Та хэн нэгэнтэй муудалцаж байгаад, эхлээд тэр хүнд нүүрэн тус газраа цохиулаад бага зэрэг гэмтэл авчээ. Харин та зөрүүлээд дэргэдээ байсан ямар нэг зүйл аван (мод, чулуу) түүгээрээ цохиж гэмтээсэн гэж бодъё. Энэ тохиолдолд шинжээч гэмтлийн зэргийг тогтооно.
Үүний дараа хэрэг шалгагдахад таныг эхлээд гараараа цохисон хүн Эрүүгийн хуулийн 99.1-т зааснаар 1-3 сараар баривчлах ял онооно. Харин зөрүүлээд модоор цохисон таныг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашигласан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар 5-8 жил хорих ял оногдуулах болдог. Энэ нь Эрүүгийн хуульд үнэнээс зөрсөн, хүнийг хилсдүүлэх заалтууд багагүй байдгийн нэг хэлбэр юм. Уг нь таныг зөрүүлж цохиход хүргэсэн буруутан нь хохирогч өөрөө байгаа биз.
Гэтэл үүнийг шүүх, прокурорын байгууллага харгалзан үзэхгүйгээр хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан ял оногдуулдаг. Хоёр талын мэдүүлэг хоёулаа хэргийн нотлох баримт болох ёстой боловч хууль таны мэдүүлэг нь өөрийнхөө гэм буруугүйг нотлох үүрэггүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, таны үгийг үл сонсоно гэсэн үг.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 96.1-д бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан бол 5-7 жилийн хорих ялаар ялладаг. Харин энэ зүйл ангийг хүндрүүлээд Эрүүгийн хуулийн 96.2 буюу танхайн сэдэлтээр хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр 7-10 жилийн хорих ял болгох тохиолдол их гардаг аж. Гэтэл нөгөө хүнд гэмтэл авсан гэх хохирогч 14 хоног эмнэлэгт эмчлүүлээд л эрүүл мэндийн хувьд цаашид ямар нэгэн асуудалгүй болдог байна. Хамгийн гол нь шүүгдэгчийн үг, мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж ялыг хөнгөрүүлэх, цагаатгах үндэслэл байхгүй гэж үздэг. Энэ нь Эрүүгийн хуулийн маш дутагдалтай тал юм.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт Эрүүгийн хууль тогтоомжийг хангуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд Прокурорын байгууллага төрийн нэрийн өмнөөс оролцдог. Гэтэл прокурорын байгууллагын эрх хэмжээг буруугаар ойлгох, бусдыг улаан цайм хэлмэгдүүлэх байдал цөөнгүй байдаг байна. Шүүх хуралд улсын яллагчаар оролцож буй прокурор яллах үүргээ илүү хэрэгжүүлдэг. Уг нь Эрүүгийн хуульд шударга, энэрэнгүй зарчим гэж байдаг.
Хэн нэгэн хүн санаандгүй эсвэл сэтгэл санааны хямралтай, уйтгар гуниг, зовлон тохиолдсон үедээ уур бухимдлаа гаргахдаа буруу байдлаар гаргаж хэрэгт холбогдоход энэ талыг шүүх харгалздаггүй. Тухайн хэргийг үйлдсэн хүний амьдралыг тэр чигээр нь харлуулах явдал байсаар байна. Нөгөөтэйгүүр, хэрэг гарах болсон учир шалтгааныг ялгаж, салгаж ойлгодоггүй нь харамсалтай. Дээр хэлсэнчлэн хохирогч хэргийг өдөөж, тэвчихийн аргагүй байдалд оруулсан талаар яллагдагч ярьдаг боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж чаддаггүй. Учир нь хохирогч олон хүний дэргэд эсвэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр санаатайгаар нэр төрд нь халдсан тохиолдолд л хүлээж авдаг байна. Түүнээс биш яллагдаж байгаа хүний "Намайг тэвчихийн аргагүй байдалд оруулж, хэл амаар доромжилсон" гэсэн үг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлдөггүй аж. Харин ч эсрэгээрээ хохирогч ямар тайлбар, мэдүүлэг өгсөн нь яллах үндэс болдог гэнэ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийг зөвхөн хүнийг буруутгах, яллах хууль гэж ойлгодог хүмүүс байдаг аж. Гэтэл Эрүүгийн хуулийн I бүлгийн 6,7 дугаар зүйлд "Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна" гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуульд энэрэнгүй зарчим гэж уг нь бий. Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчимд "Гэмт этгээдэд оногдуулах ял эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнд хүнлэг бус хэрцгий хандах, нэр төр гутаах зорилго агуулж болохгүй" гэсэн байдаг. Гэтэл сүүлийн үед шүүх энэрэнгүй зарчмыг заавал хэрэглэх ёсгүй гэж үзэх болсон аж. Өнгөрсөн жил Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр "Анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан бол шүүх тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулна. Гэвч ийнхүү хөнгөрүүлэн оногдуулах хорих ялын доод хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна" гэж зааж өгчээ. Тодруулбал, тухайн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн тохиолдолд дээрх зүйлийг хэрэглээгүй үндэслэлээр давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах боломжтой юм.
Мөн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний эрх ихээр зөрчигдөж байдаг аж. Хамгийн ардчилсан гэх АНУ-ын хуульд заасны дагуу, хэрэгт холбогдогчийг баривчлах үедээ чанга тод дуугаар "За таныг баривчлан саатуулж байна. Та үг хэлэхгүй, мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Таны хэлсэн үг бүр мөрдөн байцаах, шүүхэд таны эсрэг ашиглагдаж болохыг сануулж байна" гээд баривчилдаг.
Манай улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ч энэ талаар тусгасан байдаг. Гэвч цагдаа нар хүнийг баривчлахдаа энэ талаар сануулдаггүй. Тухайн иргэн ямар учраас баривчлагдаж буйгаа мэдэх гэхэд нь "Хуц аа чи. Яагаад баривчлагдаж байгаагаа мэдэхгүй байна уу" хэмээн баривчилдаг тохиолдол олонтаа. Түүнчлэн иргэдийг айлгаж, дарамталж, эрүүдэн шийтгэх аргаар мэдүүлэг авах явдал ч гарсан байдаг. Хэрэгт холбогдогчид өмгөөлөгчгүйгээр асуулт тулгадаг учраас сандрахдаа мэдүүлгээ буруу өгөх тохиолдол их гэнэ. Үүний дараа нь өмгөөлөгч аваад мэдүүлгээ засаж өөрчлөх, зөвтгөх тохиолдолд тухайн хүнийг худал мэдүүлэг өгч байна гэж үздэг. Иймээс тухайн хүнийг өмгөөлөгчгүйгээр, хэргийг албадан тулгах замаар хүлээлгэдэг арга барилтай болчихсон гэж хэлэх өмгөөлөгч нар цөөнгүй байна.
Уг нь хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн өмгөөлөгч автлаа мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байдаг. Гэтэл энэ эрхийг нь цагдаа, прокурорынхон эдлүүлдэггүй аж. Тухайлбал, онц ноцтой хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа буюу цаазаар авах ял авч болох гэмт хэрэгт холбогдсон хүнийг заавал өмгөөлөгчтэй байцаах ёстой гэсэн хуулийн заалт байдаг ч сэжигтэн өөрөө сонгоогүй эсвэл тухайн үед байцаалтад суух боломжтой хэн нэг өмгөөлөгчийг байцаалтын үед түр байдлаар оролцуулдаг байна. Энэ нь хууль хангах үүднээс хандаж хэрэгжүүлдэг хууль бус ажиллагаа. Харин сэжигтний өмгөөлөгч авах эрхийг хангаж байгаа гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл ёс төдий л зүйл болгож хуулийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг аж. Гэхдээ тэд үүнийгээ "Сэжигтэн өмгөөлөгч аваагүй. Тиймээс бид хуулийн дагуу өмгөөлөгч оролцуулсан" гэж тайлбарладаг байна.
Ө.Ядамсүрэн