gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын ардчилал 20 жилд: Үнэн байдал хийгээд итгэл найдвар

Улс төр
2009-12-23
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-12-23
Хэлбэрт анхаараад мөн чанарыг мартсан 20 жил
Монголын ардчилал 20 нас хүрч, хэд хоног бид хэрдээ л хөөрцөглөлөө. Зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар бол 20 жилийн ойг хойтон жилийн өдийг хүртэл тэмдэглэх аж. Энэ өдрүүдэд 20 жилийн өмнөх түүхээ эргэн харж, 20 жилд явсан замаа ч эргэцүүлж байна. Гавьяатай хүмүүс нь гавьяагаа үнэлүүллээ. Ардчиллын алтан харайцаанууд дундаас Улсын баатар хүртэл төрлөө. Баярын хуралд төрийн өндөрлөгүүд угсраа урт урт илтгэл тавьж, дурсаж, шагнаж, УИХ хүндэтгэлийн чуулган хийлээ. Ингэх нь ч зүй ёсны хэрэг. 20 жилийн өмнө болсон тэрхүү үйл явдал бол үнэхээр монголчуудын сэтгэлгээнд эргэлт авчирсан, нийгмийн нэг системээс нөгөө систем рүү оготны хамраас ч цус гаргалгүй эв зүйгээр шилжсэн, олон хүний эрэлхэг зориг, уужуу сэтгэл шингэсэн үйл явдал байсан. Тийм ч учраас монголчууд ардчилсан хувьсгалыг хийсэндээ үргэлж сэтгэл хангалуун явдаг хэмээн удаа дараагийн судалгаанд хариулсан байдаг юм.

Энэ 20 жилд монголчууд нээлттэй нийгмийн үр шимийг боломжоороо хүртлээ. Өмнөх нийгэмд хаалттай, хориотой байсан үндэсний уламжлалуудаа сэргээлээ. Олон намын тогтолцоотой боллоо. Өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрлөө. Иргэд хувийн өмч хөрөнгөтэй болж байна. Хэнээс ч айхгүй үгээ хэлж, үзэл бодлоо уралдуулж байна. Олон урьгалч үзэл нийгэмд газар авсан. Төр засгаа ардчиллын зарчимаар хэнээс ч хараат бус чөлөөтэй сонгон байгуулж байна. Гадаадын аль ч орон руу чөлөөтэй зорчиж байна. Хүний эрх, эрх чөлөөний тухай урьд сонсогдоогүй ихээр ярилаа, тэмцлээ. Зарим үр дүн гарч байна. Гэх мэт тоочоод байвал нэг талаасаа ололт амжилт дүүрэн 20 жил өнгөрчээ. Энэ бүхнээс хамгийн чухал нь монголчууд ардчиллын замыг сонгосондоо ямар ч байсан сэтгэл хангалуун байгаа явдал юм. Иргэд хэзээ ч ардчиллын замыг сонгосон нь буруу байжээ гэдэггүй бөгөөд харин ч ардчиллаас үргэлж сайн сайхныг хүлээж, итгэл найдвар тавьсаар 20 жил болж байна.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр төр, засгийн тэргүүнүүдын тавьсан илтгэлээс “байгуулсан ардчиллаа цаашид бэхжүүлнэ” гэсэн үгс дуулдав. Үүнээс тэд ч ардчилсан хувьсгалын үр дүнд сэтгэл хангалуун байгаа юм байна. Цаашид олсон ололтоо батжуулах чиглэлээр ажиллах нээ гэж ойлгогдлоо. Тэдэнд итгэж байна.

Дэглэмийн хувьд Монгол Улс арчилсан орон гэдгийг хойд, урд хөршөөс эхлээд, манайтай дипломат харилцаатай бүх л орон хүлээн зөвшөөрч байгаа. Бүр зарим нь Ази тив дахь ардчиллын үлгэр жишээ гэж магтдаг. Үнэхээр ч ардчиллын үндсэн ухагдахуунууд манай улсад байгаа. Дээр дурдсанчлан улс төрийн хүрээнд иргэдийн чөлөөт сонголтоор төрөө байгуулж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, баталгаажуулах асуудлыг Үндсэн хуульдаа тусгаж өгсөн. Олон нам, олон урьгалч үзэл хэнд ч илэрхий. Эдийн засгийн хувьд үр ашигтай, бүтээмж өндөр, тэргүүлэх чиглэлүүдийг чухалчилж байна. Өмчийн олон хэлбэр хүлээн зөвшөөрөгдсөн. Хамгийн гол нь хүн өмнөх нийгмийн адил төрийн эрэг шураг байхаа больсон. Хэлбэрийн хувьд хэн ч биднийг ардчилсан бус орон гэхгүй нээ. Гэхдээ…

Эерэг байх учиртай ч эсрэг дүнтэй үзүүлэлтүүд юу өгүүлнэ вэ?

Өнгөрсөн 20 жилд бид ардчиллыг хэлбэр талаас нь хэт шүтээд агуулга, мөн чанарыг нь орхигдуулсан тал байна. Ардчилал хөгжсөн оронд хамгийн чухалд тооцогддог “Иргэд нь хэрхэн амьдарч байна вэ?” гэсэн үзүүлэлтээр аваад үзэх юм бол Монгол Улс дөнгөж ардчилалд хөл тавьж байгаа орны тоонд орох аж. Яагаад гэвэл албан бус судалгаагаар /төрийн байгууллагууд нь 30 гаруй хувь гэдэг ч/ манай иргэдийн 50 орчим хувь нь ядуу, нэн ядуугийн ангилалд шилжсэн, өнөө маргаашийн амьдралаа аргацаан амьдарч байна. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам дордоод байгаа нь гашуун үнэн болжээ. Монголын нийгмийн баялгийн 95 хувийг нийт хүн амын тавхан хувь нь эзэмшиж байгаа аж. Энэ чинээлэг хэсэг ардчиллын зарчимын дагуу шударгаар өмч хөрөнгөтэй болсон уу гэвэл бас тийм биш байна. Шуудхан хэлэхэд ихэнх нь төрөөс төрсөн тэрбумтнууд буюу манай улсын аль л ашигтай салбарыг тэргүүлж явагсад, өмч хувьчлалыг далимдуулагсад, төр, засгийн удирдлагад тодорхой хэмжээгээр сууж асан хүн байгаа юм.

Уг нь ардчилсан нийгэм хөгжихийн хэрээр ард иргэдийн амьдралын ялгаа арилж, чинээлэг дундаж давхарга гэгч бүтэц нийгмийн цөм нь болдог. Хүмүүсийн амьдралд нийтлэг хандлагууд давамгайлдаг бөгөөд АНУ, Европын орнуудын ихэнх иргэн жигдхэн амьдралтай байдгийн учир энэ аж.

Гэтэл манайд өнөөдөр яаж байна вэ? Улам л баян хоосны ялгаа гарч тэнэмлүүд, эмзэг бүлгийнхэн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ченжүүд гэх мэт шинээр нийгмийн давхаргууд бий болжээ.

Ардчиллын өөр нэг чухал хэмжүүр шударга ёсны зарчим манай нийгэмд хэрхэн хангагдаж байна вэ гээд аваад үзвэл бас л эмгэнэлтэй.  Хэн эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй, танил талтай нь яаж ч хууль зөрчиж, завхаруулж болдог, энгийн иргэн болохоор 10000 төгрөг хулгайлаад хатуухан хэлэхэд 10 жилийн ял авч эрх чөлөөгөө хасуулдаг ийм л нийгэмд бид амьдарч байна. Ойрын хэдэн жишээ дурдахад л хилээр чингэлэг чингэлгээр нь хууль бусаар архи оруулсан нэгэн эрхэм манай томоохон намын гишүүн, ивээн тэтгэгч нь учраас ямар ч ял шийтгэл амссангүйгээр барахгүй, өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ард иргэдийг доромжилж байгаа юм шиг “Намайг сонгоорой” гээд явж байв. Хийсэн хэрэг нь илэрхий гээд хууль хяналтынхан нотлоод байхад эрх нь түдгэлздэггүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн манайд байна. Улс төрчдөөр, улс төрийн намаар хамгаалуулаад, асуудлыг улс төржүүлсээр байгаад ялгүй хоцордог үзэгдэл газар авах шинжтэй. Зөвхөн энэ хэдэн жишээ л Монгол Улсад ардчиллын үндсэн зарчимуудын нэг шударга ёс хэрхэн хэрэгжиж байгааг харуулчихаж байна. Энэхүү зарчимыг хангах үүрэгтэй хууль хяналтын байгууллагын ажлыг иргэд дүгнэхдээ бараг 100 хувь шахуу “муу” гэсэн үнэлгээ өгөөд байгаа нь ч ардчилсан гэж хэтэрхий их цээжээ дэлдвэл “онигоо” болох ойрхон гэдгийг батлаад байгаа юм.

Ардчилал хөгжихийн хэрээр аяндаа ач холбогдолгүй болдог нэгэн зүйл бол авлига, хээл хахууль. Монголд гэтэл энэ эмгэг илаарших нь битгий хэл харин ч бүр далд байснаа ил гарч ирсэн. Иргэд төрийн бүх шатанд авлига, хээл хахууль байна, байх байхдаа жил ирэх тусам нэмэгдээд байна гэж судлаачдад хэлдэг, үүнийг нь нийгэм даяараа ярьдаг болоод хэдэн жил өнгөрлөө. Аргаа бараад Авлигатай тэмцэх тухай хууль гаргаж, тэрхүү хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй Монголд байхгүй өндөр цалин бүхий ажилчидтай данхар том байгууллага байгуулав. Гэвч байдал дээрдэхгүй, улам дордсоор л байна. Бараг сүүлдээ авлигатай тэмц гэж байгуулсан байгууллага нь хүртэл өөрөө элдэв асуудалд ороолцолдон нийгэмд шуугиан тарих болов.

Шударга ёсны зарчим, авлига хээл хахууль нь хоорондоо хүйн холбоотой бөгөөд шударга ёс тогтохоор авлига аяндаа алга болдог жамтай ажээ. Манайд эрх мэдлээ урвуулан ашиглах явдал бүр хэтрээд хүүхдэд өгдөг байсан хэдэн төгрөгийг хууль тогтоох үүрэг хариуцлага үүрүүллээ шүү хэмээн  ард иргэдээс итгэлээ өгч сонгосон УИХ-ын 76 гишүүн нь булаагаад авах хүртлээ ёс суртахууны ялзралд ороод байна. Нийгэм ийм болчихоод байхад шударга ёсны тухай ярих нь утгагүй ч байж магад.  Гэхдээ ардчилалтай хамт 20 жил явлаа гэж тунхаглаад хагас сар ч болоогүй болохоор алдаагаа залруулах алхам хийх байх гэж итгэж найдаж байна.

Ардчилсан нийгэмд зүй ёсоороо бол улс төржилт хамгийн бага байдаг. Сонгуулиар ч тэгтлээ улс төржөөд, нийгэм нь хэдэн хэсэг хуваагдчихаад байдаггүй. Харамсалтай нь манайд улс төржилт энэ 20 жилд урьд байгаагүйгээр ихэслээ. Сонгууль болохоор иргэдээ хэдэн хэсэг хувааж, өмнөө бамбай хийдэг явдал даамжирсаар “7 дугаар сарын 1-ний” гэх тодотголтой Монголын түүхэнд гарч байгаагүй хар хэрэгт хүргэснийг бүгд мэдэж байгаа. Улс төржилтийн уршигаар өдөөгдсөн энэ хэргийн буруутан одоо болтол тодроогүй, сүүлдээ улс төрийн намууд хэргийг өөрсдөөсөө холдуулаад цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн гарсан гэсэн дүгнэлт хийгээд, асуудлыг хав дарж мэдэхээр байна.

Хүн амынхаа тоонд харьцуулахад Гиннесийн номд бичигдэж мэдэхээр олон улс төрийн нам, хөдөлгөөнтэй орон бол манайх. Гэхдээ иргэд аргаа бараад гудамжинд гарч байна уу гэвэл үгүй юм шиг. Тодорхой эрх ашгаа хамгаалах гэсэн улс төрийн нам хүчин, бизнесийн бүлэглэлүүд иргэдийг хооронд нь хагаралдуулж, мөнгөөр жагсаал цуглаан хийлгээд байгаа зүйл ажиглагдаж байна. Ганцхан жишээ дурдахад, нэгэн үе Оюу толгойн ордыг Канадуудад өгвөл “амиа хорлолоо шүү” гээд орой болгон нэр бүхий телеизүүдээр ярьж, зарим сонин хэвлэлийн өдөр тутмын зочин болж, Төрийн ордон тойрч жагсаад байсан  “иргэний хөдөлгөөнийхөн” хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг эрхмүүдийн ихэнх нь саяхан Өмнөновь аймагт нэр бүхий компанийн зардлаар сэтгүүлчидтэй хамт уригдаж /бүр онгоцоор шүү/, “Таван толгойгоос урагш Хятад руу төмөр зам тавих шиг ашигтай хувилбар байхгүй” гээд телевизүүдээр ярьж байх юм. Энд төмөр зам тавих, тавихгүй тухай асуудал яриагүй. Энэ асуудал угаасаа хөндсөн сэдэвт хамаагүй. Гагцхүү “иргэний хөдөлгөөний нэрээр улс төржөөд явдаг нөхдүүд хэн нэгний захиалга, мөнгөөр ажиллаад байна шүү” гээд байсан хөндлөнгийн ажиглагчдын хардлага ортой байсан нь харагдав.

Энэ өнцөгөөс нь харахад өнгөрсөн 20 жилд монголчууд ямар замаар явчихсан юм бэ? гэж эргэлзмээр байгаа юм. Болохоосоо болохгүй нь их, сонгодог ардчиллын наад захын зарчимууд хэрэгжих нь битгий хэл гажуудсан ч юм шиг. Зарим судлаач Монголд улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны хямрал үргэлжилсээр байгааг сануулсан нь үнэний ортой ажээ.  Ардчилсан хувьсгалын  20 жилийн босгон дээр бидний бүтээж, амьдарч яваа нийгмийн бодит байдал иймэрхүү л дүр төрхтэй. 20 жил явсан ардчилал нь амт шимтгүй, харин ч ядуурал, бухимдал, үймсэн олонтой болсон ч юм шиг.

Үндэсний онцлогтой ардчиллын эрэлд…
Монголд ардчилсан нийгмийг авчрахын төлөө 20 жилийн өмнө тэмцсэн анхдагчдын нэг Э.Бат-Үүл Монгол Улсын баатар цолоор шагнуулж гарч ирээд сэтгүүлчдэд “Ардчилсан амжилттай хэрэгжиж байгаа ч сүүлийн жилүүдэд  доголдол гажуудал бишгүй гарсан. Ардчилсан төрийн байгууламж маань олигарх төрийн байгууламж руу шилжиж, ардчилсан нийгмийн хэм хэмжээ алдагдаж байгаа эгзэгтэй үе ирээд байна” гэж хэлсэн нь бас л нэгийг өгүүлж, хоёрыг бодуулна. Ардчиллын төлөө санаа зовдог ийм хүмүүс байгаа нь цаашид алдаа гажуудлыг засахын төлөө тэмцэх байх гэсэн итгэл найдварыг төрүүлнэ. Хэрвээ тэгвэл ирэх 20 жилд байдал арай өөр, бидний мөрөөдөж, хүсдэг тэр чиглэл рүүгээ ойртох болов уу.

Улс төрчид Монголын нийгмийн болж бүтэхгүй бүхнийг тогтолцооны гажуудлаас үүдэлтэй, тогтолцоогоо засчихвал сайхан болно гэдэг. Тогтолцоонд гажиг байгаа нь ч ортой байх. Ядаж л сонгуулийн хуулиа улам боловсронгуй болгочихвол зардал, чирэгдэл, луйвар зальхай нь багасна. УИХ-ын гишүүд нь тойргийн мөнгө гээд хүүхдийн мөнгийг улаан цайм дээрэмдэхгүй болох биз. Энэ нь илэрхийдээ ч сүүлийн үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар намууд ярьж эхэлж, УИХ-ын дэргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл  боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ хуулийн төслөө боловсруулаад батлачихвал  цаашид Үндсэн хуулийн аль заалтыг ямар байдлаар өөрчлөх вэ гэдэг асуудал яригдах нь мэдээж. Үнэхээр тогтолцооны гажуудлаа засах зорилт тавиад өөрчлөлтөө зөв оруулж чадвал хоёр нам хамтарч байгаа хамгийн тохиромжтой үе. Манай ардчиллын замд гараад байгаа алдаа завхарлыг засахад энэ нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж найдаж байна. Гол нь хүсэхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй тул улс төрчид хүсээсэй билээ.

Эцэст нь дахин давтахад манай ардчилалд алдаа байгаа нь ямар ч эргэлзээгүй. Энэ нь бусдын байгуулсан ардчиллын сайхныг бишрээд шууд хуулбарлах гэснээс болсон байж магадгүй. Ардчиллын томоохон онолчдын үзэж байгаагаар хуулбар ардчилал хэзээ ч олигтой үр дүнд хүрч байгаагүй бөгөөд барууны зарим эрдэмтэн, улс төрч сайн санааны үүднээс монголчуудад үүнийг удаа дараа сануулж байсан байна. Харамсалтай нь манайхан хэлбэрийн төдий ардчиллаа болж байна гэж андуураад сайхь хүмүүсийн үгийг тухай бүр нь анзаараагүй өнгөрчээ. Яг л Дон Кихот шиг бодлого, зорилгогүй, жаахан урам өгсөн нэгний үгэнд хөөрцөглөн үр дүнгүй, үүнийгээ ч ухаарах сөхөөгүй явж байна.

Үүнийгээ ухаарахгүй цааш удаан явбал олон улсад доог тохуу болохоос өөр үр дүн гарахгүй нь мэдээж. Чухамхүү ардчиллыг хуулбарлаж болдоггүй болохоор л “бүх дэлхийн ардчилал” гэдэггүй, Америкийн, Английн, Грекийн ардчилал гэх мэтээр тодотгодог болов уу. Тэгэхээр бидний цаашдын зам ардчиллыг шууд хуулах гэдгээсээ татгалзаж, үндэсний онцлогтоо тохируулан авахаа авч, хаяхаа хаян нутагшуулж, жинхэнэ Монголын ардчиллыг бие болгон хэрэгжүүлэх байж ч магадгүй. Үндэсний онцлогтой ардчиллын эрэлд гарцгаая. Тэгж байж ардчиллын салхи сэвэлзэж асан тэр үед баталсан шинэ Үндсэн хуульдаа тунхагласан шиг хүмүүнлэг, иргэний  ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх бодит боломж бүрдэнэ.

Ш.Батболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан