эхтэй олон таарч байлаа. Тэд "Хичээл нь хүнд болчхож" гэдэг юм. Үнэхээр сургалтын программд нь тийм их өөрчлөлт орсон хэрэг үү?
-Үгүйдээ. Нэг их хүндэрсэн юмгүй шүү дээ. Зааж байгаа хичээлийн агуулга нь л жаахан өргөн хүрээтэй болсон байгаа.
-Та түрүүн тухайн харьяа байгууллагынхаа бараг бүхий л шагналаар шагнагдсан гэсэн. Шагнал нь хэдийгээр таны ажлыг үнэлж байгаа хэрэг ч багш хүний ажлын амжилтыг өөр юугаар илэрхийлж болох вэ?
-Тийм ээ, багш нарын хийсэн хөдөлмөрийг яам, төр, засаг үнэлдэг. Гэхдээ багш хүний ажлын хамгийн том амжилт нь "хэцүү", сурлагаар хоцорч яваа хүүхдийг л сайн сурагч болгож, өөрөөр хэлбэл тэдний ард нь гарах нь л байдаг гэж би хувьдаа боддог.
-Тэврүүлээд ирж байгаа зургаан настнуудыг хараад юу боддог бол?
-Багш гэхээсээ илүү эхийн хайраар л хардаг. Тэд их хөөрхөн л дөө. "Багшаа, эгчээ гээд хольж хутгаад л. Гэхдээ сурна аа сурна. Монгол хүний ген байгаа цагтаа ч хэнээс ч дутахгүй.
-Удахгүй багш нарын баяр болно. Энэ өдөр багш бүхэнд мэдээж сайхан байдаг. Та энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг бол?
-Бусад багш нарын л адил өнгөрүүлдэг. Гэхдээ энэ өдөр багш шавь хоёрын хоёулангийнх нь л баярын өдөр дөө.
С.Туул