Английн шилдэг клубийн алдартай хөлбөмбөгчид хэд хэдэн томоохон дээрмийн халдлагад өртсөний дараа өөрсдийн тансаг гэр орон, харшид богино хугацаанд "аймшгийн өрөө" тусгайлан хийх болжээ. Дээрэмчид гэрийн эздийг цэнгэлдэх хүрээлэнд тэмцээнд тоглож байх үеэр тэдний гэр оронд халдлага үйлддэг гэжээ.
Улмаар гэр бүл найз нөхөд нь дээрэмчдийн харгис үйлдэлд өртдөг байна. Зөвхөн энэ жил гэхэд л "МЮ"-ийн хагас хамгаалагч Даррен Флетчер, "Манчестер Сити"-ийн довтлогч Рока Сант Крус, "Тоттенхэм"-ийн хаалгач Питер Крауч, мөн "Ливерпул"-ийн тоглогч Дэниэл Аггер, Пепа Рейни, Дирк Кьют, Стивен Жеррард нарын гэрт дээрэмчид халдсан байна.
Жеррарда Алексийн гэргийн хэлснээр бол дээрэмчдийн халдлагад өртөх нь хамгийн их айдас хүйдэс, сэтгэлийн шаналгаа болдог ажээ.
Бекхэмын гэр бүлийн хамгаалагч асан Пол Хьюз, тэдний түгшүүр зовлонг ойлгож, дээрэмчдийн дайралтаас хорогдох тусгай өрөө бэлтгэх мэргэн ухаан сийлжээ. "Аймшиг"-ийн өрөө орон сууцных нь дотор зузаан ханаар тусгаарлагдсан, гар утас, хэрэглээний компьютер, дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон байх гэнэ. Заримд нь дээрэмчдийн бие дээр тэмдэг тавих зориулалттай, угаагаад арилдаггүй тусгай шингэн бодис цацдаг төхөөрөмж ч байх гэнэ. Өрөөг тохижуулахад 25 мянган фунт стерлингийн төлбөр авах юм гэж "ИТАР-ТАСС" мэдээлсэн байна. Шинийг санаачлагч Хьюз "Энэ өрөөгөө аймшгийн гэж нэрлэх дургүй. Харин аюулгүй байдлыг хамгаалах өрөө хэмээн нэрлэх нь илүү зохилтой. Тус өрөөнд хүмүүс цагдаагийн тусламж иртэл тодорхой хугацаанд хорогдож, амь насаа аврах бүрэн боломжтой" гэж хэлсэн байна.