Томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвараар өвчилж, онош нь батлагдсан хүний тоо зургаа хоногийн дотор 28-д хүрчээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Монголд өвчилсөн 28 хүнээс гадна Хятадын Эрээн хотын дунд сургуульд сурдаг 13 Монгол хүүхэд H1N1 вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон.
Эдгээр хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Эрээн хотын эмнэлэгт эмчлүүлж байна. Хүүхдүүдийн эцэг, эх Эрээнд очиж тэднийг сахих хүсэлтэй байгаагаа Эрүүл мэндийн яаманд уламжилсан ч биеийн байдал нь сайжирч байгаа тул шаардлагагүй гэсэн хариу өгчээ. Эрээн хотын эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүд эмчлэгдэх боломжтой гэж эмч нар нь хэлсэн байна.