Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар хоёр сарын өмнө хорихоос суллагдсан “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хүний амь нас хөнөөсөн тухай мэдээ цацагдаад байна.
Дуучин хэрэг гарах үед согтуу, мансуурлын байдалтай байсан мэдээллийг зарим хэвлэл өгөөд байгаа нь ташаа ажээ.
Х.Лхагвасүрэнгийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр хэрэг гарах үед дуучин цоо эрүүл байжээ. 20 жилийн ойн хүрээнд Монгол орон даяар аялан тоглож байгаа “Харанга” хамтлаг өнгөрсөн бямба гаригт Эрдэнэт хотод тоглосон бөгөөд тоглолт шөнийн 00.00 цагийн орчим дуусаад 00.20 Эрдэнэтээс хөдөлсөн байна. Хамтлагийн тоглолтод хөөрсөн олон иргэн зам дагуу болон төв талбайн хавиар явж байжээ. Хамтлагийнхан дөнгөж хөдлөөд Эрдэнэтийн төв талбайн хавьд явж байтал хохирогч болох 50 эргэм насны эрэгтэй гараа даллан гарч ирэн дуучин Х.Лхагвасүрэнгийн барьж явсан 94-80 улсын дугаартай “Тоёото Харер” маркийн машины хамар дээр үсрээд буцаж ойн унасан хэмээн эх сурвалж хэллээ.
Хохирогчийг тэр дор нь эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураасан байна. Дуучин Х.Лхагвасүрэн болон хамтлагийнхан тэр дороо цагдаагийн газар очин хэргийн талаар болсон явдлыг мэдүүлсэн бөгөөд "машиныг жолоодож явсан Х.Лхагвасүрэн согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй болохыг цагдаагийнхан тогтоосон байна. Харин хохирогч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Дуучин Х.Лхагвасүрэн болон "Харанга" хамтлагийнхан аяллаа түр зогсоон одоо Эрдэнэт хотод байгаа бөгөөд өмгөөлөгч хөлслөөд байна.
Х.Лхагвасүрэн батлан даалтад гадуур байгаа хэмээн эх сурвалж хэллээ. Бид хамтран зүтгэгч, урлаг соёлынхноос нь энэ хэрэг үнэн эсэх, чухам ямар үйл явдал болсон талаар тодруулсан юм.
МУГЖ, "Харанга" хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат: Тийм явдал болсон
-Танай хамтлагийн дуучин Лхагвасүрэн осол хийж хүний аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна?
-Ийм харамсалтай явдал болсон нь үнээн. Гэхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл андуу ташаа мэдээлээд байна. Би хамт байсан хүний хувьд чин үнэнийг хэлье. Манай хамтлаг Эрдэнэт хотын Соёлын ордонд 22 цагаас тоглолт хийгээд нэлээд оройтож тарсан. Бид хөгжим техникээ хураагаад "Ийгл" телевизийн шууд ярилцлаганд орсон. Тэндээс гартал фэнүүд нь Лхагвасүрэнд маш их баярласанаа илэрхийлж, "Лхагва ахаа, ахиж ирж тоглоорой" гээд бүчээд байсан. Тухайн үед Лхагвасүрэнгийн ээж тэнд ирчихсэн байсан учир Лхагваа ээжтэйгээ уулзах гэж яваад ийм харамсалтай явдал болчихлоо. Одоо цацагдаад байгаа мэдээлэлд Лхагвасүрэнг мансуурсан, согтууралтай байсан гэж ор үндэсгүй гүтгээд байна. Дөнгөж телевизийн шууд ярилцлаганаас гарсан учраас телевизийн бичлэг дээр эрүүл байгаа нь харагдана. Бүчиж байсан олны дундаас нэг согтуу нөхөр шууд үсэрч ирээд машины урд шилэн дээр тэгнээд хэвтчихсэн. Тэр хүний үйл нь ирсэн юм байлгүй дээ. Газар дээрээ л нас барсан. Магадгүй хий нь таарсан ч байж болох шүү дээ. Цагдаа нар шалгаад Лхагвасүрэнг ямар ч мансуурал, согтууралгүй гэдгийг нотолсон. Одоогоор цуг явсан хамтлагийн гишүүд бид ч шоконд орчхоод байна. Бидэнд ийм байгаа юм чинь Лхагвасүрэнд бүр ч хэцүү байгаа шүү дээ. Хуулийнхан үнэн мөнийг ялгаж өгнө гэдэгт найдаж байна. Чи ч бас чин үнэнээр нь бичээрэй.
МУГЖ, Дуучин Б.Дашдондог: Маш их харамсаж байна
-Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн осол хийж хүний аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Та энэ талаар юм дуулав уу?
-Өө ямар балай юм бэ. Би ёстой сонсоогүй ш дээ. Хэзээ тийм явдал болсон юм бэ? Өөрөөс чинь л анх удаа сонсож байна. Ямар хэцүү юм болоо вэ. Цаад хүн нь тэгээд үнэхээр нас барсан юм уу? Надад хэлэх сэтгэгдэл үнэндээ алга. Юу ч гэхэв дээ. Харамсалтай явдал болсон юм байна ш дээ. Маш их харамсаж байна
МУГЖ, Дуучин Т.Ариунаа: Би итгэхгүй байна
-Танаас тодруулга авах гэсэн юм. Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн осол хийж хүний аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Ээ, бурхан минь ээ. Яанаа. Үнэн юм уу? Хэзээ тийм явдал болсон юм. Би ёстой юу ч сонсоогүй ш дээ. Манай рок попынхон юу ч яриагүй шүү дээ. Хайран хүн. Одоо яанаа, тэгээд. Маш харамсалтай мэдээлэл өөрөөс чинь л анх удаа сонсож байна. Ямар харамсалтай мэдээ вэ. Би одоо шууд интернет орж үзье. Өөрөө үзэхгүй бол итгэхэд бэрх байна.
"Номин талст" хамтлагийн дуучин СТА А.Хаянхярваа: Худлаа байгаасай гэж бурхандаа залбиръя
-Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн осол хийж хүний аминд хүрсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?
-Хүүе, би мэдээгүй ш дээ. Ямар харамсалтай хэрэг вэ? Ёстой итгэхэд ч бэрх юм байна даа. Өөрөө мэдээгүй байгаа учраас энэ мэдээллийг худлаа байгаасай гэж бурханд залбиръя. Үнэн бол үнэхээр харамсалтай байна. Тэгээд цаад хүн нь нас барчихсан юм уу? Өөрөө л үзэж байж үнэмшмээр юм байна даа.
Б.Сайхан