gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Кино үйлдвэр "зогсоход" хүрээд байна гэв

Нийгэм
2007-07-04
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-07-04

Анх 1935 онд байгуулагдаж байсан "Монгол кино үйлдвэр" энэ жил 72 нас хүрч байгаа. Энэ хугацаанд тус үйлдвэр нийт 2000 гаруй нэрийн кино бүтээж, урын сандаа хадгалжээ. Улс орныхоо түүхийг кино хальснаа буулган үлдээдэг тус үйлдвэр зогсоход хүрээд байгаа ажээ. Учир нь үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж хоцрогдож, чанарын шаардлага хангасан кино бүтээж чадахгүй байгаа гэнэ. Урьд нь үндсэн түүхий эд болох хальсыг БНАГУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэдэг байсан бөгөөд 1990-ээд онд эдгээр үйлдвэрүүд хаагдсанаас хэрэгцээний хальс үгүй болж одоо дэлхийд "кодак" хальсыг л хэрэглэдэг болсон аж. Манай улс тэр хальсыг нь авчраад хэрэглэе гэхээр тоног төхөөрөмжинд нь таарахгүй байгаа. Тиймээс тус үйлдвэрийн удирдлага эдгээр тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын төсөвт оруулахаар санал оруулсан боловч төрийн түшээд түүнийг нь төдийлөн ойшоож үзэхгүй байгаа бололтой. Энэ тухай үйлдвэрийн дарга, найруулагч Ж.Солонго ярихдаа "1935-1990 оныг хүртэл соёл, урлагт зарцуулах мөнгөний 41.7 хувийг баримтат кино хийхэд зарцуулдаг байлаа. Харин 1990 оноос хойш манай үйлдвэрт нэг ч төгрөгийн төсөв тусгагдахаа больсон. Бид гарч ирж буй зардлуудыг материаллаг бааз, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээ түрээслүүлсэн мөнгөөрөө л төлж аргацааж байна. Орчин үеийн шаардлага хангасан баримтат кино студитэй болоход дөрвөн тэрбум төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд энэ мөнгөөр киноны тоног хэрэгсэл үйлдвэрлэдэг Английн компаниас хамгийн бага хүчин чадалтай техникийг авах юм. Энэ талаар Засгийн газар болон төрийн түшээд тэр ч бүү хэл Ерөнхийлөгчид хүртэл хүргүүлж асуудлыг шийдүүлэх гэж 10 гаруй жил явж байна. Манай үйлдвэр сард нэг удаа тухайн сардаа болсон онцгой үйл явдлуудыг нэгтгэн баримтат кино хийж хадгалдаг. Хэрэв дээрх асуудал шийдэгдэхгүй бол бид хойч үедээ түүхээ бичиж үлдээж чадахгүй болж байна" гэж хэлсэн. Одоо тус үйлдвэрт 1907 онд францчуудын манай улсын тухай хийсэн баримтат кино хальснаас авахуулаад бүхэл бүтэн 100 жилийн түүхийг буулгасан хар цагаан хальс хадгалагдаж байгаа ажээ.

Т.Гэрэлмаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан