2009 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын газрын нэгдмэл санд хөдөө аж ахуйн газар 115586.2 мянган га буюу 73.90 хувь, хот, тосгон бусад суурины газар 543.8 мянган га буюу 0.35 хувь, зам, шугам сүлжээний газар 383.6 мянган га буюу 0.25 хувь, ойн сан бүхий газар 14315.4 мянган га буюу 9.15 хувь, усны сан бүхий газар 665.5 мянган га буюу 0.42 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 24917.1 мянган га буюу 15.93 хувийг тус тус эзэлж байна.
2008 оны газрын нэгдмэл сангийн тайлангийн дүнтэй харьцуулахад өнгөрсөн онд нийт дүнгээрээ хөдөө аж ахуйн газар 238.5 мянган га-гаар хасагдаж, хот, тосгон , бусад суурины газар 13.8 мянган га, зам, шугам сүлжээний газар 12.2 мянган га, ойн сан бүхий газар 88.1 мянган га, улсын тусгай хэрэгцээний газар 124.4 мянган га-гаар тус тус нэмэгдсэн бөгөөд усны сан бүхий газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй байна.
2009 оны байдлаар улсын хэмжээнд нийтдээ 4928548 га газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж байна. Үүнээс 24830 га-г өмчилж, 4769247. га-г эзэмшиж, 134470 га газрыг ашиглаж байна. Тайлант оны газар, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн нийт талбайг 2008 оны дүнтэй харьцуулбал 603246 га-гаар буурсан байна. 2009 онд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн талбайн хэмжээ буурсан шалтгаан нь Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар, Ховд аймгуудын кадастрын зураглал, бүртгэл шинээр хийгдэж, тайлангийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт орсонтой холбоотой байна.
Улсын хэмжээнд нийт 532821 газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч байгаа нь өмнөх оныхоос 27419-өөр өссөн байна. Үүнийг задалж үзвэл, газар өмчлөгч 222094, эзэмшигч 309088, бусдын эзэмшил газрыг ашиглагч Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 1125, газар ашиглагч 514 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус тус байна.
Нийтдээ 11167.6 мян.га газарт ямар нэг хэмжээгээр хохирол учирсан байгаа бөгөөд өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад 1173.8 мян.га-гаар буурчээ.
Улсын хэмжээнд тариалангийн газрын 99.2 мян.га-д, бэлчээр ба бусад өвслөг ургамал бүхий газрын 5505.1 мян.га-д, хот тосгон бусад суурин газарт 54.6 мян.га-д, ойн сан бүхий газарт 93.1 мян.га, усны сан бүхий газарт 2.1 мян.га, уурхайн эдэлбэр газарт 8.0 мян.га талбайд буюу нийт 5.8 орчим сая га газарт хамгаалалтын арга хэмжээ авчээ.
"Газрын төлбөрийн тухай" Монгол Улсын хуульд 1997 онд УИХ-аар батлагдан хэрэгжиж эхэлснээс хойшх хугацаанд нийтдээ 142 тэрбум 441.6 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж, орон нутгийн төсөв бүрдүүлэлтэд голлох үүрэг гүйцэтгэсэн байна.
2009 онд улсын хэмжээнд нийт 28 тэрбум 1,2 сая төгрөгийг газрын төлбөрийн орлогоос төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 29 тэрбум 472.4 сая төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 105 хувийн биелэлттэй байна.
2009 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар /өссөн дүнгээр/ аймгуудын хэмжээнд 141640 иргэн, нийслэлийн хэмжээнд 80104 иргэн, улсын хэмжээнд нийт 221744 иргэн 24806.69 га.
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлж эхэлснээс хойш 2003 онд 21838 иргэн, 2004 онд 43224 иргэн, 2005 онд 69950 иргэн, 2006 онд 17080 иргэн, 2007 онд 21707 иргэн, 2008 онд 28944 иргэн, 2009 онд 19001 иргэн, улсын хэмжээнд 2009 оны жилийн эцсийн байдлаар нийт 221744 иргэн тус тус газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөн авсан байна.
2009 оны жилийн эцсийн байдлаар /өссөн дүнгээр/ аймгуудын хэмжээнд нийт 83 иргэн 17.93 га газрыг аж ахуйн зориулалтаар давуу эрхээр, 43 иргэн 1.41 га газрыг аж ахуйн зориулалтаар дуудлага худалдаагаар худалдан авч өмчилсөн бол нэг иргэн 2.0 га газрыг газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр өмчилж аваад байна.
2009 онд гарсан газрын зөрчлийн хамгийн их хувийг газар эзэмшигч, ашиглагч, ашиглагч иргэн, хуулийн этгээд нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил нийт зөрчлийн 81 хувийг эзэлж байна. Үүнийг 2008 онд гарсан зөрчлийн хэмжээтэй харьцуулбал газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил 21 хувиар, газар эзэмших эрхийн хугацаа дууссан зөрчил нэг хувиар тус тус өссөн бол газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зөрчил 3 хувиар буурсан дүнтэй байна.
Улсын хэмжээнд 2009 онд газрын эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй холбогдон гарсан маргааны судалгааг нэгтгэн дүгнэхэд нийт 2652 маргаан гарснаас газар эзэмшихтэй холбоотой 1490 /56%/, газар өмчлөхтэй холбоотой 441 /1.7%/, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн 618 /23%/, газар ашиглахтай холбоотой 103 /4%/ маргаан тус тус гарснаас 1781 газрын маргааныг шийдвэрлэж хариу өгсөн байна.
Шийдвэрлэгдээгүй 871 маргаан үлдсэн бөгөөд гол шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн холбогдолтой тул шүүхийн шийдвэрийг хүлээх, мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулах, мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргааныг Засгийн газраас томилогдсон холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээх зэрэгтэй холбоотой байна.
Улсын хэмжээнд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 74397 өргөдөл ирснээс газар ашиглах 560, газар эзэмших, 37636, эзэмшиж байгаа газраа өмчлөх 21179, шинээр өмчлөх 15022 өргөдөл, хүсэлт ирүүлжээ.
Нийт 74397 өргөдөл, хүсэлт ирүүлснээс 11275 өргөдөл шийдвэрлэгдээгүй байгаа нь газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхээр тусгагдаагүй газарт хүсэлт гаргасан, хүсэлтэд хавсаргасан материал бүрдүүлэлт дутуу, бичиг баримтын зөрчилтэй, бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцсан, шинээр Төлөвлөлт хийсэн газар нь дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй зэрэг шалтгааны улмаас шийдвэрлэх боломжгүй байсан байна.
2009 онд долоон аймагт 35 удаа зохион байгуулж 366.9 га газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлснээр улсын төсөвт 213.9 сая төгрөг оруулсан байна. Улсын хэмжээнд 2009 онд 263 удаа газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа явуулж төсөвт 1 тэрбум 54.5 сая төгрөгийн орлого оруулсан байна.
2009 онд улсын хэмжээнд 511 СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 411 СӨХ орчны газраа ашиглахаар хүсэлтээ гаргаснаас 307 СӨХ-ны орчны газрыг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан, 242 СӨХ-той орчны газар ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна. Урьд онд улсын хэмжээнд нийт 425 СӨХ байсан ба энэ онд орон нутагт 28 СӨХ үйл ажиллагаа явуулахгүй удаж байгаа тул татан буугдаж, 8 СӨХ шинээр байгуулагдсан байна. Нийслэл хотод 106 СӨХ шинээр нэмэгдэж нийт 403 СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 317 СӨХ орчны газраа ашиглах хүсэлт гаргаснаас 240 СӨХ-ны орчны газрын нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулж, 178 СӨХ-той гэрээ байгуулан ажиллаж байна.
ЗТБХБЯамны Хот байгуулалт газрын Харилцааны бодлогын газар