gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Аюурзана: Нийслэлийнхний уушги уурхайчныхтай адил болсон

Эрүүл мэнд
2010-03-31
0
Twitter logo

Олон улсын эмч нарын өдөр өчигдөр тохиосон билээ. Энэ удаагийнхаа "эмч ярьж байна" буландаа Хүний их эмч, цээжний хөндийн мэс заслын тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор З.Аюурзаныг урилаа.

-Улаанбаатар хот хүн ам цөөтэй байх үед уушгины өвчлөл хэр байсан бэ?

-Сүүлийн жилүүдэд жилд уушгины өвчлөлтэй хүмүүс эрс өссөн. Энэ нь нэгдүгээрт, хүн амын шигүү суурьшил, хоёрдугаарт, нэг хүнд оногдох ногоон талбай, мод байхгүй байгаатай холбоотой гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өмнө нь амьсгалын замын болон уушгины өвчин ингэж их гарч байсан тохиолдол байгаагүй. Зарим нэг тохиолдол байсан ч эмчилж болохоор ирдэг байлаа. Гэтэл өнөөдөр хувийн жижиг эмнэлэгт л гэхэд жилд 600-800 хүн үзүүлж, уушгины хүндэрсэн өвчнөө эмчлүүлж байна. Нийслэлд эрүүл уушгитай ганц ч хүн байхгүй болсон. Шинээр төрж байгаа хүүхэд ч уушгины өвчтэй төрж байна шүү дээ. Дарга нар цэвэр агаарт амьдарч, агаар цэвэршүүлэгч хэрэглэж, машинаас буухгүй явдаг ч гэсэн уушгинд нь ямар нэгэн хэлбэрээр өөрчлөлт орсон л байж таарна.

-Урд нь эдгэх боломжтой өвчтөнүүд ирдэг байсан гэлээ. Одоо уушгины өвчтэй хүмүүс эдгэрэх найдлагагүй гэсэн үг үү?
-Урд нь нийслэлийн дундуур дунд гол урсдаг. Туулын шугуйтай, бүх амнууд голтой байлаа. Одоо гол битгий хэл горхи ч байхгүй болж. Тиймээс агаар хуурайшиж, ой мод шатаж, хөгзөрч, хортон шавж идэж, хүний буруутай үйл ажиллагааны улмаас ногоон бүс үгүй болж байна. Уг нь нэг хүнд хоёр ам метр ногоон талбай, нэг мод оногдоход хүн хэрэгцээт хүчил төрөгчөөрөө хангагдах учиртай. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хүнд гурван ам метр ногоон талбай оногдож байна гэж худлаа ярьж байх юм. Үнэн хэрэгтээ ногоон талбай бүү хэл мод тарих ч зай завсар алга болсон нь нүдэнд ил байна. Уушги бол агаар шүүх, хүний биед хүчил төрөгч шахаж, цусыг эргэлтэд оруулах үүрэгтэй эрхтэн. Гэтэл өнөөдөр нийслэлийнхний уушги үүргээ гүйцэтгэж чадахаа байлаа. Өвөлдөө утаа, хавар шороогоор амьсгалж, өвчин нь эдгэх биш улам л бугшиж, хүндэрч байна. Ийм нөхцөлд бүгд ямар нэгэн хэлбэрээр багтраа өвчтэй болсон нь тодорхой. Бодоод үз дээ. Зургаан сартай хүүхэд багтраа өвчний онош тавиулж байна гээд. Энэ бол эмгэнэл. Нийслэлчүүдийн уушги уурхайчны уушги шиг болсон. Уурхайн гүнд ажиллаж буй уурхайчны уушги нь шохойжиж, чулуужсан байдаг юм.

-Уушгины өвчлөлийг дагаад өөр эрхтнүүдэд ямар өөрчлөлт ордог бол?
-Хүчил төрөгч хэрэггүй эрхтэн гэж байдаггүй. Манай нийслэлд өнөөгийн байдлаар хүний уушги хоёр янзаар хордож байгаа юм. Хавар нь тоосжилтоос болж агаар сорох ёстой уушгины гуурсан хана тэлж, цэрээр бугладаг. Улам хүндэрвэл цэр нь идээ болж хувирдаг. Гэтэл үүнийг нь өвлийн хорт утаа хатууруулж, уушгины ханатай нь барьцалдуулан хатааж ямар ч ажиллагаагүй болоход хүргэж байна. Нэг ёсондоо бамбалзаж, хийгээр дүүрэх ёстой уушги хатуу мод шиг болж тэлж, агшихаа больж байна гэсэн үг. Ингээд ирэхээр хүчил төрөгчийн солилцоо үгүй болж, зүрхний үйл ажиллагаа муудна. Мөн тархины цусан хангамж үгүй болж, нойргүйдэл, уур уцаартай болж, амархан гомдомтгой болох сэтгэл санааны дарамтад орох нь ч бий.

-Тэгэхээр яах ёстой вэ?
-Ийм нөхцөлд хоёр талдаа баллонтой явах л болж таараад байгаа юм. Нэг талдаа хүчилтөрөгчтэй, нөгөө талдаа түүнийг нь чийгшүүлж, уушги руу шахаж өгөх аппараттай. Иймд хүрэхгүйн тулд утаагүй болох, ногоон талбайг бий болгох хэрэгтэй байна. Үүний тулд утааг багасгахад зориулж хэдэн тэрбумаар нь төсөвлөөд үр ашиггүй зүйл хийж байгааг болиулах хэрэгтэй. Жилээс жилд утаанд төсөвлөх мөнгө нэмэгдэж байгаа. Гэтэл өнгөрсөн жилийн агаарын бохирдол өмнөх жилийнхтэй нь харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн байгаа юм. Утаагүй түлш гэж хаана ч байхгүй. Харин галыг бүрэн түлвэл хэзээ ч утаа гардаггүй юм.
 
-Сүүлийн жилүүдэд амьсгалын замын өвчин, ургамал ногооны харшил гээд урд нь хүмүүсийн анхаарал татаж байгаагүй өвчин дэлгэрэх боллоо?
-Дэлхийг нийтээр нь цочроосон амьсгалын замын халдварт өвчин гарах болсныг эрдэмтэд цаг агаар хуурайшснаар янз бүрийн нянгууд үүссэнтэй холбож тайлбарлаж байгаа. Цаг дулаарахаар л Монголчууд харшилд дарлуулдаг боллоо. Үүнд ганц л шалтгаан бий, Өвөлжин химийн хорт утаагаар амьсгалсан уушги байгалийн цэвэр агаарт дасахгүйгээс л болж байгаа юм. Тиймээс ийм зүйл гаргуулахгүйн тулд улирал бүрт нь зохицсон эмчилгээ хийх хэрэгтэй. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас эмчилгээний хөтөлбөр гэж зүйл гаргачихаад түүнийхээ дагуу эмчилгээ хийх шаардлага тавиад байдаг. Түүнийг нь мөрдөх хэцүү, байх хэцүү байдалд орчихдог.

-Жишээ нь ямар эмчилгээ хийх хэрэгтэй гэж?
-Манайхан эмчид ганц хоёр удаа хандчихаад өөрөө өөртөө эмч болоод нэг хэрэглэсэн эмээ байнга хэрэглэх нь түгээмэл. Гэтэл хүн хүний онцлогт тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг. Өнөөдрийнх шиг ийм нөхцөлд өвөл чонын цус, мах идэхэд буруудахгүй. Энэ нь бугшсан цэрийг ховхруулж, цус алдалтыг зогсоодог. Хавар амны хаалт, нүдний шил л зүүх хэрэгтэй дээ.

-Ингэхэд өнөөдрийн байдлаар сүрьеэн өвчлөл хэр зэрэг байна вэ?
-1980 онд 10 мянган хүн тутмын 7.5 нь сүрьеэгээр өвчилдөг гэсэн тооцоо гарсан. Мөн жилд 108 хүн хяналтад орж, дөрвөн хүн нас бардаг байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо нэмэгдлээ. Өмнө нь сүрьеэг газар дээр нь очиж, тандалт судалгаа хийж илрүүлдэг байсан.

Харин 2000 оноос хойш сүрьеэ өвчин үүсгэдэг нян нь өөрчлөгдсөн байгаа юм. Урд нь сүрьеэгийн савханцар хагас дугуй хэлбэртэй байсан. Үүнийг судлаад сүрьеэг эмчилдэг байлаа. Гэтэл өнөөдөр сүрьеэг үүсгэж буй нянг тодорхойлж ч чадахгүй байна.

-Хагалгаа хийж эдгэдэг уушгины ямар өвчнүүд байна. Ер нь уушгины удамшлын өвчин хэр байдаг уу?
-Уушгины хоолойн тэлэлт гэдэг өвчин удамшдаг болохыг тогтоосон. Энэ нь ууттай, шулуун гэсэн хэлбэрээр удамшдаг юм. Үүнээс гадна уушгиндаа цоорхойтой, цус алдалттай байх буюу эмээр эмчлэгдэхгүй тохиолдолд хагалгаа хийдэг. Манайхан уушги авахад нөхөж ургадаг гэлцдэг. Уушги ургадаггүй. Харин тэлдэг. Ямар хэмжээгээр авснаасаа шалтгаалж, амьсгалах талбайг нь тохируулж өгдөг. Тэгэхгүй бол их бага хэмжээгээр амьсгал авснаас нь шалтгаалж, тухайн хүнд амьсгалахад нь багтрал үүсэх тохиолдол үүсдэг юм. Үүнийг зохицуулахаар хавирга багасгах, өрцний мэдрэлийг тайрч, дээш нь өргөж өгдөг.

Р.Сарангоо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан